Jump to content

Мавереннахр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мавераннахр (Transoxiana)

Маверанна́хр (Араб: ما وراء النهر, латин: ма вара‘а-н-нахр) буюу Трансоксани (Латин: Transoxiana), Фараруд (Перс: فرارود Farārud) хэмээх нь — Төв Ази дахь түүхэн газар нутаг байжээ. Одоогийнхоор хэлвэл Узбекистаны ихэнх нутаг, Тажикистан, Киргизийн баруун хэсэг, Туркменистаны зүүн тал, Казахстаны өмнө үзүүрийг хамарч байв. Аль ч нэр нь «[Амударья] мөрөн хавийн газар» хэмээх утгатай.

Амударья, Сырдарьягийн хоорондох хуурай боловч үржил шимт газар. Бухар, Самарканд, Хива зэрэг хот сүндэрлэжээ.

НТӨ 4-р зуунд Македоны Александр хаан байлдан дагуулснаар «Трансоксиан» гэгдэж, грек соёлын зүүн зах болжээ. Дараа нь иран угсааны Парфян, Сасаны мэдэлд, түрэг угсаат Түрэг улсын мэдэлд орж байв.

Арабчуудын ноёрхолд орсон үе

[засварлах | кодоор засварлах]

706–715 онд арабчууд байлдан дагуулж, ислам шашин дэлгэрч «Мавераннахр» гэжээ. Зарим тохиолдолд Согд, Туран зэрэг нэртэй давхцдаг.

Монголчуудын ноёрхолд орсон үе

[засварлах | кодоор засварлах]

1219 онд Чингис хааны их цэрэг Сартуулыг мөхөөн тус газрыг эзэлж Цагаадайн улсад өвлүүлж байв. 1365 онд Төмөр хаан тус нутгийг эзэлсний дараа шинэ цэцэглэлтийн үе эхэлсэн байна. Төмөр Самаркандыг өөрийн улсын нийслэл болгосон ба энэ нь исламын ертөнцийн төв болжээ[1].

  1. Marion Linska, Andrea Handl und Gabriele Rasuly-Paleczek, S. 66