Jump to content

Бухар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бухар
Buxoro / Бухоро (Узбек)
Бухоро (Тажик)
بخارا (Перс)
Бухара
Хот
Бухар, Узбекистан
Бухар
Бухар
Узбекистан дахь байршил
Бухар, Баруун ба Төв Ази
Бухар
Бухар
Бухар (Баруун ба Төв Ази)
Солбицол: 39°46′00″N 64°25′23″E / 39.76667°N 64.42306°E / 39.76667; 64.42306Солбицол: 39°46′00″N 64°25′23″E / 39.76667°N 64.42306°E / 39.76667; 64.42306
Улс Узбекистан
МужБухар
БайгуулагдсанМЭӨ 6-р зуун
Анх дурдагдсанМЭ 500
Засаг захиргаа
  ТөрөлХотын захиргаа
  Хаким (Хотын дарга)Жамол Носиров
Газар нутаг
  Хот143.0 км2 (55.213 бээр2)
  Хотын нутаг
73.0 км2 (28.2 бээр2)
Өндөр
225 м (738 фут)
Хүн ам
 (2020)[1]
  Хот280,187
  Нягтрал2,000/км2 (5,100/бээр2)
Иргэдийн нэршилБухарчууд
Бухарынхан
Цагийн бүсGMT +5
Шуудангийн код
2001ХХ
Бүсийн дугаар(+998) 65
Улсын дугаар20 (2008 оноос өмнөх)
80-84 (2008 ба шинэ)
ХХИ (2018)0.734 · өндөр
Вэб сайтwww.buxoro.uz
Албан нэрБухарын түүхэн төв
ТөрөлСоёлын
Шалгуурii, iv, vi
Бүртгэгдсэн1993
Эшлэл ду.602
Бүс нутагАзи

Буха́р (узб. Buxoro) бол эртний түүхтэй, өдгөө Узбекистан улсын Бухар мужийн засаг захиргааны төв болсон өнөөгийн байдлаар 39.4 км² газарнутагтай бөгөөд 267 мянган оршин суугчтай хот юм.

9-р зуунаас эхлэн түүхийн бүх цаг үеийн архитектурын өвөрмөц дурсгалуудыг хадгалсан түүх, соёлын өв ихтэй хот юм. Хөгжингүй Дундад зууны үед энэ нь бүх Ойрхи Дорнодын соёл, шинжлэх ухаан, лалын шашинтнуудын төв байсан онцлогтой. Бухарын хаант улсын нийслэл байсан.

“Бухара” (Бухара) топоним нь Бухарын эртний согд бичээстэй (IV-V зуун) зэс зоосон дээр анх дурдсан байдаг ажээ.

Бичмэл сурвалжид “Бухоро” гэдэг үгийг хятадын эрдэмтэн, орчуулагч Сюаньзан (602-664) анх тэмдэглэсэн байдаг.

Эрт дээр үед Бухарыг бүхэлд нь баян бүрд гэж нэрлэдэг байсан бөгөөд сүүлд 10-р зуунд нэр нь хот руу шилжсэн байх магадлалтай.

Эртний Уйгур хэлэнд "бухар" гэдэг үг нь "сүм", "залбирал" гэсэн утгатай байжээ. «Buhara» гэж согд buharak гэдэг үг гэдэг («аз жаргалтай газар»).

МЭӨ 1-р зуунд буюу 2500 жилийн тэртээ бий болсон Төв Азийн хамгийн эртний хотуудын нэг юм. Эрт цагт баян бүрд бараадаж боссон түүхтэй болохоор анх хэзээ суурин бий болсныг мэдэх арга барагдсан.

«Бухарын түүх» (араб. تاریخ بخارا‎‎, «Тарихи Бухара») араб хэлээр 943—944 (зарим судалгаагаар 948—949онд) онд Наршахи (перс. ابوبکر محمد نرشخی‎‎, 899—959) согд түүхчийн бичсэн эх сурвалж юм.

Саманид бунхан

Түүхэндээ Торгоны зам дайрдаг худалдаа арилжаа, эрдэм ухаан, шашин, соёлын төв байсан. Хотын доторх эртний сүм ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг билээ.

2014 оны албан ёсны мэдээгээр хотод узбек — 82 %, орос — 6 % , тажик — 4 %, татар — 3 %, солонгос — 1 %, туркмен — 1 %, украин— 1 % бусад — 2 % үндэстнүүд амьдарч байна.

Викимедиа дуу дүрсний сан: Бухар хот
  1. "Uzbekistan: Regions, Major Cities & Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information". www.citypopulation.de. Татаж авсан: 2025-07-07.