1906 он

Аргын жил дараалал
1901 · 1902 · 1903 · 1904
1905 1906 1907
1908 · 1909 · 1910 · 1911
Хамаарах арван
1900-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMVI) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун зургаадугаар оны гал морь жил. Анно Домини гэж тоолдог болсноос хойш хоёр дахь мянганы 906-р он, 20-р зууны зургаадугаар он, 1900-аад он гэж тоолбол долоо дахь жил.

Энэ онд болсон үйл явдлууд[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Хоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 12 - Персийн үндсэн хуулийн хувьсгал: Персийн үндэсний үзэлтнүүд, шашны тэргүүнүүд нэгдэн Үндэсний ассемблейг байгуулан, "Шах"-аар удирдуулахыг шаардан жагсаал зохион байгуулав.
  • Нэгдүгээр сарын 16 - Мароккогийн хямралыг шийдвэрлэх зорилго бүхий Алжерсирасын зөвлөл хуралдаанаа эхлэв.
  • Хоёрдугаар сарын 11 - Францын засгийн газар сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавих хууль баталсантай холбогдуулан Ромын пап X Пиус эсэргүүцсэн мэдэгдэл гаргав.
  • Хоёрдугаар сарын 12 - Хоёр Их Британийн иргэнээс Америкийн боомтын ажилтнууд хоёр фунтын татвар төлөхийг шаардаж, улмаар шаардлагыг биелүүлээгүй тул боомтын ажилтнууд тэднийг хөнөөжээ.

Гураваас Дөрөвдүгээр сар[засварлах | кодоор засварлах]

  • Гуравдугаар сарын 10 - Францын Курьер хотод байрлах уурхай дэлбэрч, улмаар 1060 хүн амиа алджээ. Францын түүхэн дэх хамгийн их хөнөөл дагуулсан уурхайн осол энэ болсон юм.
  • Гуравдугаар сарын 18 - Францын зохион бүтээгч Трайан Вуйа агаарын солилцоогоор агаарт хөөрдөг моноплейн хөлгөөр ниссэн анхны хүн болов.
  • Дөрөвдүгээр сарын 7 - Италийн Ниаполь хотын Везувий галт уул дэлбэрлээ.
  • Дөрөвдүгээр сарын 18 - Сан Франциско хотод 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт Сан Андреасын хагаралаас үүдэн болж 3000 хүн амиа алдан, 300 мянган хүн орох оронгүй болжээ. Тухайн үедээ газар хөдлөлтийн хохирол 350 сая ам.доллараар хэмжигдэж байв.
  • Дөрөвдүгээр сарын 23 - Хаант Орос улс үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Төрийн Думыг үндэслэн байгуулав.

Таваас Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Тавдугаар сарын 29 - Шведийн ерөнхий сайд Карл Стааф эмэгтэйчүүдэд санал өгөх эрхийн талаар үг хэлснийхээ төлөө суудлаасаа буув. Түүний орыг барууны үзэл баримтлалтай, Тэнгисийн цэргийн оффицер Арвид Линдман залгасан юм.
  • Зургаадугаар сарын 7 - Шотландын хамгийн том хөлөг онгоц болох Луситаниа үйлдвэрлэлээс гарав.
  • Тавдугаар сарын орчимд алдарт зохиолч Жек Лондоны "Цагаан соёо" романыг "Аутинг" сэтгүүл цувралаар нийтэлж эхлэв.

Долоогоос Наймдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 1 - Португалийн алдартай хөлбөмбөгийн клубын нэг Спортинг Лисбон клуб байгуулагдав.
  • Долоодугаар сарын 6 - Женевийн конвенцийн хоёрдугаар хуралдаан эхлэв.
  • Наймдугаар сарын 4 - Германы эзэнт гүрэн анх удаагаа тэнгисийн цэргийн анги нэгтгэлд "U-1" хөлөнг онгоцыг нэвтрүүлжээ.
  • Наймдугаар сарын 22 - Бичсэн зүйлийг сонсгох зориулалт бүхий "Виктрола" бичлэгийн аппарат хэрэглээнд нэвтрэв.

Есөөс Аравдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Есдүгээр сарын 11 - Махатма Ганди өөрийн хүчирхийлэл үл хэрэглэх үзэл бодлоо дэлгэрүүлж, анхны үзэл санагаа боловсруулжээ.
  • Есдүгээр сарын 18 - Хонконгын түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй цүнами болж 10 мянган хүн амь үрэгдэв.
  • Аравдугаар сарын 1 - Финландын их ван эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулав. Ингэснээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан дэлхийн анхны улс болсон юм.
  • Аравдугаар сарын 28 - Конго улсад Бельгийн засгийн газраас байгуулсан уурхайн хяналтын зөвлөл байгуулагдав.

Арваннэгээс Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Арвангэгдүгээр сарын 3 - SOS албан ёсоор тусламж дуудах код болжээ.
  • Арваннэгдүгээр сарын 22 - Хаант Оросын ерөнхий сайд Пётр Столыпин газрын эздийг нийгмийн хамгийн дээд анги давхарга гэж үзлээ.
  • Арванхоёрдугаар сарын 24 - Дэлхийн түүхэнд анх удаа радиогын нэвтрүүлэг цацагдлаа. Режинальд Фессендэн гэгч анхны нэвтрүүлгийг хөтөлсөн бөгөөд шүлэг уншиж, хийлийн аяз эгшиглэн, өөрийн сэтгэгдлээ хэлж байлаа.
  • Арванхоёрдугаар сарын 26 - Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Келли Гангын түүх" дэлгэцнээ амилжээ.


Энэ онд төрөгсөд[засварлах | кодоор засварлах]

Нэгээс-Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 17 - Монгол улсын зохиолч Д.Нацагдорж
  • Хоёрдугаар сарын 7 - Хятадын сүүлчийн эзэн хаан Пу-И (1967 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 1 - Вьетнамын ерөнхий сайд Фам Ван Донг (2000 онд нас барсан)
  • Гуравдугаар сарын 31 - Нобелийн шагналт Японы физикч Томонага Шиничиро (1979 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 1 - ЗХУ-ын нисэхийн инженер Александер Сергейвич Яковлев (1989 онд нас барсан)
  • Дөрөвдүгээр сарын 13 - Нобелийн шагналт Ирландын зохиолч Самуэль Бекэтт (1989 онд нас барсан)
  • Тавдугаар сарын 15 - Португалийн генерал, улстөрч Умберто Дельгадо (1965 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 19 - Нобелийн шагналт Британийн биохимич Эрнст Борис Чейн (1979 онд нас барсан)
  • Зургаадугаар сарын 28 - Нобелийн шагналт Германы физикч Мариа Гёпперт-Майер (1972 онд нас барсан)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 2 - Нобелийн шагналт Америкийн физикч Ханс Бет (2005 онд нас барсан)
  • Долоодугаар сарын 23 - Нобелийн шагналт Хорватын химич Владимир Прелог (1998 онд нас барсан)
  • Наймдугаар сарын 17 - Португалийн ерөнхий сайд Марсело Каетану (1980 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 4 - Нобелийн шагналт Аргентинийн химич Луйз Федерико Лелуа (1987 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 8 - ЗХУ-ын Коммунист намын төв хорооны гишүүн Андрей Кириленко (1990 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 17 - Шри Ланк улсын ерөнхийлөгч Жуниус Ричард Жейуорден (1996 онд нас барсан)
  • Есдүгээр сарын 25 - Коста-Рика улсын ерөнхийлөгч Хосе Фигуерэс Феррер (1990 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 6 - Оскарын шагналт жүжигчин Жанет Гейнор (1984 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 9 - Сенегалийн ерөнхийлөгч Леопольд Седар Сенгхор (2001 онд нас барсан)
  • Аравдугаар сарын 14 - Египетийн "Муслимйн ахан дүүс" хөдөлгөөнийг үндэслэгч Имам Хассан аль-Банна (1949 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 2 - Италийн тайз, дэлгэцийн алдарт найруулагч, зохиолч Лучино Висконти (1976 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 17 - "Хонда" компанийг үндэслэгч Соичиро Хонда (1991 онд нас барсан)
  • Арваннэгдүгээр сарын 18 - Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Жорж Уальд (1997 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 19 - ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев (1982 онд нас барсан)
  • Арванхоёрдугаар сарын 25 - Нобелийн шагналт Германы физикч Эрнст Руска (1988 онд нас барсан)

Энэ онд нас барагсад[засварлах | кодоор засварлах]

Нэгээс Зургаадугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Нэгдүгээр сарын 19 - Аргентин улсын 6 дахь ерөнхийлөгч Бартоломе Митре (1821 онд төрсөн)
  • Нэгдүгээр сарын 29 - Данийн хаан IX Кристиан (1818 онд төрсөн)
  • Хоёрдугаар сарын 27 - Америкийн одон оронч Самуэль Пьерпонт Ланли (1834 онд төрсөн)
  • Гуравдугаар сарын 12 - Аргентин улсын 15 дахь ерөнхийлөгч Мануэль Күинтана (1835 онд төрсөн)
  • Дөрөвдүгээр сарын 19 - Нобелийн шагналт Францын физикч Пьер Кюри (1859 онд төрсөн)
  • Тавдугаар сарын үест Брунейн султан Хашим Жалилул Алам Акамаддин (1825 онд төрсөн)
  • Зургаадугаар сарын 10 - Шинэ Зеландын 15 дахь ерөнхий сайд Ричард Седдон (1845 онд төрсөн)

Долоогоос Арванхоёрдугаар сар[засварлах | кодоор засварлах]

  • Долоодугаар сарын 17 - Аргентин улсын 11 дэх ерөнхийлөгч Карлос Пеллегрини (1846 онд төрсөн)
  • Наймдугаар сарын 14 - Боливийн 27 дахь ерөнхийлөгч Анисето Арче (1824 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 1 - Австрийн их ван Отто Франц (1865 онд төрсөн)
  • Арваннэгдүгээр сарын 7 - Болгарын анхны ерөнхий сайд Тодор Бурмов (1834 онд төрсөн)
  • Арванхоёрдугаар сарын 7 - Нобелийн шагналт энхтайвны төлөө тэмцэгч Эли Дюкоммун (1833 онд төрсөн)

Энэ оны Нобелийн шагналтнууд[засварлах | кодоор засварлах]

Шведийн эзэн хааны дэргэдэх Нобелийн шагналын хорооноос энэ удаагийн физикийн салбарын Нобелийн шагналыг бичил атомын хэсгийг илрүүлж, түүнийгээ электрон гэж нэрлэсэн Жосеф Жон Томсонд олгожээ. Харин химийн салбарын Нобелийн шагналыг Флуоринийн судалгааг хийснийх нь төлөө Францын химич Анри Мойссад олгосон байна. Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг мэдрэлийн системийн бүтэц болон хариу үйлдлийг судалсных нь төлөө Камилло Гольги, Сантиаго Рамон Кахал нарт хуваан өгчээ. Уран зохиолын салбарын Нобелийн шагналыг Итали хэлээр шүүмж судлалыг өргөжүүлж, хүчтэй, шинэлэг хэлбэрээр Итали хэл дээрх яруу тунгалаг шүлэг яруу найраг туурвисных нь төлөө Жозуэ Кардуччид олгосон байна. Харин Нобелийн энхтайвны шагналыг өнгөт арьстнуудын эрхийг хүлээн зөвшөөрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсных нь төлөө АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рүүзвельтэд энэ шагналыг өгчээ. Ингэснээр улстөрийн зүтгэлтэн энхтайвны шагнал хүртсэн анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн юм. Европын олонх хэвлэлүүд Нобелийн хороог улстөржсөн шийдвэр гаргасан гэж тухайн үедээ шүүмжилж байсан гэдэг.

  • Физикийн салбарын Нобелийн шагнал - Ж.Ж.Томсон
  • Химийн салбарын Нобелийн шагнал - Анри Мойсса
  • Эрүүл мэндийн салбарын Нобелийн шагнал - Камилло Гольги, Сантиаго Рамон Кахал
  • Уран зохиолын салбарын Нобелийн шагнал - Жиосуе Кардуччи
  • Нобелийн энхтайвны шагнал - Теодор Рүүзвельт

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: 1906 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан