Дундад Ази
| |||||||||||||||
Дунд (дундад) Ази (хуучнаар Өрнө Туркестан, Оросын Туркестан) — Төв Азийн баруун хагас гэсэн газар зүйн ойлголт.

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Тажикистан, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз таван улсын нутгийг Дунд Ази хэмээн хамтатгана. Зөвлөлт Холбоот Улсын үед Казахаас бусад дөрвийг албаны хэлээр «Дунд Азийн эдийн засгийн бүс нутаг» гэдэг байв.
Дунд Азид Устюрт, Тураны нам доор газар, Тургайн тэгш өндөрлөг, Шар нуруу, Копетдаг, Памир-Алай, Тянь-Шань (Тэнгэр уул), Зүүнгарын Алатау, Саур, Тарвагатайн нуруу, Каракум, Кызылкум цөл, Арал тэнгис байдаг.
Георг Гегель "Mittelasien" гэдэг нэр томъёог монголчуудын суурьшсан бүс нутгийг нэрлэхдээ ашигласан байдаг.
Орос, Монголоос ялгаатай нь англи хэлэнд ийм нэр томьёо байхгүй. НҮБ-ын шинэ бүсчлэлээр Монгол улс Central Asia (үгчилвэл Төв Ази)-ийн гадна үлдсэн. Гэвч олон жил Төв Азийн орон гэгдэж явсан, соёл, газар зүйн бодит холбоо нөхцлөөр Central Asia «Төв Ази» гэж шинжлэх ухаанд болон өдөр тутмын практикт улам бүр илүү нэвтэрч байгаа юм.
Төв Ази бол урьдын түүхэнд торгоны замын зангилаа ба нүүдлийн иргэншил хөгжиж асан газар бөгөөд энэ бүс нутгийн улс орнуд бүгд исламын шашинтай учраас Исламын ертөнцөд хамаардаг юм.
Дундад Азийн орнуудын нийт хүн ам 51 сая орчим хүн байна (2022). Үүний 30 сая нь Узбекистан, 8 сая нь Тажикистан, 5,6 сая нь Киргизстан, 5 сая орчим нь Туркменистанд амьдардаг ажээ.
Тус бүс нутгийн хүн амын гол хэсэг нь түрэг хэлээр ярьдаг ард түмний төлөөлөгчид (киргиз, узбек, туркмен, каракалпак, казах) юм. Тажик, Памир ард түмэн бол Ираны ард түмний төлөөлөл юм. Тажик хэл нь перс хэлтэй маш ойр байдаг.
Улс орон
[засварлах | кодоор засварлах]| Улс орон | Газар нутаг (км2) |
Хүн ам (2012) |
Нягт хүн/км2 |
ДНБ нэрлэсэн үнэ, сая $ |
Нэг хүнд ноогдох ДНБ, $ |
Нийслэл | Албан хэл |
|---|---|---|---|---|---|---|---|
| 143,100 | 8,052,512[1] | 55.9 | 7,592 | 903 | Душанбе | тажик, орос | |
| 488,100 | 5,171,943[2] | 10.5 | 33,679 | 5,330 | Ашхабад | туркмен хэл | |
| 447,400 | 30,185,000[3] | 67.5 | 51,168 | 1,867 | Ташкент | узбек хэл | |
| 2,724,900 | 17,948,816[4] | 6.3 | 196,419 | 12,456 | Астана | казах, орос | |
| 199,900 | 5,604,212[5] | 27.8 | 6,473 | 1,152 | Бишкек | киргиз, орос |
Нэмэр
[засварлах | кодоор засварлах]Лавлах холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The World Factbook". Эх хувилбараас архивласан: 12 Зургадугаар сар 2007. Татаж авсан: 14 November 2014.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help) - ↑ "The World Factbook". Эх хувилбараас архивласан: 12 Зургадугаар сар 2007. Татаж авсан: 14 November 2014.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help) - ↑ "The World Factbook". Эх хувилбараас архивласан: 5 Нэгдүгээр сар 2019. Татаж авсан: 14 November 2014.
- ↑ "The World Factbook". Эх хувилбараас архивласан: 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 14 November 2014.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help) - ↑ "The World Factbook". Эх хувилбараас архивласан: 27 Арван нэгдүгээр сар 2015. Татаж авсан: 14 November 2014.
{{cite web}}: Check date values in:|archive-date=(help)