3 сарын 8

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

3 сарын 8 нь Григорийн тооллын жилийн 67 дахь (өндөр жил бол 68 дэх) өдөр юм. Мөн он дуустал 298 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал[засварлах | кодоор засварлах]

  • 1010 - Перс хэлний нэрт соён гэгээрүүлэгч Фердовси алдарт домгийн найраглал болох "Шахнаме" найраглалаа бичиж дуусгажээ.
  • 1576 - Испанийн нэрт аялагч Диего Гарсиа де Паласио эртний Маяачуудын соёл иргэншлийн хотыг Копан хотоос илрүүлэв.
  • 1618 - Нэрт одон оронч Йоханнес Кеплер гараг эрхэсийн хөдөлгөөний гуравдугаар хуулиа боловсруулжээ.
  • 1655 - Английн иргэн Жон Касор Хойд Америкийн колонид боолыг хуулийн дагуу нийлүүлэв.
  • 1702 - Английн хатан II Меригийн бага дүү Анна хатан хаан болов. Тэрээр Англи, Шотланд, Ирландыг хамтатган захирах болжээ.
  • 1722 - Гулнабадын тулаанд Ираны Сафавидын эзэнт гүрэн Афганистаныг эзлэв.
  • 1736 - Афшаридын ханлигыг үндэслэгч Надер Шах Ираны Шах болжээ.
  • 1775 - Алдарт философич Томас Пейн "Америк дахь Африкын боолчлол" бүтээлээ хэвлүүлж, Хойд Америк дахь боолчлолын асуудлыг хөндөв.
  • 1801 - Египетын Абукир хотод Сир Ральф Аберкромбигийн удирдлага дор Британийн цэргүүд газарджээ. Ингэснээр Египет, Сири дэх Францын ноёрхол өндөрлөсөн юм.
  • 1817 - Нью-Йоркын хөрөнгийн бирж байгуулагджээ.
  • 1844 - Швед-Норвегийн хаан ширээнд I Оскар суув.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Хемптон Рөүдийн тэнгисийн тулаан эхэлжээ.
  • 1868 - Японы Осака мужийн Сакай боомтод ирсэн Францын 11 завьчинг Японы самурайнууд хороов.
  • 1910 - Францын нисгэгч Реймонд де Ларош нисгэгчийн үнэмлэх авсан анхны эмэгтэй нисгэгч болжээ.
  • 1914 - Тайланд улсад Дон Муеанг олон улсын нисэх буудал анхны нислэгээ үйлдэв.
  • 1916 - Дэлхийн хоёрдугаар дайн: Иракын Кут хотыг бүслэх Британийн цэргийн ажиллагаа бүтэлгүйтжээ.
  • 1917 - Хаант Оросын Санкт Петербург хотод олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр олон нийтийг хамарсан жагсаал болов. Ингэснээр хоёрдугаар сарын хувьсгал эхэлжээ.
  • 1920 - Арабын хойг дахь анхны орчин үеийн улс болох Сирийн Арабын хаант улс байгуулагдав.
  • 1921 - Испанийн нийслэл Мадрид хотод орших парламентын ордны урд тус улсын Ерөнхий сайд Эдуардо Дато Ирадьер бусдын гарт амиа алджээ.
  • 1924 - АНУ-ын Юта мужийн Кастл Гейтын уурхай нурж 172 уурхайчин амиа алдав.
  • 1937 - Испанийн иргэний дайн: Гуадалахарагын тулаан эхэлжээ.
  • 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн: Японы эзэн хааны арми Дорнод Голландын Энэтхэг буюу Индонези улс руу цэрэг илгээх шийдвэр гаргажээ.
  • 1947 - Бүгд найрамдах Хятад улсын армын 11 мянган цэрэг тусгаар тогтнолын төлөөх анхны томоохон тулаанаа амжилттай болгов. Үүний уршгаар олон мянган жирийн иргэд, эрдэмтэн мэргэд амиа алдсан юм.
  • 1949 - Францын Элисейн ордонд Францын Ерөнхийлөгч Винсен Урол, Вьетнамын экс хаан Аннам Бао Дай нар Вьетнамын тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зуржээ. Гэсэн ч тусгаар Вьетнамчууд дотроо үзэл суртлаар хуваагдаж, Вьетнам, Бүгд найрамдах ардчилсан Вьетнам болж хоёр хуваагдав.
  • 1957 - Египетийн Засгийн газар Суецийн сувгийн ажлыг дахин эхлүүлжээ.
  • 1963 - Сирийн засгийн эрхэнд Бахат нам гарав. Ингэснээр тус улсыг цөөхөн хүн захирах нөхцөл бүрдсэн юм.
  • 1965 - Вьетнамын нутаг дэвсгэрт АНУ-ын 350 тэнгисийн цэрэг нэвтрэн орсноор Вьетнамын дайн дэгдэх нөхцөл бүрдэв.
  • 1966 - Ирландын Даблин хотод байрлах "Нелсоны багана" бөмбөгдөлтөд өртөн нуржээ.
  • 1971 - Зууны тулаан: Дэлхийн боксын домог болох Мухаммад Али, Жое Фрейзер нарын хооронд тулаан болов. Тус тулаан 15 раунд үргэлжилж Жое Фрейзер ялалт байгуулжээ.
  • 1974 - Францын нийслэл Парис хотод Шарль де Голийн нисэх буудал байгуулагдав.
  • 1979 - Электрон барааны "Филипс" компани компакт дискийг бүтээж, худалдаанд гаргажээ.
  • 1983 - АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган хэлсэн үгэндээ ЗХУ-ыг "Чөтгөрийн эзэнт гүрэн" гэж цоллов.
  • 1985 - Ливаны шашны удирдагч Сайед Мохаммад Хуссейн Фадлаллагын амь насанд халдах зорилгоор Ливаны нийслэл Бейрут хотын нэгэн сүмд бөмбөг дэлбэрэв. Дэлбэрэлтийн улмаар 45 хүн амиа алдаж, 175 хүн гэмтэж бэртжээ.
  • 2004 - Иракын засгийн зөвлөл шинэ үндсэн хуульд гарын үсэг зурав.
  • 2014 — Малайзын Куала-Лумпураас Хятадын Бээжинг зорьж, 239 хүн тээн шөнөөр хөдөлсөн Боинг-777 загварын нисэх онгоц Хятадын өмнөд тэнгис дээгүүр нисч яваад ор сураггүй алга болов.
  • 2017 - Мальтын Гозо аралд орших "Номин Цонх" нэрт сэнж хад цаг агаарын тааруу байдлын улмаас нурж, үгүй болжээ.
  • 2021 - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Мехико хотод байсан жагсаал сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирч цагдаагийн 62 алба хаагч, 19 энгийн иргэн шархаджээ.

Мэндэлсэн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1839 - Аяга таваг угаах машиныг зохион бүтээгч Жозефин Кохрейн (1913 онд нас барсан)
  • 1848 - Хүүхдийн паркын "галзуу хулгана"-ыг зохион бүтээгч ЛаМаркур Адна Томпсон (1917 онд нас барсан)
  • 1879 - Нобелийн шагналт Германы химич Отто Ханн (1968 онд нас барсан)
  • 1886 - Нобелийн шагналт Америкийн химич Эдуард Калвин Кендалл (1972 онд нас барсан)
  • 1907 - Грекын гурав дахь Ерөнхийлөгч Константинос Караманлис (1998 онд нас барсан)
  • 1910 - Академийн наадмын шагналт жүжигчин Клейр Тревор (2000 онд нас барсан)
  • 1921 - "Гиллиганы арал" олон ангит киноны од жүжигчин Алан Хейл (1990 онд нас барсан)
  • 1924 - Нобелийн шагналт Францын физикч Гиоргес Чарпак (2010 онд нас барсан)
  • 1937 - Руанда улсын гурав дахь Ерөнхийлөгч Жувенал Хабяримана (1994 онд нас барсан)
  • 1939 - Олимпын зургаан удаагийн, дэлхийн хоёр удаагийн аварга ЗХУ-ын гүйлтийн тэшүүрч Лидия Скобликова
  • 1942 - Олимпын алт, мөнгөн медальт Америкийн хөнгөн атлетикч Анн Пейкр
  • 1944 - Оросын дуучин Сергей Никитин
  • 1973 - Мэргэжлийн сүмоч, улстөрч Кёкүшюзан Даваагийн Батбаяр
  • 1983 - Бразилийн хөлбөмбөгч Андре Сантос
  • 1984 - Словенийн сагсан бөмбөгч Саша Вуячич
  • 1990 - Испанийн хөлбөмбөгч Асиер Илларраменди
    • Уимбледоны хоёр удаагийн аварга Чехийн теннисч Петра Квитова

Нас барсан алдартнууд[засварлах | кодоор засварлах]

  • 1144 - Ромын пап II Селестин (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1365 - Их Монголын Боржигин овгийн харьяат Будашири, Солонгосын хатан Ногүк (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1403 - Оттоманы эзэнт гүрний султан I Баезид (1360 онд төрсөн)
  • 1702 - Английн хаан III Уиллиам (1650 онд төрсөн)
  • 1723 - Английн алдарт Гэгээн Полийн сүмийг зохион бүтээгч Кристофер Врен (1632 онд төрсөн)
  • 1844 - Шведийн хаан XIV Чарльз Жон (1763 онд төрсөн)
  • 1874 - АНУ-ын 13 дахь Ерөнхийлөгч Миллард Филлмор (1800 онд төрсөн)
  • 1923 - Нобелийн шагналт Голландын физикч Йоханнес Дидерик ван дер Ваалс (1837 онд төрсөн)
  • 1930 - АНУ-ын 27 дахь Ерөнхийлөгч Уиллиам Ховард Тафт (1857 онд төрсөн)
  • 2004 - Палестины чөлөөлөх хөдөлгөөнийг үндэслэгч Мухаммад Зайдан (1948 онд төрсөн)
  • 2005 - Чечений бүгд найрамдах Ичкери улсын гурав дахь Ерөнхийлөгч Аслан Машкадов (1951 онд төрсөн)
  • 2015 - Алдарт "Симпсон" цувралын зохиолч, жүжигчин Сем Саймон (1955 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр[засварлах | кодоор засварлах]


 Commons: 3 сарын 8 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан