Тажикууд
![]() Тажикистаны Наурызын баяр, 2018 | |
Нийт хүн ам | |
---|---|
ойр. 20–23 сая | |
Томоохон хүн амтай бүс нутаг | |
![]() | ойр. 9–12 сая (2025)[1][2][3][4] |
![]() | ойр. 9 сая (2025)[5][6] |
![]() | 1,657,336 (2021)[7][8] |
![]() | 350,236 (2021)[9] |
![]() | 59,900 (2022)[10] |
![]() | 58,712 (2025)[11] |
![]() | 50,896 (2020)[12] |
Хэлнүүд | |
Перс (Дари болон Тажик хэл) Хоёрдогч: Паштун, Орос, Узбек хэл | |
Шашин | |
Голдуу Суннит Ислам,[13] Цөөнх: Шийт Ислам[14] | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Бусад Иран угсаатан |
Тажикууд (тажик. тоҷикон, дари буюу перс. تاجیکان [tɔː'ʤɪkɔn]) — перс-тажик аялгуугаар ярьдаг, өнөөгийн Иран улсын умард нутаг, Афганистан, Тажикистан, Узбекистан болон Пакистанд оршин суудаг, перс гаралтай ард түмэн юм.
Тажикистан (болон Төв Азийн бусад орнууд) болон Афганистанд (Пакистантай хамт) тажикийн утга зохиолын хэлний тажик болон дари гэх хоёр өөр хэлбэр байдаг. Тажикуудын нийт тоо янз бүрийн тооцоогоор 26-40 сая хүн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын баримт ном болон НҮБ-ын тооцоогоор Төв Азийн хоёр дахь том угсаатны бүлэг ажээ. Афганистанд Тажикистанаас олон тажикууд амьдардаг. Афганистанд - 19-22 сая, Тажикстанд - 9.5 сая гаруй. Албан ёсны статистик мэдээллээр Узбекистанд 1.8 сая орчим тажикууд амьдардаг боловч албан бус статистик мэдээгээр энэ угсаатны тоо 11.5 саяд хүрдэг байна. Тиймээс Тажикистанд амьдардаг тажикуудын тоо Афганистан, Узбекистанаас бага байдаг юм.
Тажик бичгийн цагаан толгой
[засварлах | кодоор засварлах]Тажикуудын ашиглаж ирсэн цагаан толгойн үсэг нь цаг хугацааны явцад өөрчлөгдсөн. Тажик хэл анх нь араб бичиг ашиглаж байсан бол 1930-1940-өөд онд латин бичиг хэрэглэж байгаад хожим нь 1945 оноос (Тажикстан, Узбекистан дахь тажикууд) кирилл бичгээр сольж бичэх болсон нь өнөө хүртэл үргэлжилж байна.
Шашин
[засварлах | кодоор засварлах]Өнөөдөр тажикуудын дийлэнх нь лалын суннит урсгалыг дагадаг ч лалын шиит цөөнхүүд мөн тусгаарлагдсан бүс нутагт амьдардаг. Шиит шашинтнуудын хүн ам ихтэй газар нутагт Афганистаны Херат, Бадахшан, Тажикистаны Уулын Бадахшан, БНХАУ-ын Ташкурган Тажикийн өөртөө засах орон зэрэг мужууд багтдаг байна.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Why Tajikistan Is Taking a Stand Against the Taliban". Carnegie Endowment for International Peace. 2021-10-26. Татаж авсан: 2025-06-05.
[M]ost researchers' estimates [of ethnic Tajiks] hover around 20 percent.
- ↑ "Tajiks in Afghanistan". Minority Rights Group. Татаж авсан: 2025-06-05.
Хэдийгээр тэдний тоо тодорхойгүй бөгөөд бусад нийгэмлэгүүдийн нэгэн адил маргаантай байгаа ч өмнөх тооцоолсноор тажикууд хүн амын 27 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь Афганистаны Пуштунуудын дараа орох хоёр дахь том угсаатны бүлэг болж байна.
- ↑ Project, Joshua. "Afghan, Tajik in Afghanistan". Joshua Project (англи хэлээр). Татаж авсан: 2025-06-05.
- ↑ Мобашер, Мохаммад Башир. "Political Laws and Ethnic Accommodation: Why Cross-Ethnic Coalitions Have Failed to Institutionalize in Afghanistan" (PDF). digital.lib.washington.edu. Вашингтоны их сургууль.
- ↑ "Dissemination of the Republic of Tajikistan Population and Housing Census data 2020" (PDF). unece.org.
- ↑ "Tajikistan Population 2024 (Live)".
- ↑ "Permanent population by national and / Or ethnic group, urban / Rural place of residence".
- ↑ Лена Жонсон (1976) "Tajikistan in the New Central Asia", I.B.Tauris, х. 108: "Узбекийн албан ёсны статистик мэдээгээр Узбекистанд 1 сая гаруй Тажикууд буюу нийт хүн амын 3% орчим байдаг. Албан бус тоогоор 6 сая гаруй Тажик хүн байна. Тэд Сухандарья, Самарканд, Бухар мужид төвлөрдөг."
- ↑ "Оценка численности постоянного населения по субъектам Российской Федерации". Холбооны улсын статистикийн алба. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ "Total population by nationality (assessment at the beginning of the year, people)". Киргизийн Статистикийн товчоо (англи хэлээр). 2021. Архивласан огноо 2016-10-28. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ "Численность населения Республики Казахстан по отдельным этносам". stat.gov.kz. Архивласан огноо 2020-05-27. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ "塔吉克族". www.gov.cn. Архивласан огноо 2021-02-24. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ "Все новости". Эх хувилбараас архивласан: 2010-08-25. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ "Тажикистан". АНУ-ын Төрийн департамент. Архивласан огноо 2021-05-13. Татаж авсан: 2025-06-05.