Дорнод Ази
|
Дорнод Ази (мөн Зүүн Ази гэх) - Ази тивийн дорно талын хувь хэсэг (бүс нутаг).
НҮБ-ийн "Статистикийн хэлтэс"-ээс тоо бүртгэлийн зорилгоор Ази тивийн улсуудыг дорнод, дорно-өмнөд, өмнөд, өрнөд, дундад[2] болгон 5 хувь хэсэг болгон бүсчилсэн нь түгээмэл хэрэглэгддэг болсон. Үүгээр бол газар зүйн байршлаар дорно талд төвлөрсөн бүрэн эрхт Монгол, Өмнөд Солонгос, Умард Солонгос, Хятад, заримдаг эрхт Тайвань[1] улсыг хамтатган "Дорнод Ази" гэж нэрийдэнэ.
Дээрх бүсчлэлээр тасалбар болгон үзэхэд Ази тивийн 28%-тай тэнцэх Дорнод Азийн 12 сая гаруй тэгш дөрвөлжин километр газар нутагт дэлхийн хүн амын 22%, Азийн хүн амын 38%-тай тэнцэх 1.5 тэрбумаас олон хүн оршин сууж байна. Хүн амын нягтшил дэлхийн дундаж 45 хүн/км²-аас 3 дахин илүү 131 хүн/км² байна.
Өөр тодорхойлолт
[засварлах | кодоор засварлах]Түүхэн дэх ард түмний соёлын ижилсэлээр нь Монгол, Хятад, Солонгос, Японыг Вьетнамтай хамт (соёлын) Дорнод Ази гэж үздэг.[3][4][5][6] Тэгэхдээ БНХАУ-ын доторх Өвөр Монгол, Төвөд, Шинжааныг Төв Азид хамааруулдаг. Зарим шалтгаанаар Оросын Алс Дорнодыг Дорнод Азид хамааруулах нь бас бий.
Эш баримт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Тайвань бол НҮБ-ын гишүүн бус, заримдаг эрхт улс юм.
- ↑ Англиар Central Asia гэж бичдэг, central гэх үг монгол хэлэнд ихэвчлэн «төв» гэж орчуулагддаг. Гэвч монгол хэлэнд Төв Ази, Дундад Ази хоёр ялгаатай. НҮБ-ийн бүсчилсэн нь Central Asia нь Дундад Азитай тохирдог.
- ↑ "Columbia University East Asian Cultural Sphere". Эх хувилбараас архивласан: 2008-02-27. Татаж авсан: 2012-06-10.
- ↑ R. Keith Schopper's East Asia: Identities and Change in the Modern World
- ↑ Joshua A. Fogel (UC Santa Barbara/University of Indiana) Nationalism, the Rise of the Vernacular, and the Conceptualization of Modernization in East Asian Comparative Perspective
- ↑ United Nations Environment Programme (mentions sinosphere countries) Approaches to Solution of Eutrophication Archive copy (Memento 24. Зургаадугаар сар 2007 цахим архивт)