Зүүн Хойд Ази
Jump to navigation
Jump to search

Зүүн Хойд Ази нь Умард Ази ба Дорнод Азийг хамрах бөгөөд үүнийг өргөн хүрээгээр нь авч үзвэл Оросын Ази дахь бүх нутаг дэвсгэр (Алс Дорнод, Сибирь), Япон, Солонгосын хойг, Монгол, Тайвань, Хятад зэрэг улсын нутаг дэвсгэрийг хамарна.
Нарийвчлан авч үзвэл зөвхөн зүүн умард азийг хэлэх ба үүнд Япон, Солонгос, Хятад (заримдаа зөвхөн цагаан хэрэмний хойд хэсгийг), мөн түүнчлэн Оросын Алс Дорнодын хэсэг (хааяа Якутыг хасдаг) зэрэг бүс нутгийг багтаан нэрлэдэг.
1991 онд Far Eastern Economic Review (Хонконгийн «Алс Дорнодын эдийн засгийн тойм» гэх сэтгүүл) сэтгүүл дээр Зүүн Хойд Азид Хятад, Хонконг, Макао, Монгол, Умард Солонгос, Өмнөд Солонгос, Оросын ази дахь бүх нутаг дэвсгэр, Тайванийг Зүүн Хойд Азид оруулан нэрлэсэн байдаг.[1]
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Far Eastern Economic Review All-Asia Guide, Volume III: Northeast Asia. Hongkong 1991