1907 он

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «1907» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Аргын жил дараалал
1902 · 1903 · 1904 · 1905
190619071908
1909 · 1910 · 1911 · 1912
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMVII) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун долоодугаар оны гал тахиа жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 907-р он, 20-р зууны долоо дахь жил, 1900-аад оны найм дахь жил.

Энэ онд болсон үйл явдлууд[засварлах | edit source]

Нэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 6 – Италийн нийслэл Ром хотод ажилчин ангийн хүүхдийг харах, өдөр өнжүүлэх "Монтесорри" сургууль нээгдэв.
  • Нэгдүгээр сарын 14 – Кингстоны газар хөдлөлт: Ямайкын нийслэл Кингстон хотод газар хөдөлж, 1,000 хүн амиа алджээ.

Гурваас Дөрөвдүгээр сар[засварлах | edit source]

  • Гуравдугаар сарын орчимд – Румын улсад тариачдын бослого болж 11 хүн амиа алджээ.
  • Гуравдугаар сарын орчимд – БНХАУ-ын Мо Гаогийн агуйгаас 868 онд хамаарах, модон бар бүхий "Очир эрдэнийн судар" илрэв. Энэ нь дэлхийн түүхэн дэх хамгийн эртний хэвлэмэл ном болсон юм.
  • Гуравдугаар сарын 5 – Хаант Оросын Санкт Петербург хотод шинэ тутам байгуулагдсан Төрийн Думын анхны хуралдаан болов. Энэ хуралдаанаар Хаант Оросын газар сайгүй болж байгаа бослогыг хэрхэн намжаах тухай асуудлыг хөндөн хэлэлцжээ.
  • Гуравдугаар сарын 15-16 – Туурга тусгаар Финланд улсын сонгууль болж, дэлхийн улстөрийн түүхэнд анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшсэн юм. Сонгуулийн дүнд 18 эмэгтэй парламентын гишүүн болжээ.
  • Гуравдугаар сарын 22 – Их Британийн Лондон хотод таксины машинууд анх удаа таксины хөлс хэмжигчийг ашиглаж эхэлжээ.
  • Гуравдугаар сарын 25 – Европ тивийн түүхэнд анх удаа спортоор дагнасан сургалт бүхий их сургууль байгуулагдав.
  • Дөрөвдүгээр сарын 24 – Африк тивийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб болох Аль Ахли Египетийн нийслэл Каир хотноо байгуулагджээ.

Таваас Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Тавдугаар сарын 13 – Их Британийн нийслэл Лондон хотноо Оросын Хөдөлмөрчдийн социал демократ намын V бүгд хурал нууцаар хуралдав.
  • Зургаадугаар сарын 10 – Парисын олон өдрийн авто уралдаа эхэллээ.
  • Зургаадугаар сарын 15 – Нидерландын Гааг хотод Олон улсын энхтайвны чуулга уулзалт эхлэв.
  • Зургаадугаар сарын 26 – Гүржийн нийслэл Тбилис хотын банкинд большевикууд халдаж, дээрэм, тонуул хийжээ. Үүний улмаас 40 хүн амиа алдсан байна.

Долоогоос Наймдугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 21 – АНУ-ын байлдааны хөлөг онгоц Колумбиа осолдож, хөлгийн багийн 88 хүн амиа алджээ.
  • Долоодугаар сарын 24 – Япон-Солонгос улсууд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
  • Наймдугаар сарын 29 – Канадын Квебек мужид баригдсан аварга гүүр ашиглалтад ороогүй байхдаа нурж, 76 ажилчин гомдол гаргажээ.
  • Наймдугаар сарын 31 – Хаант Оросын Санкт Петербург хотод Оросын гүн Александер Извольски, Сир Артур Николсон нар Англи-Оросын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.

Есөөс Аравдугаар сар[засварлах | edit source]

  • Есдүгээр сарын 7 – Британийн зорчигч тээврийн Лустаниа хөлөг Ливерпүүл хотоос АНУ-ын Нью-Йорк хүрэхээр боомтоос хөдлөв.
  • Аравдугаар сарын 17 – Зохион бүтээгч Гугльелмо Маркони Атлантын далай дамнасан арилжааны радио суваг нээжээ.
  • Аравдугаар сарын 18 – Гаагийн энхтайвны чуулга уулзалтаар Гаагийн конвенцийг батлав.
  • Аравдугаар сарын 27 – Черновагийн халдлага: Унгарын католик сүмд зэвсэгт этгээд халдаж, 15 хүний аминд хүрчээ.

Арваннэгээс Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Арваннэгдүгээр сарын 16 – Тухайн цаг үеийнхээ хамгийн хурдан, хамгийн том гэх тодотголтой Их Британийн зорчигч тээврийн Мауретаниа хөлөг Ливерпүүлийн боомтоос АНУ-ын Нью-Йорк хүрэхээр хөдлөв.
  • Арваннэгдүгээр сарын 25 – АНУ-ын Теннесси муж улсын Мемфис хотод африк гаралтай америкчуудад зориулсан томоохон сүм болох Христ бурхны сүм байгуулагдаж, хамба ламаараа Чарльз Харрисон Мейсонг томилжээ.
  • Арванхоёрдугаар сарын 8 – Шведийн хаант улсын хаан II Оскар нас барж, түүний хүү V Густаф хаан ширээг залгамжлав.
  • Арванхоёрдугаар сарын 17 – Бутан улсын анхны хаанаар Уген Ванчиг өргөмжлөгдөв.
  • Арванхоёрдугаар сарын 21 – Санта Мариа сургуулийн халдлага: Санта Мариа сургуульд бослого хийж байсан уурхайн ажилчдын эсрэг Чилийн цэргүүд хүч хэрэглэж, улмаар 2,000 хүн амиа алджээ.

Өдөр нь тодорхойгүй[засварлах | edit source]

  • Автохром Лумьер зар сурталчилгаанд анх удаа өнгөт фото зураг ашиглав.
  • Францын зураач Анри Матисс зурах арга барил заах зорилгоор ашгийн бус уран зургийн сургуулийг Парис хотноо байгуулав. Олон нийт үүнийг Матиссын академи гэж нэрлэжээ.

Энэ онд төрөгсөд[засварлах | edit source]

Нэгээс Хоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 3 – Уэльсийн түүхэн дэх хамгийн алдартай жүжигчин Рей Милланд (1986 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 11 – Францын 142 дахь ерөнхий сайд Пьерр Мендэс Франц (1982 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 12 – ЗХУ-ын Пуужин зохион бүтээгч Сергей Королёв (1966 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 23 – Нобелийн шагналт Японы физикч Юкава Хидэки (1981 онд нас барсан)
  • Нэгдүгээр сарын 24 – Францын ерөнхий сайд Морис Кьюв де Мөрвиль (1999 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 9 – Вьетнамын ерөнхийлөгч Трүонг Чин (1988 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 21 – Английн яруу найрагч В.Х.Оуден (1973 онд нас барсан)
  • Хоёрдугаар сарын 26 – Америкийн жүжигчин Даб Тейлор (1994 онд нас барсан)

Гурваас Дөрөвдүгээр сар[засварлах | edit source]

  • Гуравдугаар сарын 12 – Америкийн одон оронч Доррит Хоффлейт (2007 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 17 – Японы ерөнхий сайд Мики Такео (1988 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 23 – Нобелийн шагналт Швейцарийн эрдэмтэн Даниел Бовет (1992 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 11 – Оргилуун дарсыг хадгалах технологийг зохион бүтээгч Ивор Спенсер-Томас (2001 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 15 – Нобелийн шагналт Голландын эрдэмтэн Николаас Тинбергэн (1988 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 29 – Францын нэрт дуучин Тино Росси (1983 онд нас барсан)

Таваас Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Тавдугаар сарын 5 – Украины зохиолч Ирина Вильде (1982 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 12 – Оскарын наадмын 4 удаагийн шагналт, жүжигчин Катрен Хепбөрн (2003 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 14 – Пакистаны ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 22 – Их Британийн тайз, дэлгэцийн нэрт найруулагч Лорд Лоренс Оливер (1989 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 14 – Францын яруу найрагч Ренэ Шаар (1988 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 23 – Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Мийд (1995 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 24 – Үнэт эдлэлийн загвар зохиогч Жеан Шлумбергер (1987 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 25 – Нобелийн шагналт Германы физикч Ж.Ханс Д.Йенсен (1973 онд нас барсан)

Долоогоос Наймдугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 5 – Бүгд Найрамдах Хятад Улсын ерөнхийлөгч Янг Шангкун (1998 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 6 – Мексикийн нэрт зураач Фрида Кальо (1954 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 19 – Гайти улсын ерөнхийлөгч Пол Маглойр (2001 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 22 – Сингапур улсын төрийн дууллын аяыг зохиогч Зубир Саид (1987 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 27 – Олимпийн наадмын алтан медальт завьчин Ричард Бийсли (1965 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 8 – Америкийн зураач Алберт Котин (1980 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 24 – Швейцарийн нэрт архитекторч Бруно Жиакометти (2012 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 31 – Филиппин улсын долоо дахь ерөнхийлөгч Рамон Магсайсай (1957 онд нас барсан)

Есөөс Аравдугаар сар[засварлах | edit source]

  • Есдүгээр сарын 2 – Америкийн жүжигчин Мириам Сийгар (2011 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 12 – Умард Ирландын яруу найрагч Льюс МакНийч (1963 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 18 – Нобелийн шагналт Америкийн химич Эдвин МакМиллан (1991 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 2 – Боливи улсын ерөнхийлөгч Виктор Раз Эстенссоро (2001 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 2 – Нобелийн шагналт Шотландын химич Александер Барон Тодд (1997 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 28 – Ирландын яруу найрагч Жон Хьютт (1987 онд нас барсан)

Арваас Арваннэгдүгээр сар[засварлах | edit source]

  • Арваннэгдүгээр сарын 9 – Пруссын эзэнт гүрний хунтайж Лью Фердинанд (1994 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 14 – "Дээвэр дээр суудаг Карлсон"-г зохиогч Шведийн хүүхдийн зохиолч Астрид Линдгрен (2002 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 19 – 1,500 метрийн гүйгч, Олимпийн аварга Италийн тамирчин Лүйжи Беччали (1990 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 5 – БНХАУ-ын Коммунист намын дэд дарга Лин Биао (1971 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 23 – Франклин Д.Рүүзвельт ерөнхийлөгчийн хүү, бизнесмен, улстөрч Жеймс Рүүзвельт (1991 онд нас барсан)

Энэ онд нас барагсад[засварлах | edit source]

Нэгээс Зургаадугаар сар[засварлах | edit source]

  • Нэгдүгээр сарын 9 – Ираны шах Мозаффар ад-Дин Шах Кажар (1853 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 31 – Канадын сүлжээ дэлгүүрийг үндэслэгч Тимоти Ийтон (1834 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 2 – Оросын химич, үелэх системийг зохиогч Дмитрий Менделеев (1834 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 16 – Нобелийн шагналт Италийн зохиолч Жиосуе Кардуччи (1835 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 20 – Нобелийн шагналт Францын химич Анри Мойссан (1852 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 11 – Францын ерөнхийлөгч Жеан Касимир-Перьер (1847 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 19 – Боливийн ерөнхийлөгч Мариано Баптиста (1832 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 23 – Америкийн алуурчин, хүний мах идэгч Альферд Пакер (1842 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 26 – АНУ-ын тэргүүн хатагтай Ида Сакстон МакКинли (1847 онд төрсөн)
  • Тавдугаар сарын 27 – Оттоманы эзэнт гүрний эсрэг тэмцсэн Арменийн үндэсний баатар Кеворк Чавуш (1870 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 25 – Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Холл (1824 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | edit source]

  • Долоодугаар сарын 13 – Германы одон оронч Хайнрих Кройц (1854 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 25 – Британийн зохиолч, яруу найрагч Мери Элизабет Колеридж (1861 онд төрсөн)
  • Есдүгээр сарын 6 – Нобелийн шагналт Францын зохиолч Салли Прудомм (1839 онд төрсөн)
  • Аравдугаар сарын 10 – Германы түүхч Адольф Фуртванглер (1853 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 28 – Польшийн зохиолч, зураач Станислав Виспиански (1869 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 4 – Аргентин улсын 12 дахь ерөнхийлөгч Луйз Саенц Пеньа (1822 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 8 – Шведийн эзэн хаан II Оскар (1829 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд[засварлах | edit source]

Шведийн Нобелийн хорооноос Физикийн салбарын Нобелийн шагналыг гэрлийн хурдыг хэмжсэнийх нь төлөө Альберт А.Микелсонд олгосон бол, Химийн салбарын Нобелийн шагналыг ферментийг судласных нь төлөө Эдуард Бухнерт, Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг халдварт малари өчнийг судласных нь төлөө Чарльз Лаверанд, Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Английн богино өгүүллэгийн мастер Редьярд Киплингд, Нобелийн энхтайвны шагналыг эх орон үндэстнийхээ төлөө тэмцсэн Эрнесто Монета, Лүй Рено нарт олгосон юм. Та бүхэнд Нобелийн шагналтнуудыг танилцуулъя.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал – Альберт Абрахам Микелсон
  • Химийн салбарын Нобелийн шагнал – Эдуард Бухнер
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал – Чарльз Лүй Альфонс Лаверан
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал – Редьярд Киплинг
  • Нобелийн энхтайвны шагнал – Эрнесто Теодоро Монета, Лүй Рено


Гадаад холбоос[засварлах | edit source]

 Commons: 1907 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан