Батуми

Батуми (гүрж. ბათუმი [батуми], 1936 оноос өмнө — Бату́м) — Гүрж Улсын Хар тэнгисийн эрэг дээрх боомт хот. Гүржийн Автономит Ажара улсын нийслэл. Өнөөгийн Гүрж улсын хоёр дахь том хот бөгөөд 2023 оны байдлаар хотыг бүхэлд нь оруулаад 302,497 мянган хүн амтай байсан. Батуми хот бол орчин үеийн Гүржийн аялал жуулчлалын гол төв болсон. Гүржийн Тбилиси, Кутаиси хотуудын дараа ордог гурав дахь том хот бөгөөд хүн амын тоогоороо хоёрт ордог юм.

Батуми бол Гүржийн хамгийн чухал соёл, эдийн засаг, аялал жуулчлалын төвүүдийн нэг юм. Энэ хот нь түүхэн төв, өндөр барилгууд, цэцэрлэгт хүрээлэн бүхий орчин үеийн аялал жуулчлалын бүс гэдгээрээ алдартай.
1866 онд хотын статустай болсон бөгөөд хотын газар нутаг нь- 64.9 км2
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]2008 оноос хойш хот 7 дүүрэгт хуваагддаг байна.
Товч түүх
[засварлах | кодоор засварлах]Дундад зууны үед хотыг Батоми, 1878 оноос Батум, 1936 оноос — Батуми гэж нэрлэж ирсэн.
13, 14-р зуунд энэ хотыг Гуриагийн ноёд захирч байжээ. 1547 онд Батоми хотыг Османчууд эзлэн авч, тэд хотыг бараг 300 жилийн турш эзэмшиж байжээ. 1878 онд Орос-Гүржийн хамтарсан арми хотыг чөлөөлж, Орос, Османы эзэнт гүрнүүдийн хооронд байгуулсан Берлиний гэрээний дагуу Оросын нэг хэсэг болж, Батуми нэртэй болжээ. 1878-1886 онуудад энэ нь чөлөөт боомт болж, хотын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэжээ.
1989-1991 онд ЗХУ задарх үеэр Гүржид үймээн самуун дэгдсэний дараа Ажарад улсад Аслан Абашидзегийн эрх мэдлээ 2000 он хүртэл тогтоосон.
2003 оны 11-р сард Гүржид сөрөг хүчний жагсаал эхэлж, тус улсын эрх баригчдыг парламентын сонгуулийн дүнг луйвардсан хэмээн буруутгаж, улмаар Сарнайн хувьсгал болон даамжирсан. Ажарын хямралын дараа 5-р сарын 5-6-нд шилжих шөнө Аслан Абашидзе хүү Гиоргигийн хамт Ажараас дүрвэн гарчээ.
2015 оны 7-р сард Батуми-Зорчигч тээврийн галт тэрэгний өртөө нээгдсэн нь Гүржийн бусад хэсэгтэй тээврийн холбоог эрс сайжруулсан.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]1883 онд Баку-Батуми төмөр замыг барьсны дараа, боомтыг сэргээн засварлаж Батуми хотыг Бакутай газрын тосны хоолойгоор холбож (1897-1907) Орос улс газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаа эрхэлдэг томоохон боомт болсон юм.
Зөвлөлтийн үед хотод томоохон аж үйлдвэрийн үйлдвэрүүд баригдсан: газрын тос боловсруулах үйлдвэр, машин үйлдвэрлэлийн үйлдвэр (цайны үйлдвэрийн тоног төхөөрөмж), усан онгоцны үйлдвэр, цайны үйлдвэр, цитрусын үйлдвэр. Батуми нь мөн ЗХУ-д цайны үйлдвэрийн хаягдлыг ашигладаг цорын ганц кофейны үйлдвэр байв.
Одоогийн байдлаар томоохон аж үйлдвэрийн байгууламжуудад Батуми боомт, Батуми газрын тосны терминал, Батуми контейнер терминал багтдаг. Хөнгөн үйлдвэрлэл (гутал, хувцас) сайн хөгжсөн бөгөөд цай, тамхины үйлдвэр, эмийн үйлдвэр, кофены үйлдвэр болон бусад байгууламжууд байдаг.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]2015 оны 7-р сард Батуми хотын зорчигч тээврийн галт тэрэгний буудал нээгдэж Гүржийн бусад хэсэгтэй тээврийн харилцаа эрс сайжирсан.
Мөн хот нисэх онгоцны буудалтай.
