Бухарын Эмират Улс
Appearance
Бухарын Эмират Улс (узб. Buxoro Amirligi, «Бухарын эмирлиг») 1785-аас 1920 он хүртэл оршин тогтнохдоо өнөөгийн Узбекистан, Тажикистаныг бүхэлд нь, Туркменистан Улсын зарим хэсгийг хамарч байв. Эмиратыг Бухар хотод суух эмир захирдаг байжээ. 1866 оноос Оросын Хаант Улсын хараат болж, цаашид ивээн эзэрхэгдсэн. 1920 оны 9-р сарын 2-д Улаан цэрэг Бухарыг эзлэн авснаар тус улс мөхөж оронд нь Бүгд Найрамдах Бухар Ард Улс байгуулагджээ.