Jump to content

Тбилиси

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тбилиси
თბილისი
Тифлис
Табори хийдээс харагдах Тбилиси хотын үзэмж
Метехи сүмээс харагдах хуучин хот
Map
Гүрж дэх Тбилисийн байршил
Гүрж дэх Тбилисийн байршил
Тбилиси, Гүрж
Тбилиси
Тбилиси
Тбилиси, Кавказын нуруу
Тбилиси
Тбилиси
Солбицол: 41°43′21″N 44°47′33″E / 41.72250°N 44.79250°E / 41.72250; 44.79250Солбицол: 41°43′21″N 44°47′33″E / 41.72250°N 44.79250°E / 41.72250; 44.79250
Улс Гүрж
БайгуулагдсанМЭ 455 он[1]
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  БиетТбилиси Хотын Хурал
  Хотын даргаКаха Каладзе (ГМ)[2]
Газар нутаг
504.3 км2 (194.7 бээр2)
  Бөөгнөрөл
726 км2 (280 бээр2)
Хамгийн өндөр цэг
770 м (2,530 фут)
Хамгийн нам цэг
380 м
Хүн ам
 (2024)
  Нийслэл1,330,217[4]
  Нягтрал2,496.08/км2 (6,464.8/бээр2)
Иргэдийн нэршилТбилисичүүд
Тбилисели (Гүржээр)
Угсаатны бүлэг[5]
  Гүржүүд89.9%
  Арменичууд4.8%
  Азербайжанчууд1.4%
  Оросууд1.2%
  Бусад1.7%
ДНБ (Нэрлэсэн, 2024)[6]
  Нийслэл42.983 тэрбум
($15.818 тэрбум)
  Нэг хүнд ноогдох₾32,313
($11,891)
Цагийн бүсUTC+04:00 (GET)
Бүсийн дугаар+995 32
ISO 3166 кодGE-TB
ХХИ (2021)0.876[7]
Вэб сайтtbilisi.gov.ge

Тбилиси (монгол бичгээр ᠲᠪᠢᠯᠢᠰᠢ; гүржээр თბილისი [тпилиси], орч. дулаан хот) нь Гүрж улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Кура голын эрэг дээр орших бөгөөд газар нутаг нь 726 км², хүн ам нь 1,201,035 (2021). Энэ хот заримдаа 1939 оноос өмнөх хуучин нэр нь болох Тифлис буюу Тиффлис гэж нэрлэгддэг.

Тбилиси бол Гүржийн аж үйлдвэр, нийгэм, соёлын төв юм. Энэ нь мөн үндэстэн дамнасан эрчим хүч, худалдааны дамжин өнгөрөх чухал зангилаа юм. Европ, Азийн уулзвар дахь стратегийн байрлал нь Тбилисийг Кавказ дахь янз бүрийн хүчний хоорондын маргааны талбар болж байжээ.

Тбилиси хотод 17-19-р зууны үеийн архитектурын олон тооны дурсгалууд байдаг. Аялал жуулчлалын гол бүсүүд нь Абанотубани, Авлабари, Хуучин хотын төв хороолол бөгөөд Шота Руставелийн өргөн чөлөө юм.

Тбилиси бол их ногоон хот юм. "4-р сарын 9-ний цэцэрлэг" хамгийн хуучин бөгөөд Ваке цэцэрлэг хамгийн том нь юм.

Ерөнхийдөө орчин үеийн Тбилиси бол орчин үеийн архитектур, Кавказын уламжлалыг хослуулсан сонирхолтой хот бөгөөд улс орон шинэчлэгдэж, эдийн засаг өргөжин тэлэхийн хэрээр хурдацтай өөрчлөгдөж байна.

Тбилиси хотыг V зуунд Иберийн хаан Вахтанг I Горгасали байгуулсан бөгөөд 6-р зуунд нийслэл болсон гэж үздэг. Хотын зарим дүүрэгт МЭӨ VI—III зууны үед хүн амьдарч баримтууд олдсон.

Европ, Азийн хооронд стратегийн чухал байрлалтай учраас Перс, Визант, Араб, 1238-1327 онуудад Монголын эрхшээлд байсан. Дараа нь Османы эрхшээлд орсон. Хотын сүүлчийн сүйрлийг 1795 онд Ираны Шах Ага Магамед Хан авчирч, Тбилиси хотыг бараг бүрэн нураасан түүхтэй юм.

Монголд эзлүүлж байсан үед тасарсан Гүржийн Оростой харилцаа сэргэж, байнгын шинжтэй болж эхэлсэн байна. Гүржийн эрх баригчид Орост хандан цэргийн тусламж хүсэж, Турк, Ираны эсрэг хамтарсан арга хэмжээ авахыг санал болгож байжээ. 17-р зууны төгсгөлд Москвад суугуул гүржүүдийн нэгдэл бий болсон нь Орос-Гүржийн харилцаа ойртоход чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Гүрж Оросын эзэнт гүрний нэг хэсэг болох 1801 оны үед Тбилисийг Тифлис гэж нэрлэсэн байна. Энэ хот нь засаг захиргааны чухал төв болж, 1844 оноос хойш Кавказ дахь Оросын эзэн хааны төлөөлөгчийн (захирагч) байнга оршин суух түшиц газар болжээ.

Цаг тооны хэлхээ

[засварлах | кодоор засварлах]
  • Иберийн вант улс- / Kingdom of Iberia 450–530
  • Сасаны Эзэнт улс- /Sasanian Empire (Sasanian Iberia) 530–570
  • Иберийн гүнт улс- /Principality of Iberia 570–730
  • Тбилисийн Эмират- /Emirate of Tbilisi 730–1122
  • Гүржийн вант улс- /Kingdom of Georgia 1122–1490
  • Картли вант улс- /Kingdom of Kartli 1490–1762
  • Картли-Кахети вант улс- /Kingdom of Kartli-Kakheti 1762–1801
  • Оросын хаант улс- /Russian Empire 1801–1917
  • Оросын Бүгд найрамдах улс- /Russian Republic 1917
  • Аркавказын улс- /Transcaucasian Commissariat 1917–1918
  • Аркавказын Холбооны Ардчилсан Бүгд найрамдах улс- /Transcaucasian Democratic Federative Republic 1918
  • Ардчилсан Бүгд Найрамдах Гүрж Улс- /Democratic Republic of Georgia 1918–1921
  • Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Гүрж улс- /Georgian Soviet Socialist Republic 1921–1922
  • Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс- /Union of Soviet Socialist Republics 1922–1991
  • Гүрж улс -/ Georgia 1991–өнөө хүртэл

Тбилиси хотын хүн амын өсөлтийн динамик

1825 1833 1840 1867 1870 1923 1926 1937 1959 1979
29 859 19 170 23 045 60 937 70 591 233 958 294 044 451 679 694 664 1 066 022
1989 2002 2016 2017 2020 2021
1 259 692 1. 073 345
  1. 082 400
1.083 800 1.154 314 1.172.10

2022 оны байдлаар 1 202 731 хүн амтай байв.

2002 оны хүн амын тооллогоор нийслэлд итгэгчдийн 91.4 орчим хувь нь Гүржийн Үнэн алдартны сүмд, үлдсэн хэсэг нь Арменийн төлөөлөгчдийн сүмд (4.8%), мусульманчууд (1.1%), түүнчлэн цөөн тооны католик шашинтнууд (0.3%), иудейчүүд (0.2%), язидууд байсан юм.

1966 онд Тбилисийн метро ашиглалтад орсон.

Тбилиси бол тус улсын хамгийн том тээврийн зангилаа төв бөгөөд Гүржийн төмөр замын өртөөтэй хамгийн чухал уулзвар юм.

Энэ хотод Гүржийн гол нисэх онгоцны буудал болох Шота Руставелигийн нэрэмжит Тбилиси хотын Олон улсын нисэх онгоцны буудал байдаг.

Цаг уурын мэдээлэл: Тбилиси (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1881–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 19.5
(67.1)
22.4
(72.3)
29.0
(84.2)
34.4
(93.9)
37.0
(98.6)
38.7
(101.7)
42.0
(107.6)
40.4
(104.7)
37.9
(100.2)
33.3
(91.9)
27.2
(81.0)
22.8
(73.0)
40.5
(104.9)
Дундаж дээд °C (°F) 6.9
(44.4)
8.4
(47.1)
13.2
(55.8)
18.6
(65.5)
23.7
(74.7)
28.5
(83.3)
31.5
(88.7)
31.9
(89.4)
26.2
(79.2)
20.0
(68.0)
12.6
(54.7)
8.1
(46.6)
19.1
(66.5)
Өдрийн дундаж °C (°F) 2.7
(36.9)
3.8
(38.8)
7.9
(46.2)
12.9
(55.2)
17.8
(64.0)
22.3
(72.1)
25.3
(77.5)
25.4
(77.7)
20.4
(68.7)
14.7
(58.5)
7.9
(46.2)
3.9
(39.0)
13.8
(56.7)
Дундаж доод °C (°F) −0.6
(30.9)
0.2
(32.4)
4.0
(39.2)
8.4
(47.1)
13.2
(55.8)
17.3
(63.1)
20.4
(68.7)
20.3
(68.5)
15.9
(60.6)
11.0
(51.8)
4.7
(40.5)
1.2
(34.2)
9.7
(49.4)
Мин. температур °C (°F) −24.4
(−11.9)
−18.8
(−1.8)
−12.8
(9.0)
−5.0
(23.0)
1.0
(33.8)
2.0
(35.6)
9.3
(48.7)
8.9
(48.0)
3.1
(37.6)
−6.4
(20.5)
−16
(3)
−20.5
(−4.9)
−24.4
(−11.9)
Дундаж хур тунадас см (инч) 16.4
(0.65)
18.2
(0.72)
29.1
(1.15)
63.8
(2.51)
82.9
(3.26)
84.0
(3.31)
41.6
(1.64)
39.4
(1.55)
34.8
(1.37)
46.3
(1.82)
34.2
(1.35)
20.8
(0.82)
511.5
(20.15)
Дундаж цас см (инч) 7.1
(2.8)
5.5
(2.2)
7.2
(2.8)
1.3
(0.5)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.0
(0.0)
0.6
(0.2)
1.6
(0.6)
2.2
(0.9)
25.5
(10)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 3.7 4.3 5.1 8.7 10.4 8.3 5.7 4.6 4.9 6.0 5.3 4.4 71.4
Бороотой өдөр 4 4 8 12 12 10 7 8 9 10 10 6 100
Цастай дундаж өдөр 6 8 3 0.1 0 0 0 0 0 0.1 1 4 22
Дундаж харьцангуй чийгшил (%) 75.3 73 68.6 69 69.7 65.6 63.1 63.3 69 76.1 78.4 78.2 70.8
Сарын дундаж нартай цаг 99 102 142 171 213 249 256 248 206 164 103 93 2,046
Дундаж хэт ягаан туяаны индекс 1 2 4 5 7 8 7 7 6 4 3 1 4.5
Эх сурвалж 1: Pogoda.ru.net[8] NOAA(чийгшэл, хур тунадас ба хур тунадасгүй өдөр[9])(Нартай цаг 1961–1990[10])
Эх сурвалж 2: Weather Atlas(цас-өдрийн гэрэл),[11] Nomadseaon(өдрийн UV 2022–2023)[12]
 Commons: Тбилиси – Викимедиа дуу дүрсний сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Тбилиси – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. კონსპექტი საქართველოს ისტორიიდან შედგენილი ა. ქუთათელაძისგან (Memento 5. Хоёрдугаар сар 2021 цахим архивт) Архивлагдсан 2021-02-05 at the Wayback Machine. რვეული I. თბილისი, სტამბა წიგნების გამომცემელ ქართველთა ამხანაგობისა, 1900. გვერდი 38.
  2. "Mayor of Tbilisi". Tbilisi City Hall. Архивласан огноо 1 December 2017. Татаж авсан: 20 November 2017.
  3. "Statistics of Tbilisi Region". Гүржийн Үндэсний Статистикийн Алба. Архивласан огноо 2021-05-28. Татаж авсан: 2026-04-19.
  4. "2024 Population Census of Georgia Preliminary results". www.geostat.ge (Англи хэлээр).
  5. "Ethnic composition of Georgia 2014". Pop-stat.mashke.org. Архивласан огноо 2020-12-20. Татаж авсан: 2026-04-19.
  6. "რეგიონული სტატისტიკა".
  7. "Subnational HDI (v9.0)". Global Data Lab. Архивласан огноо 2025-12-19. Татаж авсан: 2026-04-19.
  8. Погода и Климат (Орос хэлээр). Pogodaiklimat.ru. Архивласан огноо 2021-03-22. Татаж авсан: 2026-04-19.
  9. "World Meteorological Organization Climate normals for 1991-2020: Tbilisi" (CSV). ncei.noaa.gov (Excel). National Oceanic and Atmosoheric Administration. Архивласан огноо 2024-03-18. Татаж авсан: 2026-04-19.
  10. Загвар:Cite FTP
  11. "The climate of Tbilisi". Weather Atlas. Татаж авсан: 2026-04-19.[permanent dead link]
  12. "Monthly climate in Tbilisi, Georgia". Nomadseason. Татаж авсан: 2026-04-19. Average daily maximum UV levels by month for Tbilisi