Jump to content

Бухарын хант улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бухарын хант улс

Бухарын хант улс (узб. Buxoro xonligi, «Бухар ханлиг») 1500-1785 онуудад оршин тогтнохдоо өнөөгийн Узбекистан, Тажикистан, Туркменистан, Казахстаны нутгийг хамарч байжээ. Хант улсыг Бухар хотод суух хан захирч байлаа.

Бухарын хант улс нь Хорезм (Хивины хант улс) болон Кокандын хант улсын нэгэн адил Төв Ази дахь үзбекийн гурван улсын нэг байсан юм.

Бухарын хант улсын залгамж улс нь — 1785-1920 онд оршин тогтносон Бухарын Эмират улс юм.

Бухарын хант улсын газрны зураг, 1600 он.

Бухарын хаант улс 1500 онд байгуулагдсан байна. Энэ нь Мавераннахр болон Их Хорасан дахь Доголон Төмөрийн угсааныхны эзэмшлийг өөрийн улсын бүрэлдэхүүнд оруулсан Шейбанид хан (цагаадайн. شيبانيلر‎; узбек. Shayboniylar) удирдагч болсонтой холбоотой юм. Эхлээд Самарканд нийслэл хот байсан бөгөөд сүүлд зээ хүү Убайдулла хан 1533 онд засгийн эрхэнд гарсны дараа л нийслэлийг Бухар хот руу шилжүүлсэний дараа тус улсыг Бухарын хаант улс гэж нэрлэх болсон байна.

Бусад холбогдол

[засварлах | кодоор засварлах]