Нобелийн шагнал

Нобелийн шагнал (шве. Nobelpriset, норв. Nobelprisen, Англи: Nobel Prize) нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгож эхэлсэн олон улсын хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Альфред Нобель 1833 оны 10 дугаар сарын 21 Швед Улсын Стокгольм хотод инженер гэр бүлд төрсөн. Тэрээр химич, инженер болон зохион бүтээгч байсан. 1894 году А.Нобель "Бофорс" хэмээх төмөрлөгийн концерн худалаж авч улмаар тус үйлдвэр зэвсэгийн том үйлдвэр болсон. Амьдралынхаа турш А.Нобель өөрийн 355 шинэ зохион бүтээлүүдээрээ маш их хөрөнгө хуримтлуулж чаджээ. Түүний үлдээсэн гэрээслэлийн дагуу Нобелийн шагналыг физик, хими, биологи, физиологи анагаахын шинжлэх ухаан, уран зохиол, энхтайваны үйлст гаргасан том ололт амжилт, агуу нээлт, томоохон хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог болсон юм.
2020 оны байдлаар нийт 923 хүнд болон 27 байгууллагад (зөвхөн энхтайвны төлөө шагналыг байгууллагад олгодог) олгоод байна. Шагналын хэмжээ нь 2020 оны байдлаар 9 сая швед крон буюу 1 сая гаруй америк доллар орчим байдаг байна.
Шагнал олгодог салбарууд
[засварлах | кодоор засварлах]Дээрх 6 салбарт олгодог шагнал нь тухайн салбарынхаа хувьд хамгийн нэр хүндтэй шагнал болдог. Сүүлийн жилүүдэд генетик хими зэрэг биологи-анагаах ухаан болон химийн салбарын аль алинд нь хамаарах шинжлэх ухааны салбарууд олширч байгаа.
Сонгон шалгаруулалт
[засварлах | кодоор засварлах]Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг Шведийн шинжлэх ухааны академи, биологи-анагаах ухааны салбарын шагналыг Каролинскагийн институт, энхтайвны салбарын шагналыг Норвегийн парламент, уран зохиолын шагналыг Шведийн академи тус тус шалгаруулдаг.
Шагнал хүртэгсдэд өгөх мөнгөн шагнал нь Альфред Нобелийн үлдээсэн хөрөнгөнд үндэслэж байгуулагдсан Нобелийн сангаас олгогдоно. Гэхдээ эдийн засгийн салбарын шагнал нь 1968 онд бий болж, 1969 оноос олгогдож эхэлсэн бөгөөд шагналыг Шведийн төв банкны сан гаргадаг байна. Эдийн засгийн салбарын шагналын албан ёсны нэр нь "Эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн дурсгалын шагнал" бөгөөд нарийн утгаараа Нобелийн шагнал биш болно.
Нобелийн шагналын сонгон шалгаруулалт нь нийтэд ил зарлагддаггүй. Иймээс албан ёсоор Нобелийн шагналд нэр дэвшигч гэсэн ойлголт байхгүй, харин олон нийтийн дунд Нобелийн шагналд ойрхон хүн гэх зэргээр яригдах тохиолдлууд бий.
Шагнал гардуулах ёслол
[засварлах | кодоор засварлах]Нобелийн шагналыг түүний нас барсан өдөр болох 12 сарын 10-нд гардуулдаг бөгөөд энхтайвны салбарын шагналаас бусад 5 шагналыг Шведийн нийслэл Стокхольм хотын концертын танхимд, энхтайвны шагналыг Норвегийн нийслэл Осло хотын захиргааны байранд гардуулдаг байна. Нобелийн шагналтнууд дурсгалын лекц унших заншил тогтсон байдаг.
Монгол хүнтэй холбогдох нь
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын иргэдээс тус шагналыг хүртсэн тохиолдол хараахан гараагүй байна. Химийн зэвсгийг хориглох байгууллагад Нобелийн энхтайвны шагналыг 2013 онд олгожээ.[1] Нобелийн шагнал хүртсэнтэй холбоотойгоор тус байгууллага нь ажиллаж байсан хүмүүстээ сертификат, дурсгалын медальон олгоход химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт багтсан байна.
Нэгээс олон удаа шагнал хүртэгчид
[засварлах | кодоор засварлах]- Мари Кюри 2 удаагийн шагналтан, физикийн салбарт 1903 онд, химийн салбарт 1911 онд шагнал хүртсэн.
- Олон улсын улаан загалмай нийгэмлэг 3 удаагийн шагналтан, энх тайвны салбарт 1917, 1944, 1963 онуудад шагнал хүртсэн.
- Лайнус Полинг 2 удаагийн шагналтан, химийн салбарт 1954 онд, энх тайвны салбарт 1962 онд шагнал хүртсэн.
- Жон Бардин 2 удаагийн шагналтан, физикийн салбарт 1956, 1972 онд шагнал хүртсэн.
- Фредерик Сенгер 2 удаагийн шагналтан, химийн салбарт 1958, 1980 онд шагнал хүртсэн.
- НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар 2 удаагийн шагналтан, энх тайвны салбарт 1954, 1981 онд шагнал хүртсэн.
- Карл Барри Шарплэсс 2 удаагийн шагналтан, химийн салбарт 2001, 2022 онд шагнал хүртсэн.
Онцлогууд
[засварлах | кодоор засварлах]- Математикийн салбарт Нобелийн шагнал байдаггүй нь Альфред Нобель математикчдад дургүй байсантай холбоотой гэгддэг. Учир нь түүний хайрт бүсгүй нь Франц Лемарж хэмээх математикчтай гэрлэж Франц түүнийг олны өмнө илт доромжилсон ба энэ явдлыг тэрээр насан туршдаа санан явсан байна. Математикийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал нь Фильдсийн медаль болно.
- Нобелийн шагналыг нэхэн олгодоггүй боловч НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга агсан Даг Хаммаршёльдод энхтайвны салбарын шагналыг нэхэн олгож байсан тохиолдол бий.
- Нобелийн шагнал хүртсэн боловч хүлээн авахаас татгалзсан 3 хүн байдаг. Тэдгээр нь Жан-Пол Сартр, Борис Пастернак, Ле Дук То нар юм.
- Уран зохиолын салбарын шагналыг түүхийн зохиол, философийн зохиолууд хүртэж байсан удаатай ч Их Британийн ерөнхий сайд Винстон Черчиллийн "Дэлхийн хоёрдугаар дайны тэмдэглэл"-ийг нэр дэвшүүлэх эсэх талаар ширүүн маргаан өрнөсний эцэст зөвхөн цэвэр уран зохиолын бүтээлд олгож байхаар болжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Нобелийн шагнал – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
- Бүх Нобелийн шагналтны намтар бүхий албан ёсны цахим хуудас (англи хэлээр)
- Стокхольм дахь Нобелийн музей
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Organisation for the Prohibition of Chemical Weapons Facts". nobelprize.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-01-17.
{{cite web}}: line feed character in|title=at position 53 (help)
