Ашхабад
Ашхабад
Aşgabat | |
---|---|
Цагаан гантиг хот[1] | |
Туркменистан дахь байршил | |
Улс | Туркменистан |
Байгуулагдсан | 1881 |
Дүүргүүд | 4 дүүрэг[2] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Ерөнхийлөгч[3] |
• Хотын дарга | Рахим Нургелдиевич Гандымов (2021 оны 6 сарын 9-нөөс) [4] |
Газар нутаг | |
• Нийт | 470 км2 (180 бээр2) |
Өндөр | 273 м (896 фут) |
Хүн ам (2022 оны тооллого)[5] | |
• Нийт | 1,030,063 |
• Нягтрал | 2,200/км2 (5,700/бээр2) |
Цагийн бүс | UTC+05:00 (Туркменистаны цаг) |
• Зун (ЗЦ) | (Байхгүй) |
Шуудангийн код | 744000–744040 |
Бүсийн дугаар | (+993) 12 |
Улсын дугаар | AG |
Олон улсын нисэх онгоцны буудал | Ашхабадын олон улсын нисэх онгоцны буудал |
Нийтийн тээвэр | Ашхабад монорейс |
Вэб сайт | ashgabat.gov.tm |
Ашхабад (туркм. Aşgabat → Ашгабат ~ Ашхавад) — Туркменистаны нийслэл бөгөөд хамгийн том хот.
Нутгийн өмнөд хязгаарт Копетдаг нуруу, Каракумын цөлийн хооронд оршдог. 695,000 хүнтэй (2001 он).
Нэр
[засварлах | кодоор засварлах]Энэ хотын нэр «хайр» хэмээх عشق' (эшғ), «хот суурин»-ыг заах آباد (āбāд) гэсэн перс үгсийн нийлэмж юм.
Оросын мэдэлд орсон 1881 оноос Асхабад, 1919 онд Полторацк, 1927 оноос хойш Ашхабад гэгдсэн. 1991 оноос Ашгабат [Ашхавад] хэмээх туркмен нэр чухал болсон. Монголд Ашхабад гэж хэвшсэн нь хүчтэй хэвээр байгаа.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Улсын нийслэл гэхэд Ашхабад харьцангуй залуу хот юмсанжээ. Гацаа маягийн байсан энэ газрын ойр 1869 онд Оросын цэргүүд хэрж шивээлэв. 1881 онд үгэнд ороогүй Гөктепе («хөх дов») цайзыг буулган авснаар Оросууд Туркмен нутгийг бүрэн эрхшээж Ашхабадыг Туркмений түшиц, төв болгон хөгжүүлжээ.
Энэ хотоос холгүй эртний Фарп улсын нийслэл Ниса хотын туурь, Торгоны замын дагуу цэцэглэж байгаад гээгдсэн Конжикала суурин хоёр бий.[6][7]
Ашхабад 1882 оноос Оросын Хаант Улсын Закаспийн муж («Каспийн чанад муж»), 1918 оноос Зөвлөлтийн Туркмен муж, 1925 оноос мөн Зөвлөлт Туркмений төв гэгдэж байгаад 1991 оноос тусгаар Туркменистаны нийслэл болоод байна.[8]
1917 оны 12 сард зөвлөлт засаг тогтсны дараахан 1918 онд цагаантаны засаг хэдэн сар тогтоод авсан. 1918 оны Ташкентад байсан Зөвлөлтийнхөн хотыг удирдлагийг дахин авч, 73 жил алдаагүй. Энэ үйл явдлын дараа хотын нэрийг Полторацк болгон сольсон ч 1927 онд ЗСБНТурУ тогтсны дараа Ашхабад нэрийг эргүүлэн олгожээ. 1948 оны 10 сард томоохон газар хөдлөлт болж олон түмэн хүн амь үрэгдсэн шиг байдаг. Гэвч үүнийг үл тоон Ашхабад хурдан тэлж, аж үйлдвэржсэн хот болжээ.
Цаг уур
[засварлах | кодоор засварлах]Ашхабад | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Ашхабад
Эх сурвалж: WMO 1961–1990; wetterkontor.de
|
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]2012 оны тооцоогоор Туркменистаны хүн амын 12,7% нь Ашхабадад оршин сууж байна.[9] Хамгийн сүүлийн улсын тооллогоор (2001 оны) 712 мянган хүнтэй байв.[10] Оршин суугчдын 77% нь туркмен үндэстэн байдаг бол үлдэх хувийг бусад ард түмэн нөхдөг.
Он | 1897 | 1926 | 1939 | 1956 | 1970 | 1991 | 1995 | 2001 |
Хүний тоо (мян.) | 19.4[11] | 51.6[11] | 126.6[11] | 169.9[11] | 253[11] | 412.0[12] | 604.7[10] | 712.0[10] |
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Ашхабад – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Ашхабад хотын өдрөө тэмдэглэж байна". turkmenistan.gov.tm. 2024-05-23.
- ↑ "Ерөнхий мэдээлэл". www.mfa.gov.tm.
- ↑ "Türkmenistanyň Halk Maslahatynyň Çözgüdi HM-6 14 December 1992" (PDF).
- ↑ "Türkmenistanyň Prezidentiniň gol çeken resminamalary". TDH (англи хэлээр). Туркменистан улсын мэдээллийн агентлаг (TDH) - Өнөөдөр Туркменистан. 2021-07-09. Эх хувилбараас архивласан: 2022-08-05. Татаж авсан: 2021-07-09.
- ↑ "Туркменистан: Бүс нутаг, томоохон хот, суурингууд - Хүн амын статистик, газрын зураг, график, цаг агаар, вэб мэдээлэл". www.citypopulation.de.
- ↑ Konjikala (Memento 29. Аравдугаар сар 2014 цахим архивт): the Silk Road precursor of Ashgabat
- ↑ Konjikala, in: MaryLee Knowlton, Turkmenistan, Marshall Cavendish, 2006, pp. 40-41, ISBN 978-0-7614-2014-9 (viewable on Google Books).
- ↑ Independent Neutral Turkmenistan: 10 Glorious Years of the Epoch of Turkmenbashi the Great, Ashgabat, 2001, pp. 39-40 (Орос хэл)
- ↑ "Государственный комитет Туркменистана по статистике. Социально-экономическое положение города Ашхабада и велаятов за 2011 год". Эх хувилбараас архивласан: 2013-03-21. Татаж авсан: 2012-11-30.
- ↑ 10.0 10.1 10.2 Turkmenistan. Administrative units.
- ↑ 11.0 11.1 11.2 11.3 11.4 по БСЭ
- ↑ «Современный толковый словарь» : изд. «Большая советская энциклопедия», 1997 г.