Jump to content

1900 он

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(1900-с чиглүүлэгдэв)
Аргын жил дараалал
1895 · 1896 · 1897 · 1898
1899 1900 1901
1902 · 1903 · 1904 · 1905
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
19-р зуун


(MCM) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуудугаар оны төмөр туулай жил. Анно Домини буюу манай эриний хоёр дахь мянганы 900 дахь жил, 19-р зууны 100 дахь жил, 1900-аад он гэж тоолбол эхний жил.

Энэ он цэрэг улс төрийн байдлын хувьд ихээхэн эгзэгтэй жил байлаа. Нэн тэргүүнд 1900 он бол 19-р зууны төгсгөл 20-р зуунтай угтан мэндчилэх үе байв. Шинэ он гараад удаагүй байтал АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Хей Хятадтай нээлттэй харилцах "Нээлттэй хаалганы бодлого"-оо зарлаж, дэлхийн улс үндэстнүүдийг Хятадын зах зээлд нэвтрэхийг уриалсан юм. Манж Чин гүрэнд бослогууд хүчээ авч, Европын болон нутгийн иргэнд хоморгонд нь өртөх болов. Францын цэргийн хүч Чад улсад ноёрхлоо улам баталгаажуулав. Их Британид партизаны дайн өрнөлөө. Британид Хөдөлмөрийн нам байгуулагдлаа. Энэ нам Дэлхийн I дайны дараа Британийн улс төрийн голлох хүчин болох болно. Австралийн холбооны улс байгуулагдсан нь Хамтын нөхөрлөлийн системийн эхлэл байх болно.

Шинжлэх ухааны хувьд дараах чухал дөрвөн нээлт хийв.

  1. Нэрт эрдэмтэн Макс Планк хар материйн цацрагийн хуулийг боловсруулсан нь шинжлэх ухаанд Планкийн хууль нэрээр мөнхөрчээ. Энэ нь орчин цагийн квант механик судлалыг үндэслэж, хүн төрөлхтний орчлон ертөнцийн талаарх ойлголтод хувьсгал хийн, технологи, энергийн талаарх олон шинэ нээлтүүд хийх их хүслийг бадраасан юм.
  2. Ургамал судлаач Хюго де Вриз нь Менделийн удамшлын хуулиудыг дахин судалж, шинэ шатанд гарган генетикийн салбарын үндэс суурийг тавив.
  3. Анагаах ухааны нэрт зүтгэлтэн Карл Ландштайнер цусны бүлгийн системийг боловсруулав. Ингэснээр олон хүний амь насыг аварч, цусны донор гэх нэн шинэ ойлголтыг нээсэн билээ.
  4. Францын физикч Поль Виллард уран хэрхэн задардгийг судалж байхдаа гамма туяаг нээлээ. Энэ нь цөмийн физикийн салбарт хувьсгал авчирсан аугаа нээлт байлаа.

Соёл, урлагийн салбар тэр дундаа сонгодог урлагийн ертөнцөд домог болон дуурссан "Тоска" дуурь тайзнаа тавигдав. Өдгөө хүртэл дэлхий даяар хамгийн олон удаа тоглогддог энэ дуурь нь Наполеоны үеийн Италийн иргэдийн хайр дурлалын тухай өгүүлдэг, Жиакомо Пуччинигийн туурвил зүйн ур маягийг харуулдаг аринууд эгшилэглэдэг юм.

Мөн Америкийн хүүхдийн уран зохиолын тулгын чулууны нэг гэгдэх "Озын гайхамшигт илбэ шид" ном уншигчдын гарт хүрэв. Америкийн зохиолч Френк Баумын энэ зохиол Озын цувралын эхнийх нь байсан билээ.

Онцлох үйл явдал

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 2 – АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Хей Хятадтай худалдаагаа сэргээх Нээлттэй хаалганы бодлого баримтлах болсоноо зарлалаа.
    • АНУ-ын Нью-Йорк хотын Тавдугаар өргөн чөлөөнд дэлхийд анх удаа тусгай замын автобус явж эхлэв.
  • Нэгдүгээр сарын 4 - Гүржийн Тифлис (одоогийн Тбилиси) хотд газар хөдөлж, 1100 хүн амиа алджээ. Нийт таван тосгон, Ахалкалаки суурин бүрэн сүйдсэн байна.
  • Нэгдүгээр сарын 5 – АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн доктор Хенри Роуленд дэлхийн соронзон орны талаарх өөрийн онолоо дэвшүүлжээ.
  • Нэгдүгээр сарын 7 - Нэрт эрдэмтэн Никола Тесла АНУ-ын Колорадо мужийн Колорадо Спрингс хотод байх өөрийн лабораторио бүрэн хаав. Тэрээр долоон сарын турш алсын зайнд цахилгаан дамжуулах асуудлыг туршин, судалж байсан юм.
  • Нэгдүгээр сарын 9 – Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн Лацио баг Ром хотноо байгуулагдав.
    • АНУ-ын "Нью-Йорк Уорлд" сониныг эрхлэн гаргагч Жозеф Пулитцерийн гэр гал гарав. Галын улмаас асрагч болон гэр бүлийн найз нь амиа алджээ.
    • Боксын хөнгөн жингийн ДАШТ-нд Терри МакГоверн өрсөлдөгчөө буулган авч 10 мянган ам.долларын шагнал хүртжээ.
  • Нэгдүгээр сарын 14 – Италийн хөгжмийн зохиолч Жиакомо Пуччинигийн Тоска дуурь Италийн нийслэл Ром хотод олны хүртээл болов.
    • АНУ-ын сенат АНУ-Германы тунхагийг хэлэлцэж, улмаар тунхаг ёсоор Самоагийн арлууд АНУ-ын мэдэлд шилжив.
  • Нэгдүгээр сарын 16 - АНУ-ын Кентаки мужийн Франкфорт хотын "Капитол" зочид буудалд АНУ-ын Конгрессын гишүүн асан Девид Г.Колсон зургаан хүнийг буудсанаас, гурав нь амиа алджээ. Түүнийг хэргийн газарт баривчилсан байна.
  • Нэгдүгээр сарын 17 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон Бригхем Х.Робертс олон эхнэртэй гэх дуулианы улмаас суудалд суухаас татгалзав. Тэрээр анхны болон хоёр дахь эхнэртэйгээ 1878 онд, гурав дахь эхнэртэйгээ 1897 онд гэрлэжээ.
  • Нэгдүгээр сарын 19 - АНУ-ын спортын ертөнцөд сэтгэл сэртхийлгэсэн аймшигт хэрэг болов. Бейсболын лигийн Бостон Бинейтерс (одоогийн Атланта Брейвс) багийн баригч Марти Берген эхнэр, зургаан настай охин, гурван настай хүүгээ сүхдэж хөнөөн, дараа нь өөрийнхөө хоолойг хэрчиж амиа хорложээ. Тэрээр 1897-1898 онд шилдэг баригчдын нэг байж, ур чадвараа гайхуулж байв. Гэтэл 1899 оны 4-р сард хүү нь нас барсан нь сэтгэл санааны хүнд цохилтод оруулжээ.
  • Нэгдүгээр сарын 22 - АНУ-ын Конгрессын номын сан тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том уншлагын танхимыг нээв.
  • Нэгдүгээр сарын 23 - Австрийн 30 мянган уурхайчин, ажлаасаа халагдсан 40 мянган уурхайчинтай нэгдэн ажил хаялт зарлажээ. Тэд ажлын 8 цагтай болж, амьдралд хүрэлцэхүйц цалин авахыг шаардсан юм.
  • Нэгдүгээр сарын 24 - Манж Чин гүрний нийслэл Бээжин хотноо Их зөвлөл, их нарийн бичгийн дарга нар хаалттай хөрөлдөж Гуансю эзэн хааныг хаан ширээнээс буулгахаар тохиролцов. Ингэснээр Манжийн хаан ширээг 14 настай Пу Чун залгамжлахаар болжээ.
  • Нэгдүгээр сарын 26 - Манж Чин гүрний хаан Гуансю хаан ширээнээс буух тухай зарласны дараа Шанхай дахь эзэн хааны цахилгаан мэдээний захиарл 1230 хүний гарын үсэг цуглуулж шийдвэрээ дахин харж үзэхийг хүсэлв. Улмаар Хатан хаан Чиши цахилгаан мэдээний захиралыг баривчлах тушаал буулгасан боловч Макао руу зугтсан байна.
  • Нэгдүгээр сарын 27 - Бээжин хотноо Их Британи, АНУ, Франц, Герман, Италийн Элчин сайдууд зөвлөлдөн Манжийн Гадаад хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа ноот бичиг илгээжээ. Уг ноот бичгийн утга нь Шаньдун болон Жили дэх босогчид, "Том сэлэмний нийгэмлэг"-ийг дарах зарлиг буулгахыг хүссэнд оршиж байв.
  • Нэгдүгээр сарын 28 – Монголын хаан Богд Жавзандамба хутагт Хаант Оросоос зээл хүсэв. Оросын хаант улсын Сангийн яамнаас оруулсан Богд гэгээнд олгох 30 000 рублийн зээлийн баримт дээр Санкт Петербург хотноо Оросын цагаан хаан өөрийн гараар зөвшөөрсөн цохолт хийж, Монголын шашны тэргүүнд зээл олгохыг зөвшөөрсөн байна. Гэвч маргааш өдөр нь Богд Жавзандамба хаан гэнэт зээлээсээ татгалзжээ.
  • Нэгдүгээр сарын 30 - Кентаки мужийн захирагчийн сонгуулийн маргааны улмаас ялалт байгуулах нь бараг тодорхой болсон Уиллиам Геббелийн амь насанд халдав. Түүнийг бие хамгаалагчийн хамтаар мужийн Сенатын танхим руу явж байхдаа буудуулжээ. Түүнийг 38 калибрын винтовоор буудсан байна. Уиллиам Геббел буудуулах үедээ "Намайг тэд барьчихлаа. Би л лав үхэж мэднэ" гэсэн гэдэг.
  • Нэгдүгээр сарын 31 - АНУ-ын Кентаки мужийн захирагчаар сонгогдсон Уиллиам Геббел үхлүүт хэвтэж байхдаа амбан захирагчийн тангараг өргөв.
  • Хоёрдугаар сарын 1 - "Ийстмен Кодак" компани дэлхий анх удаа "Брауни" зөөврийн зургийн аппаратыг худалдаанд гаргав. Тухайн үедээ 1 ам.долларын үнээр худалдаанд гарсан энэ аппарат жилийн дотор 245 мянган ширхэг борлогджээ.
  • Хоёрдугаар сарын 2 - АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинли Засгийн газрын яаралтай хуралдаан зарлав. Уг хурлаар Кентаки мужийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эмх замбараагүй байдал, сонгуулийн будлианы асуудлыг хэлэлцжээ. Тухайн үед Кентаки мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулсныг батламжлахыг Уиллиам Тейлор хүсэж, Ерөнхийлөгч захидал хүргүүлсэн ч хуралдаанаар Холбооны засаг захиргаа аливаа мужийн сонгуульд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй гэж үзсэн юм.
  • Хоёрдугаар сарын 3 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Юта мужаас сонгогдсон Б.Х.Робертсийг хууль бусаар гэр бүл зохиосон хэргээр Солт-Лейк хотод баривчлав. Удалгүй хувийн баталгаагаар суллагдсан. Түүхэнд түүнийг олон эхнэртэй байсан тухай тэмдэглэсэн нь үүнтэй холбоотой.
    • АНУ-ын Кентаки мужийн Амбан захирагчаар сонгогдсон Уиллиам Геббел орон нутгийн цагаар 18:44 цагт Френкфорт хотын "Капитол" зочид буудалд нас барав. Яг нэг цагийн дараа Амбан захирагчийн орлогч Ж.К.В.Тейлор тангараг өргөв. Гэвч энэ хооронд сонгуульд ялагдсан Уиллиам Тейлор өөрийгөө хууль ёсны амбан захирагч гэж мэдэгдсээр байлаа.
  • Хоёрдугаар сарын 4 - Аргентин улсын нийслэл Буенос-Айрес хотод хоёр дахь өдрөө хэт халав. Тухайн үед хэт халалтын улмаас 219 хүн наранд цохиулж, 124 хүн нас барсан байна. Түүхэнд тэмдэглэснээр тухайн үед наран талдаа л гэхэд 48.8 хэм хүрч халж байсан гэдэг.
  • Хоёрдугаар сарын 5 – Их Британи, АНУ-ын хооронд Төв Америкийн усан замын суваг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээ ёсоор Никарагуа улсад суваг байгуулахаар болсон юм.
    • АНУ-ын Кентаки мужийн амбан захирагчийн сонгуулийг энхийн замаар, хуулийн дагуу шийдвэрлэхээр тохиролцов.
  • Хоёрдугаар сарын 6 – Нидерландын парламент олон улсын арбитрийн шүүхийг Гааг хотноо байгуулахыг хэлэлцэн, зөвшөөрчээ.
  • Хоёрдгуаар сарын 7 - Манж Чин гүрний хатан хаан Циши "Барууны сургуулийн завхарсан, алдаатай" хичээлийг сургуулиудад заахыг болиулж, зарлиг зөрчсөн багш нарыг хатуу шийтгэх зарлиг буулгажээ.
  • Хоёрдугаар сарын 11 - Ирээдүйн хувьсгалын удирдагч Владимир Ленин Сибирийн Шушенское тосгонд цөлөгдсөнөөс хойш дөрвөн жилийн дараа суллагдав. Тэрээр эхнэрийн хамт Уфа хотод суурьшхаар зорьсон юм.
  • Хоёрдугаар сарын 16 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Их Британи, АНУ, Герман улсын Элчин сайд нар уулзав. Уг уулзалтаар Самоагийн тунхгийг хэлэлцсэн юм. Ингэснээр Самоагийн арлуудыг АНУ, Герман хоёр улс хуваан захирахаар болсон АНУ-ын Конгрессийн баримт бичгийг АНУ-д архивлан хадгалахаар болсон билээ.
  • Хоёрдугаар сарын 19 - АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам МакКинли зарлиг буулгаж Америкийн Самоа аралд тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болов.
  • Хорёдугаар сарын 21 - АНУ-ын Нью-Йорк хотын метроны гэрээг Нью-Йорк хотын захиргаа "Интерборо Рапид Транзит" компанитай байгуулжээ. Гэрээ ёсоор уг метрог дөрвөн жилийн хугацаанд 35 сая ам.долларын өртгөөр барьж, метроны системийг "МакДональдс" компани 50 жил эзэмшин, дахин нэг удаа 25 жилээр сунгах боломжтой байсан юм.
  • Хоёрдугаар сарын 27 – Германы хөлбөмбөгийн хамгийн амжилттай, агуу түүхтэй ФЦ Байерн баг Мюнхен хотноо байгуулагдав.
  • Хоёрдугаар сарын 27 – Их Британийн нийслэл Лондон хотноо Британийн хөдөлмөрийн нам албан ёсоор байгуулагдлаа.

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 5 – АНУ-ын тэнгисийн цэргийн хоёр хөлөг онгоц Никарагуа болон Коста Рика улсын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх зорилгоор Никарагуа улсад ирэв.
  • Гуравдугаар сарын 15 – АНУ мөнгөний алтан стандартад шилжихээр болжээ.
  • Гуравдугаар сарын 16 – Их Британийн археологич Сир Артур Эванс Крит арал дээрх Кноссын ордны туурийг илрүүлжээ. Үүнээс гурван хоногийн дараа дэлхийд өмнө нь илэрч байгаагүй олдворууд гарч ирсэн юм.
  • Гуравдугаар сарын 18 – Нидерландын хөлбөмбөгийн хамгийн агуу түүхтэй АФЦ Аякс клуб нийслэл Амстердам хотноо байгуулагдлаа.
  • Гуравдугаар сарын 27 – Японы эзлэн түрэмгийллээс сэргийлэх зорилгоор Солонгос, ОХУ-ын тэнгисийн цэрэг эвсчээ.

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 9 – Францын шинжлэх ухааны академи физикч Пол Виллардын гамма туяаг цацаргалтын онолыг нь хүлээн зөвшөөрчээ.
  • Дөрөвдүгээр сарын 14 – Парисын дэлхийн үзэсгэлэн нээгдэв.
  • Дөрөвдүгээр сарын 22 – Кусерригийн тулаан: Францын цэргийн хүч Чадыг эзлэн авав. Энэ үеэр Чадын цэргийн жанжин Рабин аль-Зубайр алагджээ.
  • Тавдугаар сарын 14 – Орчин цагийн хоёр дахь удаагийн олимп Францын нийслэл Парис хотод ёслол төгөлдөр эхлэв.
  • Тавдугаар сарын 17 – Америкийн зохиолч Франк Баумын Озын гайхамшигт илбэ, шид ном хэвлэгджээ.
  • Тавдугаар сарын 18 – Их Британи Тонга аралд эрх мэдлээ тогтоов.
  • Тавдугаар сарын 21 – ОХУ Манжуурыг чөлөөлж эзэмшилдээ авав.
  • Тавдугаар сарын 22 - Америкийн алдарт "Ассошейтэд Пресс" агентлаг Нью-Йорк хотноо байгуулагджээ.
  • Тавдугаар сарын 29 – Чадын нийслэл Ндьяменад Францын командлагч Эмиль Жентиль цэргийн бааз байгуулав.

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 6 – АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам МакКинли Америкийн Улаан Загалмайн нийгэмлэгийг байгуулах шийдвэрт гарын үсэг зуржээ.
  • Зургаадугаар сарын 14 – Германы парламент болох Рейхстагийн шийдвэрээр Германы эзэнт гүрний тэнгисийн цэргийг өргөтгөх шийдвэр гаргажээ.
  • Зургаадугаар сарын 25 – Хятадын даоист сүмийн ламтан Ван Юаньлю Дунхуаны бичээсийг илрүүлжээ. Энэ нь 11-р зууны эхэн үед Дунхуан хотд байрлах Могаогийн хаданд сийлж үлдээсэн бичээс байсан юм.
  • Зургаадугаар сарын 29 – Шведийн эзэн хаан II Оскар Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу шагнал олгож байхаар бодлж, улмаар Нобелийн шагналын хороо, Нобелийн санг байгуулах зарлиг буулгажээ. Улмаар 1901 оноос эхлэн Нобелийн шагналыг олгож байхаар тогтсон юм.

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 1 – Австри-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах хунтайж Франц Фердинанд, Чехийн язгуур угсааны Софи Шотек фон Шотковатай гэрлэв. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн билээ.
  • Долоодугаар сарын 2 – Германы Фридрихшафен хотын Констанс гол дээгүүр дэлхийн анхны зеппелин хөөрөв.
  • Долоодугаар сарын 5 – Их Британийн зүүн Лондонд байрлах Темза голын ажилчны районы хөлбөмбөгийн баг дээр үндэслэн одоогийн Уэст Хем Юнайтед клуб байгуулагджээ.
  • Долоодугаар сарын 19 – Францын нийслэл Парис хотын зүүн болон баруун хэсгийг холбосон метроны анхны шугам ашиглалтад оржээ.
  • Долоодугаар сарын 23-25 – Их Британийн нийслэл Лондон хотноо Пан-Африкийн зөвлөгөөн анх удаагаа боллоо.
  • Долоодугаар сарын 29 – Италийн эзэн хаан I Умберто тэрс үзэлт Жаетано Брескид хорлогдож, амиа алдав.
  • Долоодугаар сарын 31 – Австралийн 44,800 иргэн Австралийг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрч саналаа өгчээ.
  • Наймдугаар сарын 6 – Алдарт хөгжмийн зохиолч Густаф Малер дөрөвдүгээр симфонио бичиж дуусгажээ.
  • Наймдугаар сарын 9 – АНУ-ын Бостон хотноо теннисний Дэвисийн цом анх удаагаа зохион байгуулагдав. Анхны тэмцээнд АНУ-ын шигшээ Британийн шигшээг хожиж түрүүлсэн юм.
  • Наймдугаар сарын 21 – Испани-Америкийн дайн дууссанаас хойш анх удаагаа АНУ, Испанийн хооронд харилцаагаа сэргээх гэрээ байгуулж, гарын үсэг зуржээ.
  • Наймдугаар сарын 29 – Италийн хаан Умбертод халдаж, амь насыг нь бүрэлгэсэн Жаетана Брескид бүх насаар нь хорих ял оноожээ. Гэвч ердөө жилийн дараа амиа хорлосон юм.
  • Есдүгээр сарын 1 – Герман-Америкийн холбооны компани Эмден хотыг Нью-Йорктой холбосон 7,917 км урт кабелийн шугамыг ашиглалтад оруулжээ. Энэ нь дэлхийн түүхэнд анхны тохиолдол болсон юм.
  • Есдүгээр сарын 8 – АНУ-ын Техас мужийн Галвестон хотод хүчтэй хар салхи дэгдэж, 6000 хүн амиа алдан, 38 мянган хүн орох оронгүй болсон юм. Энэ нь АНУ-д тохиосон хамгийн хөнөөлтэй хар салхины нэгээр нэрлэгдсэн билээ.
  • Есдүгээр сарын 12 – Шведийн тэнгисийн цэргийн адмирал Фредирик фон Оттер Шведийн хаант улсын ерөнхий сайдаар томилогдов.
  • Есдүгээр сарын 22 – Францын түүхэн дэх хамгийн том үдэшлэг зохиогдов. Уг үдэшлэгийг тухайн үеийн ерөнхийлөгч Эмиль Лубе зохион байгуулсан бөгөөд Франц даяарх 22,695 хотын захирагч нэг дор цугларч оройн зоог барьсан байна.
  • Еврдүгээр сарын 25 – Их Британийн парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч улмаар 10-р сарын 1-ний өдөр сонгууль зохион байгуулахаар болжээ.
  • Аравдугаар сарын 1 – Их Британийн Олдхем хотоос 25 настай Уинстон Черчиль Ардын танхимд гишүүнээр сонгогдов. Тэрээр 222 хүний саналаар гишүүн болсон билээ.
  • Аравдугаар сарын 12 – АНУ Аугаа америкчуудын алдрын танхимыг байгуулан эхний ээлжийн аугаа нэрсийг тодруулав. 100 хүний бүрэлдэхүүнтэй шүүх бүрэлдэхүүн Жорж Вашингтоныг 97 хүний саналаар, Абрахам Линкольн болон Даниел Уэбстер нарыг 96 хүний саналаар сонгожээ.
  • Аравдугаар сарын 20 – Японы ерөнхий сайдаар Ито Хиробүми хоёр дахь удаагаа сонгогдов.

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 3 – Дэлхийн түүхэнд анх удаа АНУ-ын Нью-Йорк хотын Медисон Скүэр Гарденд автомашины шоу зохион байгуулагдав. Анхны шоунд 70 машин орж, 7000 хүн үзэж сонирхжээ.
  • Арваннэгдүгээр сарын 6 – АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Уиллиам МакКинли хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр сонгогчдын коллегийн 292 хүний саналаар ерөнхийлөгч болсон юм.
  • Арваннэгдүгээр сарын 11 – Пьер де Кубертин 1904 оны олимпыг АНУ-д зохион байгуулна гэдгийг зарлав.
  • Арваннэгдүгээр сарын 13 – Данийн зохион бүтээгч Валдемар Поулсен дуу хураах хэрэгсэл зохион бүтээжээ. Тэрээр үүнийг телеграфон гэж нэрлэсэн юм.
  • Арваннэгдүгээр сарын 22 – Мерседес компани үйлдвэрлэсэн машинаа анх удаа шалгалтад оруулав.

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 1 – АНУ Никарагуа улсын хооронд худалдааны гэрээ байгуулав.
  • Арванхоёрдугаар сарын 5 – Герман, Австри-Унгар, Итали улсын хооронд хамтын ажиллагаа стратегийн түншлэл болгох шийдвэрт гарын үсэг зуржээ.
  • Арванхоёрдугаар сарын 19 – ОХУ-ын тэнгисийн цэрэг тусгай загварын хөлөг онгоц бүтээх шийдвэр гаргаж, ажилдаа оров.
  • Арванхоёрдугаар сарын 30 – 19-р зууны сүүлчийн ням гарагт зохиолч Марк Твейн "Нью-Йорк Херальд" сонинд "19-20-р зуун руу" гэх өгүүллээ нийтлүүлж байжээ.
  • Дэлхий даяарх Христийн сүмүүд шинэ зуунтай мэндчилэн хонх цохих ёслол үйлджээ.

Мэндэлсэн алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 1 – Италийн нэрт жүжигчин Паола Борбони (1995 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 2 – Японы кино найруулагч Итами Мансакү (1946 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 3 – Францын хөгжмийн зохиолч Морис Жобер (1940 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 4 – Дэлхийн нэгдүгээр дайны ахмад дайчин Уиллиам Янг (2007 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 5 – Францы зураач Ив Танги (1955 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 6 – Америкийн жүжигчин Жон Синклер (1945 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 8 – Францын улстөрч, хуульч Франсуа де Ментон (1984 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 9 – Америкийн аялагч, зохиолч Ричард Халлибартон (1939 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 10 – Шведийн жүжигчин, найруулагч Жеан Герет (1956 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 11 – Америкийн детектив зохиолч Болден Чейз (1971 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 18 – Хятадын хүүхэлдэй кино бүтээгч Ван Лайминг (1997 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 22 – Германы дуучин, жүжигчин Эрнст Буш (1980 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 24 – Украины генетикч Теодосий Добжанскы (1975 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 30 – Аргентин гаралтай Британийн жүжигчин Мартита Хант (1969 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 2 – Польшийн хамгийн урт насалсан хүн Йосеф Ковальски (2013 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 5 – Америкийн улстөрч Адлай Стивенсон (1977 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 11 – Германы философич Ханс-Георг Гадамер (2002 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 12 – ЗХУ-ын маршал Василий Чуйхов (1982 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 22 – Испанийн кино найруулагч Луйз Буниель (1983 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 25 – Машинт театрыг санаачлагч Вольфрам Хирт (1959 онд нас барсан)

Гуравдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Гуравдугаар сарын 4 – Америкийн кино найруулагч Херберт Биберман (1971 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 12 – Колумбийн ерөнхийлөгч Густаво Рохас Пинилла (1975 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 13 – Нобелийн шагналт зохиолч, яруу найрагч Гиоргос Сеферис (1971 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 19 – Нобелийн шагналт химич Фредерик Жолио (1958 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 23 – Германы философич Эрих Фромм (1980 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 29 – Австралийн ерөнхий сайд Жон МакИвен (1980 онд нас барсан)

Дөрөвдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Дөрөвдүгээр сарын 1 – Данийн автомашин жолоодогч Стефани Клаусен (1981 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 3 – Английн математикч Альберт Ингам (1967 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 16 – Оросын зохиолч Полли Адлер (1962 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 21 – Нацист Германы улстөрч Ханс Фрицше (1953 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 25 – Нобелийн шагналт физикч Вольфганг Паули (1958 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 26 – Америкийн геофизикч Чарльз Рихтер (1985 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 28 – Францын коммунист хөдөлгөөний удирдагч Морис Торез (1964 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 1 – Италийн зохиолч Игнасио Силоне (1978 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 6 – Хятадын биохимич Женг Ли (2010 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 27 – Беларусийн яруу найрагч Уладжимир Жилка (1933 онд нас барсан)

Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Зургаадугаар сарын 3 – Герман гаралтай Израилын геологич Лео Пикард (1997 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 5 – Нобелийн шагналт Унгарын физикч Габор Деннис (1979 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 21 – Хойд Солонгосын генерал, батлан хамгаалахын сайд Чой Ён-Кун (1976 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 30 – Норвегийн аж үйлдвэрч Альф Ихлен (2006 онд нас барсан)

Долоодугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 6 – Америкийн зохиолч Фредерика Сагор Маас (2012 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 29 – Нобелийн шагналт Шведийн зохиолч Эйвинд Жонсон (1976 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 3 – Америкийн сэтгүүлч Эрни Пайль (1945 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 4 – Их Британийн хатан хаан II Элизабетын эх Элизабет Бауэс-Лион (2002 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 11 – Оросын хөгжмийн зохиолч Александер Мосолов (1973 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 25 – Нобелийн шагналт Германы биохимич Ханс Адольф Кребс (1981 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 3 – Финландын ерөнхийлөгч Урхо Кекконен (1986 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 11 – Английн хөлбөмбөгч Жимми Брайн (1971 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 22 – Америкийн химийн инженер Пол Хью Эммет (1985 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 29 – Мексикийн ерөнхийлөгч Мигель Алеман Валдес (1983 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 7 – Нацист Германы генерал, "СС"-ийн тэргүүн Хайнрих Гиммлер (1945 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 10 – Америкийн нэрт жүжигчин Хелен Хейс (1993 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 17 – Америкийн жүжигчин Жеан Артур (1991 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 30 – Нобелийн шагналт Финландын биохимич Рагнар Гранит (1991 онд нас барсан)

Арваннэгдүгээр сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арваннэгдүгээр сарын 4 – Румын улсын коммунист тэмцэгч Лукретиу Патрашкану (1954 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 5 – Америкийн улстөрч Мартин Дайс Жр (1972 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 8 – "Салхинд туугдагсад" зохиолоороо алдаршсан Америкийн зохиолч Маргарет Митчел (1949 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 14 – Америкийн хөгжмийн зохиолч Аарон Копланд (1990 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 25 – Нацист Германы генерал Рудольф Хос (1947 онд нас барсан)

Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Арванхоёрдугаар сарын 3 – Нобелийн шагналт Австрийн химич Ричард Кун (1967 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 6 – Америкийн нэрт жүжигчин Агнес Моорхед (1974 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 10 – Австралийн улс төрч Доминик Коста (1976 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 25 – Польшийн математикч Антоний Зигмунд (1992 онд нас барсан)

Нас барсан алдартнууд

[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Нэгдүгээр сарын 5 – АНУ-ын Армийн генерал Уиллиам А.Хаммонд (1828 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 20 – Английн зохиолч, шүүмжлэгч Жон Раскин (1819 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 18 – Америкийн улстөрч Клинтон Мерриам (1824 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 23 – Британийн архитекторч Уиллиам Баттерфильд (1814 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 6 – Германы зохион бүтээгч Готтлеб Даймлер (1834 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 29 – Техасын төмөр замын сүлжээг үндэслэгч Сайрус К.Холлидей (1826 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 5 – Османы цэргийн жанжин Осман Нури Паша (1832 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 19 – Австралийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Жеймс Доусон (1806 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 1 – Унгарын зураач Мункаши Михалий (1844 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 9 – Данийн зохиолч Карит Этлар (1816 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 3 – Английн аялагч, зохиолч Мери Кингсли (1862 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 19 – Бадены гүнж Йосефин (1813 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар

[засварлах | кодоор засварлах]
  • Долоодугаар сарын 8 – Америкийн нийгмийн зүтгэлтэн Хенри Д.Когсуэль (1820 онд төрсөн)
  • Долоодугаар сарын 29 – Италийн хаан I Умберто (1844 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 12 – Австрийн шатарчин, анхны дэлхийн аварга Вилгельм Стайниц (1836 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 23 – Японы ерөнхий сайд Күрода Киотака (1840 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 25 – Германы философич, зохиолч Фридрих Ницше (1844 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 29 – Америкийн ул стөрч Самуэль Фентон Кери (1814 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 15 – Чехийн хөгжмийн зохиолч Жденек Фибич (1850 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 20 – Америкийн зохиолч Чарльз Дадли Уорнер (1829 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 22 – Английн хөгжмийн зохиолч Сэр Артур Салливан (1842 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 30 – Ирландын зохиолч Оскар Уайльд (1854 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 4 – Колумби улсын 11 дэх ерөнхийлөгч Акилео Парра (1825 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 21 – Пруссийн фильдмаршал Леонхард Граф вон Блюментал (1810 онд төрсөн)
 Commons: 1900 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан