Дамаск
Дамаск
دِمَشْق | |
|---|---|
| Хоч: Мэлрэг цэцгийн хот | |
![]() Интерактив газрын зураг | |
| Солбицол: 33°30′47″N 36°18′34″E / 33.51306°N 36.30944°EСолбицол: 33°30′47″N 36°18′34″E / 33.51306°N 36.30944°E | |
| Улс | |
| Муж | Дамаск |
| Суурьшсан | ойр. МЭӨ 3000 |
| Хотын захиргаа | 16 |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Мохаммед Яссер Газал |
| Газар нутаг | |
| 105 км2 (41 бээр2) | |
| • Хотын бүс | 77 км2 (29.73 бээр2) |
| Өндөр | 680 м (2,230 фут) |
| Хүн ам (2024 оны тооцоо) | |
| • Байр | Сирид 1-т Арабын ертөнцөд 15-д |
| • Бөөгнөрөл | 2,799,960[3] |
| • Нягтрал | 26,666/км2 (69,060/бээр2) |
| Иргэдийн нэршил | Дамаскчууд Араб: دِمَشقِيّ, латинчлал: Dımaşkî |
| Цагийн бүс | UTC+03:00 (AST) |
| Шуудангийн код | 0100 |
| Бүсийн дугаар | Улсын код: 963, Хотын код: 11 |
| Геодугаар | C1001 |
| ISO 3166 код | SY-DI |
| Уур амьсгал | BWk |
| ХХИ (2021) | 0.612[4] – дундаж |
| Олон улсын нисэх буудал | Дамаскийн олон улсын нисэх буудал |
| Вэб сайт | damascus |
| Албан нэр | Дамаскийн эртний хот |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | i, ii, iii, iv, vi |
| Бүртгэгдсэн | 1979 (3-р ( чуулган) |
| Эшлэл ду. | 20 |
| Бүс нутаг | Арабын улсууд |
Дамаск [daˈmaskʊs] (Араб: دمشق, Димашк, мөн الشام аш-Шам гэгддэг) нь Сири Улсын нийслэл ба хамгийн том хот нь бөгөөд хамгийн удаан хугацааны туршид тасралтгүй оршин суугдаж ирсэн хотуудын нэг юм. Хүн ам нь 1.67 сая хэмээн тооцогдож байна. Хот нь өөрөө муж бөгөөд үүнээс гадна Риф Димашк (тосгоны Дамаск) мужийн төв юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дамаск хот нь МЭӨ 6000 - МЭӨ 5000 жилийн өмнө үндэслэгдсэн хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн эртний хотуудын нэг билээ. Дамаскийн тухай анхны түүхэн мэдээлэл нь МЭӨ 15-р зууны үед буюу энэ хот Египетийн фараонуудын захиргаанд байсан үеэс эхтэй.
Дамаск нь Ассирийн нэг хэсэг, Шинэ-Вавилоны хаант улс, Израилийн хаант улс, Ахеменидийн гүрэн, Александр Македонскийн эзэнт гүрэн, түүнийг нас барсны дараа үүссэн Эллинистын Селевкид хаант улсын бүрэлдэхүүнд байжээ.
МЭӨ 83 онд Дамаск болон бүх Сири Армений эзэнт гүрний нэг хэсэг болсон. МЭӨ 64 онд Ромын жанжин Гней Помпей түүнийг Ромын эзэнт гүрэнд нэгтгэв. Энд Персүүдийн эсрэг тулалдаж байсан Ромын легионуудын түшиц газар байрладаг байжээ.
395 онд хот Византийн эзэнт улсын нэг хэсэг болжээ. Анхны Христэд итгэгчид Дамаскт МЭ 1-р зуунд Төлөөлөгч Паулын айлчлалын дараа гарч ирсэн байна.
Ярмук гол дахь тулалдаанд (636 оны 8-р сард) Арабчууд Византийн армийг ялсаны үр дүнд Дамаск Арабын Халифатын нэг хэсэг болжээ. 661-750 онд Дамаск нь Умайя Халифатын нийслэл байсан.
1260 онд Египетийн мамлюкууд Дамаскийг эзлэн эрх мэдлээ тогтоосон байна.
1300 онд Дамаскийг монголчууд эзлэн авчээ. Тэдний байлдан дагуулалтыг Арабын түүхч аль-Макризи-гийн хэлснээр "цус гудамжаар гол мэт урсаж байв" гэжээ. Зуун жилийн дараа 1400 онд Доглон Төмөр хотыг сүйрүүлжээ. Шилдэг зэвсгийн дархчууд, гар урчуудыг Самарканд руу боолчлолд авч явсан байна.
Османы эзэнт гүрний үед Дамаск нь Мекка руу хаж мөргөл хийхээр явж буй мөргөлчдийн дамжин өнгөрөх гол цэг гэгддэг мужийн төвүүдийн нэг болжээ.
1833 онд Мехмед-Али Сирийг эзлэж Дамаскийг түр захирсан боловч Султаны Европын холбоотнууд түүнийг Сирийн хамт 1840 онд Туркт буцааж өгчээ.
Дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дараахан Османы эзэнт гүрэн задарч, олон газар нутаг хуваагдсан. 1920 онд Сирийн Арабын Хаант улс байгуулагдаж, төв нь Дамаск хотод байрладаг. Хожим Иракийн хаан болсон Хашимуудын угсааны Фейсалыг тус нутгийн хаан хэмээн зарлав. Гэвч Сирийн тусгаар тогтнол тийм ч удаан үргэлжилсэнгүй. Хэдэн сарын дараа Францын арми Сирийг эзэлж, 1920 оны 7 дугаар сарын 23-нд Майсалуны давааны тулалдаанд Сирийн цэргүүдийг бут ниргэжээ.
Франц 1922 онд Сирийн нутаг дэвсгэрт Үндэстнүүдийн Лигийн мандаттай болсон. 1926 онд мандаттай газар нутгийг Ливан, Сири гэж хоёр хуваасан байна.
1920-1943 онд Дамаск нь Францад харьяалагддаг Сирийн мандаттай нутаг дэвсгэрийн засаг захиргааны төв байсан бөгөөд 1943 онд Сири улс тусгаар тогтнолоо зарласны дараа нийслэл нь болсон түүхтэй.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Тус хот нь Газар дундын тэнгисээс 80 орчим километрийн зайд, Антиливан нурууны зүүн хэсэгт байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш 680 метрийн өндөрт өргөгдсөн тэгш өндөрлөг дээр байрладаг.
Дамаск хотын нийт талбай нь 105 км².

Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Дамаск (Дамаскийн олон улсын нисэх буудал) 1991–2020 | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 23.2 (73.8) |
28.0 (82.4) |
34.4 (93.9) |
37.6 (99.7) |
41.4 (106.5) |
45.0 (113.0) |
45.8 (114.4) |
44.8 (112.6) |
44.6 (112.3) |
38.0 (100.4) |
31.0 (87.8) |
25.1 (77.2) |
45.8 (114.4) |
| Дундаж дээд °C (°F) | 13.1 (55.6) |
15.3 (59.5) |
20.0 (68.0) |
25.3 (77.5) |
30.9 (87.6) |
35.3 (95.5) |
37.8 (100.0) |
37.6 (99.7) |
34.6 (94.3) |
29.0 (84.2) |
20.6 (69.1) |
14.8 (58.6) |
26.2 (79.1) |
| Өдрийн дундаж °C (°F) | 5.9 (42.6) |
7.8 (46.0) |
11.0 (51.8) |
15.5 (59.9) |
20.2 (68.4) |
24.4 (75.9) |
26.3 (79.3) |
26.0 (78.8) |
23.2 (73.8) |
18.1 (64.6) |
11.8 (53.2) |
7.2 (45.0) |
16.6 (61.9) |
| Дундаж доод °C (°F) | 0.8 (33.4) |
2.0 (35.6) |
4.8 (40.6) |
8.0 (46.4) |
12.1 (53.8) |
15.9 (60.6) |
18.6 (65.5) |
18.6 (65.5) |
15.3 (59.5) |
11.0 (51.8) |
5.2 (41.4) |
1.9 (35.4) |
9.5 (49.1) |
| Мин. температур °C (°F) | −10.8 (12.6) |
−12 (10) |
−6 (21) |
−7.5 (18.5) |
1.4 (34.5) |
6.2 (43.2) |
10.5 (50.9) |
9.5 (49.1) |
3.5 (38.3) |
−1.0 (30.2) |
−8.6 (16.5) |
−8.8 (16.2) |
−12.0 (10.4) |
| Дундаж хур тунадас см (инч) | 26.0 (1.02) |
22.4 (0.88) |
13.9 (0.55) |
5.6 (0.22) |
4.8 (0.19) |
0.3 (0.01) |
0 (0) |
0 (0) |
0.3 (0.01) |
6.3 (0.25) |
21.4 (0.84) |
23.6 (0.93) |
124.7 (4.91) |
| Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1 мм) | 4.8 | 4.4 | 2.6 | 1.3 | 1.0 | 0.1 | 0.0 | 0.0 | 0.1 | 1.2 | 3.3 | 4.2 | 23.0 |
| Цастай дундаж өдөр | 1 | 1 | 0.1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0.2 | 2.3 |
| Дундаж харьцангуй чийгшил (%) | 76 | 69 | 59 | 50 | 43 | 41 | 44 | 48 | 47 | 52 | 63 | 75 | 56 |
| Сарын дундаж нартай цаг | 164.3 | 182.0 | 226.3 | 249.0 | 322.4 | 357.0 | 365.8 | 353.4 | 306.0 | 266.6 | 207.0 | 164.3 | 3,164.1 |
| Өдрийн дундаж нартай цаг | 5.3 | 6.5 | 7.3 | 8.3 | 10.4 | 11.9 | 11.8 | 11.4 | 10.2 | 8.6 | 6.9 | 5.3 | 8.5 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 3 | 4 | 6 | 8 | 10 | 12 | 12 | 11 | 9 | 6 | 4 | 3 | 7 |
| Эх сурвалж: NOAA (дундаж температур 1961–1990, чийгшил ба нар 1970–1990)[5][6] | |||||||||||||
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Damascus Administration and society". 2024-08-03.
- ↑ Albaath.news statement by the governor of Damascus, Syria (Memento 16. Тавдугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 2011-05-16 at the Wayback Machine (Араб хэлээр), 2010
- ↑ "Damascus Population 2025". World Population Review (Англи хэлээр). 2025-12-18. Татаж авсан: 2026-04-22.
- ↑ Sub-national HDI. "Area Database – Global Data Lab". hdi.globaldatalab.org (Англи хэлээр).
- ↑ "Damascus INTL Climate Normals 1991–2020". National Oceanic and Atmospheric Administration. Архивласан огноо 2017-10-19. Татаж авсан: 2026-04-22.
- ↑ "Damascus INTL Climate Normals 1961–1990". National Oceanic and Atmospheric Administration. Эх хувилбараас архивласан: 2017-10-09. Татаж авсан: 2026-04-22.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]| Wiktionary: Дамаск – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

