Торгоны зам

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Торгоны зам

Торгоны зам (монгол бичиг: ᠲᠣᠷᠭᠠᠨ ᠵᠠᠮ Tôrgan Jam ; англ. Silk Road, уламжлалт ханз: 絲綢之路пиньинь: Sīchóu zhī lù) гэдэг нь жин тээдэг замын сүлжээг нэрлэдэг бөгөөд түүний гол зам нь газрын дундад тэнгисээс төв азиар дамжин, зүүн азийг холбодог. Торгоны зам нь МЭӨ 115 оноос XIII-р зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан юм.

Монголчууд Ази Европыг холбосон замыг эзлэснээр худалдаа аюулгүй явагдаж, эзэнт гүрэн дотор худалдаа хийх пайз олгодог байжээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүрдэг зам ажээ. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар аялаж Европчуудад Хятадын баялагийн талаар мэдээ хүргэжээ. Эзэнт гүрэн сулран доройтох хүртэл энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан байна.

Торгоны зам нь МЭӨ 115 оноос XIII-р зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан юм. Торгоны замаар зөвхөн худалдаачид, мэргэд, цэргүүд зорчиж байсангүй харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байв.

Нэрийн гарал[засварлах | edit source]

19-р зууны германы газарзүйч Фердинанд фон Рихтхофен өөрийн "China" (Хятад 1-р дэвтэр, 1877 он) хэмээх бүтээлдээ германaaр Seidenstrasse буюу "торгоны зам" хэмээх утгатай үгийг анх ашигласан байдаг боловч бүр түүнээс өмнө Византын эзэнт гүрний үед түүнтэй ижил нэршлийг хэрэглэж байжээ.

Торгоны замын чиглэл

Торгоны зам хэмээх нэрийг эхэн үед Дорнод Туркестан (одоогийн Хятадын Шинжаан Уйгурын өөртөө засах орон)-ыг зүүнээс баруун тийш огтолсон худалдааны зам хэмээх утгаар хэрэглэдэг байсан боловч хожмоо Хятадаас эхтэй олон улсын худалдааны замын ерөнхий нэр болон хувирсан байна.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Торгоны зам