Jump to content

Хижаз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хадмал толь
Араб үсэгاَلْـحِـجَـاز ‎‎‎‎араб (al-Ḥiǧāz)
аль-Хижаз
Өрнийн латинHejaz англи
Hedjaz франц
Кирил үсэгХиджазорос
Хижаз нутгийн газрын зураг
Хижра (нүүдэл). Дэлхийн өвд багтсан чулуун цогцолбор
1916-1925 оны Хижазын вант улсын далбаа
Мединагийн Зөнчийн сүм
Меккагийн Ариун сүм

Хижа́зАрабын хойгийн өрнөд захын түүхэн нутаг орон юм.

Лал шашны ариун мөргөлийн газар Мекка, Медина энд оршдог.

Хижаз дорнод талаараа Нажд, өрнөд талаараа Тихама, Улаан тэнгис, өмнөд талаараа Асиртай хаяа залгажээ.

Хижаз өдгөө Саудын Араб улсад харьяалагдаж байгаа бөгөөд Макка, Мадина, Табук мужид хуваагдсан.

Хижаз Саудын Арабын хүн ам шигүү суурьшсан газар орон юм. Нийт хүн амын 35% энд амьдардаг.

Араб угсаатан амьдардаг бөгөөд араб хэлний нутгийн аялгуугаар хэлэлцдэг.

Хижазад олон гарал үүсэлтэй араб хүн амьдардаг.

Хижазад эрт дээр үед газар тариалан хөгжиж 970 км усжуулалтын суваг байсныг судлан тогтоожээ.

НТӨ I мянганд Хижазын хойд хэсэг Ромын Арабын Петр мужид хамаарч байв.

Лал шашны өлгий

[засварлах | кодоор засварлах]

Лал шашны сурвалжид өгүүлсэнээр Ибрахим (Абрахам) хүү Исмайл, эхнэр Хажар хоёроо Меккад үлдээсэн нь эндэхийн өвөг дээдэс болсон гэдэг.

Лал шашныг үндэслэгч Мухаммед Меккад төрж, дараа нь Медина рүү нүүж амьдарчээ. Мухаммед олон бурхант байдлыг нэгтгэн нэг бурхант шашин үүсгэж Медина, Меккагаар түгээн дэлгэрүүлжээ. Үүнээс Рашидун халифт улс 31 жил оршин тогтжээ.

Хижаз үүнээс хойш Умаян, Египетийн мамлюк, турк Осман зэрэг улс гүрэнд дараалан харьяалагдаж байлаа.

Зуурдын тусгаар улс

[засварлах | кодоор засварлах]

1916 онд Меккагийн шариф (ноён) байсан Хуссейн ибн Али Британийн дэмжлэгээр тусгаар тогтнол зарлаж улсын ван болсонд Осман байлдсан боловч буулган авч чадаагүй. Харин 1924 онд Наждын ван Ибн Сауд Хижазыг эзэлж харьяандаа оруулжээ.

Вангийн ураг Хашимын угсааныхан Хижазыг алдсан ч Ирак, Иордан улсын ван болцгоожээ.

Саудын Арабын нутаг

[засварлах | кодоор засварлах]

Анхандаа Ибн Сауд Хижаз-Наждын вант улс хэмээж байгаад 1932 оноос Саудын Араб гэсэн нэгдмэл нэртэй болгожээ.

 Commons: Hejaz – Викимедиа зураг, бичлэг, дууны сан