Өмнөд Андаман арал
Appearance
Өмнөд Андаман арал (Англи: South Andaman Island) нь Энэтхэгийн далайд Андаманы арлуудын өмнөд хэсгийн арал юм. Андаманы арлууд дотроос хамгийн том талбайтай, хамгийн их оршин суугчтай арал бөгөөд гол хот нь арлын өмнөд хэсэгт байх Порт-Блэйр болно.
Арлын зарим хэсэг нь тусгай хамгаалалттай бүст багтдаг бөгөөд гадаад хүмүүс тийш нэвтрэхэд тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдаг. 2004 онд Энэтхэгийн далайд болсон газар хөдлөлт, түүний улмаас үүссэн цунамид ихээр нэрвэгдсэн.