Андаманы арлууд

Сансраас авсан зураг

Андаманы арлууд (Англи: Andaman Islands) нь Бенгалын буланд орших, Энэтхэгийн харьяаны арлууд юм. Өмнө талд нь орших Никобарын арлуудын хамт Андаман, Никобарын арлуудын тусгай бүсийг бүрдүүлнэ.

Умард өргөргийн 10 хэм 30 минутаас 13 хэм 30 минутын хооронд хойноос урагш сунасан байдалтай, том жижиг 302 арлаас тогтоно.

Нийт талбай нь 6,340км² бөгөөд төв нь Порт Блэйр юм.

Хүн амын ихэнх нь Өмнөд Андаман, Дунд Андаман, Хойд Андаман хэмээх 3 арал дээр голлон оршин суух бөгөөд Бага Андаман арал зэрэг 276 арал дээр хүн амьдардаггүй.

1857 оноос Английн цөллөгийн газар болгон ашиглаж, колоничлол явагдаж эхэлжээ. Хожим бирм, энэтхэгүүд олноор шилжин суурьшиж, нутгийн уугуул иргэдтэй холилдсоноор өнөөгийн Андаманы арлуудын оршин суугчдын бүрдүүлэх болжээ.