Төрийн Дум

ОХУ-ын Төрийн Дум- ОХУ-ын Холбооны Хурлын /парламентын/ Доод танхим юм. Төрийн Думын эрх зүйн үндэс нь ОХУ-ын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд зааж өгсөн байдаг.

ОХУ-ын Төрийн Думын барилга


Оросын эзэнт гүрний үед хууль зөвлөлдөх дараа нь хууль тогтоох дээд байгуулагын үүргийг 1905-1917 онуудад Оросын эзэнт гүрний Төрийн Дум гүйцэтгэж байжээ.
1918 оны Коммунист хувьсгалын гарч Төрийн Думыг тарааж ЗХУ-ын үед хууль тогтоох дээд байгууллагын үүргийг 1938-1991 онд ЗСБНХУ-ын Дээд Зөвлөл бөгөөд 1938-1993 онуудад ЗСБНХОУ-ын Дээд Зөвлөл гүйцэтгэж байгаад 1993 оны 10 дугаар сарын үймээний үеэр татан буугдсан.
1993 онд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельцины “Үндсэн хуул”-ийн шат дараалсан шинэтгэлээр Оросын Холбооны Улсын Төрийн Дум байгуулагдаж улмаар 1993 оны 12 дугаар сарын 12-нд анхны сонгууль болжээ.
Төрийн Дум нь 450 гишүүн буюу депутаттай. Тэдний тал нь нэг мандаттай тойргоос шууд сонгогддог. Үлдсэн 225 нь улс төрийн намуудын жагсаалтаар 5% босго давсан намууд бүрдүүлдэг. Төрийн Думын гишүүнээр 21 нас хүрсэн ОХУ-ын иргэн сонгогдох эрхтэй. ОХУ-ын Төрийн Думын анхдугаар сонгуулиар Төрийн Думын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийж болдог байсан.
Төрийн Думын гишүүн 4 жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаад 2008 оны эцсээр ОХУ-ын Үндсэн хууль өөрчлөлт оруулж 6 дугаар сонгуулиас эхлэн 5 жилийн хугацаатай сонгогдох болжээ.
Төрийн Думын сонгууль 1993, 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016, 2021 онуудад явагдсан ажээ.

Төрийн Думын үйл ажиллагааг Думын дарга болон түүний орлогчид гүйцэтгэдэг.

Төрийн Думын дарга нар[засварлах | кодоор засварлах]


Төрийн Думын I дүгээр сонгууль (1994 — 1996)-Рыбкин Иван Петрович -Хөдөө аж ахуйн нам;

Төрийн Думын II дугаар сонгууль (1996 — 2000)-Селезнёв Геннадий Николаевич -Коммунист нам;

Төрийн Думын III дугаар сонгууль (2000 — 2003)-Селезнёв Геннадий Николаевич -Коммунист нам;

Төрийн Думын IV дүгээр сонгууль (2003— 2007)-Грызлов Борис Вячеславович -Нэгдсэн Орос нам;

Төрийн Думын V дүгаар сонгууль (2007— 2011) -Грызлов Борис Вячеславович -Нэгдсэн Орос нам;

Төрийн Думын VI дугаар сонгууль (2011-2016)-Нарышкин Сергей Евгеньевич -Нэгдсэн Орос нам.

Төрийн думын VII дугаар сонгууль (2016-2021)- Володин Вячаслав Викторович--Нэгдсэн Орос нам.

Төрийн думын VIII дугаар сонгууль (2021 оны 10-р сарын 12-ноос)- Володин Вячаслав Викторович--Нэгдсэн Орос нам.


ОХУ-ын Төрийн Думын VII (2016-2021) дахь сонгуулийн фракцууд:-
“Нэгдсэн Орос нам”- фракцын дарга Сергей Неверов: 339 гишүүнтэй, 75,9%:
“Коммунист нам” - Геннадий Зюганов 43 гишүүнтэй, 20,44%:
"Оросын Либерал ардчилсан нам" - Владимир Жириновский 40 гишүүнтэй, 8,9%:

“Шудрага Орос нам"- Сергей Миронов -23 гишүүнтэй, 5,1%:

Төрийн Думын Тамгын газрын дарга нар:[засварлах | кодоор засварлах]

  • Войков Андрей Иванович (1994—1996)
  • Трошкин Николай Никитич (1996—2002)
  • Лоторёв Александр Николаевич (2002—2005)
  • Чернявский Валентин Семёнович (2005—2007)
  • Сигуткин Алексей Алексеевич (2007—2012)
  • Поллыева Джахан Реджеповна (2012—2016)
  • Воронова Татьяна Геннадьевна (2016-2021 оны 3 дугаар сар)
  • Дивейкин Игорь Николаевич (2021 оны 3 дугаар сараас- )

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Төрийн Дум – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Оросын Төрийн Дум – Викимедиа зураг, бичлэг, дууны сан