Jump to content

Ереван

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ереван
Երևան
Хоч: 
"Ягаан Хот",[4][a] "Эх Хот"[7][8][b]
Ереван, Армени
Ереван
Ереван
Армени дэх байршил
Ереван, Ази
Ереван
Ереван
Ази дахь байршил
Солбицол: 40°10′53″N 44°30′52″E / 40.18139°N 44.51444°E / 40.18139; 44.51444
Улс Армени
Суурьшсан (Шенгавит)[11]МЭӨ 3300 он[12]
I Аргишти Еребуни нэртэй байгуулсанМЭӨ 782 он
Хотын статус10 сарын 1, 1879[13][14]
Нийслэл7 сарын 19, 1918 (де-факто)[15][16]
Засаг захиргааны дүүргүүд12
Засаг захиргаа
 • ТөрөлХотын дарга–зөвлөл
 • БиетХотын Зөвлөл
 • Хотын даргаТигран Авинян
Газар нутаг
223 км2 (86 бээр2)
Хамгийн өндөр цэг
1,390 м (4,560 фут)
Хамгийн нам цэг
865 м
Хүн ам
 (2022 тооллого)[17]
 • Нийслэл1,086,677
 • Байр1-т
 • Нягтрал4,900/км2 (13,000/бээр2)
 • Бөөгнөрөл
 (2001)[18]
1,420,000
Иргэдийн нэршилЕреванчууд
ДНБ (Нэрлэсэн, 2017)[19]
 • Нийслэл֏ 3,032 тэрбум
($ 6.3 тэрбум)
 • Нэг хүнд ноогдох֏ 2,816,433
($5,800)
Цагийн бүсUTC+04:00 (АМЦ)
Бүсийн дугаар+374 10
Олон улсын нисэх буудалЗвартноц олон улсын нисэх буудал
ХХИ (2023)0.899[20]
маш өндөр · 1-р байр
Вэб сайтwww.yerevan.am

Ереван заримдаа Эривань (арм. Երևան) хот Араратын хөндийн зах, Арменийн тэгш өндөрлөгийн төв хэсэгт Храздан голыг бараадан д.т.д. 990-1390 м өндөрт оршдог Армени улсын нийслэл хот. Севан нуураас эх авдаг Храздан голын хоёр эрэгт гаран өргөжсөн. Нэр зүйлчлэлийн хувьд улсынхаа аймаг (марз)-тай эрх тэнцүү ганц хот нь юм.

МЭӨ 782 онд I Аргишти ван «Эрэбүни» хэмээх цайзыг энд босгож хот байгуулагдсан гэж үздэг. Он цагийн явцад «Эрэвани», «Эрэван» гэж хувирсаар орчин үед «Ереван» (армениар Երևան [jɛɾɛˈvɑn]) нэртэй болж тогтсон. 658 онд тус хот арабуудын эрхэнд ороод 660 онд арабуудын эсрэг босолого гарч армянууд эрхээ буцааж авчээ.

14-р зуунд хотын хүн ам 15-20 мянган орчим байсан бололтой; харин 1387 онд Ереван хотыг монгол цэргүүд эзлэгдсэн тухай Грегори Халатянц (англи. Khalatiants Gregory, 1349-1425) "Гамшгийн тухай дурсамж" (англи. Remembrance of the Disaster) номонд бичиж үлдээсэн байдаг. Хотыг эзлэн авсан монголчууд энд зоос цутгаж, зоосон дээр хотын нэрийг бичсэн байжээ.

16, 17-р зуунд Эриван (перс: ايروان‎) нь бусад бүс нутгийн нэгэн адил Турк-Османы дайнуудын талбар болж, тус бүс нутгийн хүн ам зүйд ихээхэн нөлөө үзүүлжээ. Дайн, цөллөгийн улмаас Арменийн хүн амын тоо мэдэгдэхүйц буурсан. 1590 оны Османы эзэнт улсын явуулсан хүн амын тооллогоор Ереван хотод 373 Христийн шашинтан, 29 Мусульман гэр бүл амьдарч байжээ.

1635 онд Эривань (осман хэл: روان‎) хотыг Туркууд дахин эзэлсэн боловч хэдэн сарын удаан бүслэлтийн дараа Персүүд буцаан авчээ. 1639 оны Турк-Персийн энхийн хэлэлцээрийн дагуу хотыг эцэст нь Персийн нэг хэсэг болжээ. Сафавидын эзэнт гүрэн нуран унаснаар Эриваныг Туркууд дахин 1724 онд эзлэн авчээ.

1827 оноос эзлэн авсан хаант Оросын үед хошуу, дараа нь аймгийн хэмжээний хот байсан бол XX зуунд Армени орны түүхэн 13-р нийслэл, засаг захиргаа, аж үйлдвэрийн гол хот болон өндийжээ. 1918-1920 онд Анхдугаар БНАрмУ-ын, 1920-1991 онд ЗСБНАрмУ-ын нийслэл гэж хэлэгдэж байлаа. ЗХУ задран унаснаас хойш буюу 1991 оноос эхлээд тусгаар тогтносон бүрэн эрхт Бүгд Найрамдах Армени Улс (БНАрмУ)-ын нийслэл болсон. XXI зуун гарахад өмнөх үед байгаагүй чөлөөт зах зээл, худалдаа, унд зоогийн газар зэрэг шинэ үеийн үйлчилгээ дэлгэрсэн хот болон хувьсч байгаа.

XX зууны эхэнд Ереван 29 мянган хүнтэй байхад 49% нь азербайжан, 48% нь армени үндэстэн байсан тооцоо бий. Одоо харин арменичууд (99%) дагначихсан. 2011 оны байдлаар улсын хүн амын 34%-тай тэнцэх 1 сая 122 мянган хүн энд оршин сууж байна.

Цаг уурын мэдээлэл: Ереван (1991–2020, туйлын үе 1885–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 19.5
(67.1)
19.6
(67.3)
27.6
(81.7)
35.0
(95.0)
36.1
(97.0)
41.1
(106.0)
43.7
(110.7)
42.0
(107.6)
40.0
(104.0)
34.1
(93.4)
26.0
(78.8)
21.0
(69.8)
43.7
(110.7)
Дундаж дээд °C (°F) 1.7
(35.1)
6.3
(43.3)
13.7
(56.7)
19.8
(67.6)
25.1
(77.2)
30.9
(87.6)
34.5
(94.1)
34.4
(93.9)
29.2
(84.6)
21.6
(70.9)
12.8
(55.0)
4.2
(39.6)
19.5
(67.1)
Өдрийн дундаж °C (°F) −3.5
(25.7)
0.0
(32.0)
7.0
(44.6)
12.9
(55.2)
17.7
(63.9)
23.1
(73.6)
26.8
(80.2)
26.7
(80.1)
21.4
(70.5)
14.0
(57.2)
5.8
(42.4)
−0.8
(30.6)
12.6
(54.7)
Дундаж доод °C (°F) −7.8
(18.0)
−5.4
(22.3)
0.9
(33.6)
6.4
(43.5)
10.8
(51.4)
15.1
(59.2)
19.1
(66.4)
18.9
(66.0)
13.2
(55.8)
7.1
(44.8)
0.1
(32.2)
−4.9
(23.2)
6.1
(43.0)
Мин. температур °C (°F) −27.6
(−17.7)
−26
(−15)
−19.1
(−2.4)
−10.9
(12.4)
−0.6
(30.9)
3.7
(38.7)
7.5
(45.5)
7.9
(46.2)
0.1
(32.2)
−6.5
(20.3)
−14.7
(5.5)
−28.3
(−18.9)
−28.3
(−18.9)
Дундаж хур тунадас см (инч) 21
(0.8)
21
(0.8)
60
(2.4)
56
(2.2)
47
(1.9)
24
(0.9)
17
(0.7)
10
(0.4)
10
(0.4)
51
(2.0)
25
(1.0)
21
(0.8)
363
(14.3)
Average extreme snow depth см (инч) 5
(2.0)
3
(1.2)
1
(0.4)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.4)
5
(2.0)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 4.9 4.3 6.2 8.2 9.3 5.7 3 2.4 2.4 5.1 4.4 5 60.9
Бороотой өдөр 2 4 8 12 12 8 5 4 4 8 7 4 78
Цастай дундаж өдөр 7 7 2 0.2 0 0 0 0 0 0.1 1 5 22
Дундаж харьцангуй чийгшил (%) 75.0 67.6 58.3 55.5 54.6 46.0 42.9 41.1 45.7 57.8 68.6 77.0 57.2
Сарын дундаж нартай цаг 104.5 136.8 186.5 206.5 267.1 326.6 353.9 333.7 291.5 217.0 159.9 91.0 2,675
Эх сурвалж 1: Pogoda.ru.net[21]
Эх сурвалж 2: NOAA (нар, чийгшэл болон хур тунадастай өдрүүд),[22][23]
  1. ↑ Армени: վարդագույն քաղաք, латинчлал: vardaguyn k’aghak’, ш.о. 'ягаан хот'.[5][6]
  2. ↑ Армени хэлний 'нийслэл' гэдэг үгийн шууд орчуулга (մայրաքաղաք, mayrak’aghak’, эсвэл քաղաքամայր, k’aghak’amayr).[9][10]
  1. ↑ Биллок, Женнифер (2016-12-28). "How Ancient Volcanoes Created Armenia's Pink City". Smithsonian. Архивласан огноо 2017-01-03. Татаж авсан: 2026-04-19.
  2. ↑ Ховапасян, Зара (2012-08-01). "When in Armenia, Go Where the Armenians Go". Америкийн Арменийн Үндэсний Хороо. Архивласан огноо 2014-10-28. Татаж авсан: 2026-04-19. Орон нутгийн ягаан туфа чулуугаар хийгдсэн тул Ереванд "Ягаан хот" гэсэн хоч өгдөг.
  3. ↑ Данн, Ашли (1988-02-21). "Pink Rock Comes as Gift From Homeland in Answer to Armenian College's Dreams". Los Angeles Times. Архивласан огноо 2014-12-16. Татаж авсан: 2026-04-19. Гэхдээ Арменчуудын хувьд энэ чулуу өвөрмөц юм. Тэд эх орныхоо нийслэл Ереваныг ихэвчлэн "Вартакойн Кагхак" буюу "Ягаан хот" гэж нэрлэдэг, учир нь энэ чулууг ягаанаас цайвар нил ягаан хүртэл өргөн хэрэглэдэг.
  4. ↑ [1][2][3]
  5. ↑ "Տուֆ [Tuff]". encyclopedia.am (Армен хэлээр). Эх хувилбараас архивласан: 2015-07-15. Татаж авсан: 2026-04-19. Երևանն անվանում են վարդագույն քաղաք, որովհետև մեր մայրաքաղաքը կառուցապատված է վարդագույն գեղեցիկ տուֆե շենքերով:
  6. ↑ "Old Yerevan". yerevan.am. Ереван хотын захиргаа. Архивласан огноо 2014-10-28. Татаж авсан: 2026-04-19. Энэхүү барилгын материал нь хотод өвөрмөц өнгө төрхийг өгдөг тул Ереван хотыг "Ягаан хот" гэж нэрлэдэг.
  7. ↑ "the Maison des étudiants arméniens". Cité internationale universitaire de Paris. ...Арменийн нийслэл болгохын тулд шинэ "Эх хот" болох Ереван хотыг барьсан.
  8. ↑ Шагоян, Гаяне (2011). "The Second City as the First City". Urban Spaces After Socialism: Ethnographies of Public Places in Eurasian Cities. Campus Verlag. х. 69. ISBN 9783593393841.
  9. ↑ Манугян, Харут (2021-09-14). "2021 Municipal Elections in Gyumri and Other Cities". EVN Report. Армени хэлний "нийслэл" гэдэг үгийг шууд утгаар "эх хот" гэж орчуулдаг. Ереван бол Арменийн эх хот боловч... гэсэн нийтлэг хэллэг байдаг.
  10. ↑ "Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը. «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկում են մարաթոնով" (Армен хэлээр). Armenpress. 2018-10-21.
  11. ↑ Смит, Адам Т. (2012). ""Yerevan, My Ancient Erebuni"". In Хартли, Чарльз В.; Языжыоглу, Ж. Байк; Смит, Адам Т. (eds.). The Archaeology of Power and Politics in Eurasia: Regimes and Revolutions. Кембрижийн Их Сургуулийн Хэвлэл. х. 59. ISBN 9781107016521. A Stratigraphic History of Yerevan [...] the earliest known built settlement in the area is the Early Bronze Age site of Shengavit...
  12. ↑ Симонян, Хакоб (2018-12-13). "Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին [Shengavit: Yerevan's Most Ancient Settlement]". yhm.am (Армен хэлээр). Yerevan History Museum. Эх хувилбараас архивласан: 2020-11-29. ... ավելի քան 1200 տարի (Ք. ա. 3300-2100 թթ.) Շենգավիթի անընդմեջ բնակեցմանը [...] Շենգավիթ քաղաքատեղիի շերտերից վերցված փայտածխի՝ ռադիոածխածնային տարրալուծման մեթոդով ստացվող ամենավաղ տարիքը Ք. ա. 3300 թվականն է:
  13. ↑ Саруханян, Петрос (21 September 2011). Շնորհավո՛ր տոնդ, Երեւան դարձած իմ Էրեբունի. Hayastani Hanrapetutyun (Армен хэлээр). Эх сурвалжаас архивласан огноо 2019-07-20. Татаж авсан: 2014-02-01. Պատմական իրադարձությունների բերումով Երեւանին ուշ է հաջողվել քաղաք դառնալ։ Այդ կարգավիճակը նրան տրվել է 1879 թվականին, Ալեքսանդր Երկրորդ ցարի հոկտեմբերի 1—ի հրամանով։{{cite news}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)()
  14. ↑ "Երևան [Yerevan]". Encyclopedia of Armenian History (Армен хэлээр). Ереваны Улсын Их Сургуулийн Арменийн судалгааны хүрээлэн. Эх сурвалжаас архивласан огноо 2021-04-05. Татаж авсан: 2026-04-19. 1870 թ. սահմանված քաղաքային կանոնադրության համաձայն, որը Երևանում կիրառության մեջ է մտել 1879 թ. հոկտեմբերի 1-ից, ստեղծվել են քաղաքային խորհուրդ (դումա), վարչություն և տեղական ինքնակառավարման այլ մարմիններ:{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)
  15. ↑ Хованнисян, Ричард (1971). The Republic of Armenia: The First Year, 1918–1919. Калифорнийн Их Сургуулийн Хэвлэл. х. 41. ISBN 9780520018051.
  16. ↑ Арменийн Үндэсний Шинжлэх Ухааны Академи (2012). "Երևան [Ереван]". In Айвазян, Хованнес (ed.). Հայաստան Հանրագիտարան [Арменийн нэвтэрхий толь бичиг] (Армен хэлээр). Ереван: Арменийн нэвтэрхий толь бичиг. х. 809. 1918-ի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։
  17. ↑ "The Main Results of RA Census 2022, trilingual / Armenian Statistical Service of Republic of Armenia". www.armstat.am. Татаж авсан: 2026-04-19.
  18. ↑ Бэлл, Имоген, ed. (2000). "Армени". Eastern Europe, Russia and Central Asia 2003 (3-р хэвлэл). Лондон: Taylor & Francis. х. 84. ISBN 9781857431377.
  19. ↑ "Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ըստ ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի 2015-2017թթ" (PDF), armstat.am
  20. ↑ "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Татаж авсан: 2026-04-19.
  21. ↑ "Weather and Climate- The Climate of Yerevan" (Орос хэлээр). Weather and Climate (Погода и климат). Архивласан огноо 2018-12-19. Татаж авсан: 2026-04-19.
  22. ↑ "World Meteorological Organization Climate Normals for 1991–2020: Yerevan-Agro" (CSV). Байгаль орчны мэдээллийн үндэсний төвүүд. Эх хувилбараас (CSV) архивласан: 2021-10-09. Татаж авсан: 2026-04-19.
  23. ↑ Эш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named "BAMS2018".
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Ереван – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Ереван – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
 Wikivoyage: Ереван – Аяллын хөтөч