Jump to content

Бишкек

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бишкек
Бишкек, Киргиз
Бишкек
Бишкек
Киргиз дэх байршил
Бишкек, Ази
Бишкек
Бишкек
Бишкек (Ази)
Солбицол: 42°52′29″N 74°36′44″E / 42.87472°N 74.61222°E / 42.87472; 74.61222Солбицол: 42°52′29″N 74°36′44″E / 42.87472°N 74.61222°E / 42.87472; 74.61222
Улс Киргиз
ХотБишкек[1]
Байгуулагдсан1825
Тойрог[2]
Засаг захиргаа
  Хотын даргаАйбек Жунушалиев [ru]
Газар нутаг
386.0 км2 (149.0 бээр2)
Өндөр
800 м (2,600 фут)
Хүн ам
 (2025)[4]
  Нийслэл1,120,827
  Нягтрал2,900/км2 (7,500/бээр2)
  Бөөгнөрөл1,321,900
Иргэдийн нэршилбишкектик, bishkektik (Киргиз) бишкекчанин (эр), бишкекчанка (эм) (Орос)
Цагийн бүсUTC+06:00 (KGT)
Шуудангийн код
720000–720085
Бүсийн дугаар(+996) 312
ISO 3166 кодKG-GB
Улсын дугаарB, E, 01
ХХИ (2021)0.757[6]
өндөр · 1-р байр
Вэб сайтmeria.kg (Киргиз, Орос, болон Англи хэлээр)

Бишкек (кир. Бишкек, өмнө Пишпек, Зөвлөлтийн үед Фрунзе гэдэг байсан) — Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл бөгөөд хамгийн том хот. Бишкек хот засаг захиргааны хувьд ямар нэгэн мужид харьяалагддаггүй улсын хэмжээний хот юм. Мөн үүний сацуу хотыг тойрон хүрээлсэн Чүй мужийн төв юм.

Нүүдлийн мал аж ахуйт Киргизийн нутагт энэ хот 19-р зуунд бий болжээ. 1825 онд Мухамад Алиханы зарлигаар Кокандын хант улс тус газарт шивээлж, цэргээр сахиулсан цайз болжээ. 1862 онд Хаант Оросын мэдэлд орж 1878 онд суурин болсон. Энэ үед Бишкек буюу Пишпек («айрагны бүлүүр») гэж нэрээр орос эх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг байна.

Тус хотод төрсөн Зөвлөлтийн хувьсгалын удирдагчдын нэг Михаил Фрунзе-гийн нэрээр 1926 оны 5-р сарын 12-нд Фрунзе гэж нэрийг өөрчилсөн байна. Киргизүүд монголчуудын нэгэн адил "Ф" үсэг хэлж чададгүй байсан тул "Пүрүнзэ" гэж дууддаг байсан. 1936 оноос Фрунзе хот нь ЗХУ-ын Бүгд Найрамдах Киргизийн Зөвлөлт Социалист Улсын нийслэл болсон.

1991 онд ЗХУ задран унаж Киргиз улс тусгаар тогтнож нийслэл хотын анхны нэрээ сэргээснээр дэлхий дахинаа 75 жилийн уламжлалт Фрунзе нэрийг халж эргээд Бишкек гэх болсон.

Бишкек улсынхаа хойд биед Ыссык нуураас баруун хойно Тэнгэр уулын салбар болох Хиргисийн нуруу (кир. Кыргыз Алатоо)-ны 4,855 м өндрөөс харагдахуйцаар ар хормойд нь д.т.д 800 метрт Чүй голын хөндийд оршдог.

Бүхэлдээ 169,6 км² газар нутагтай тус хотод 2022 оны байдлаар 1 сая 128, 900 хүн оршин сууж байв. Тэдний 66.2% нь киргиз, 23.0% нь орос хүмүүс юм. 1897 онд 7 мянга, 1926 онд 37 мянга, 1989 онд 611 мянган хүн амтай болж байжээ.

Бишкек бол маш ногоон хот. Олон цэцэрлэгт хүрээлэн, өргөн чөлөө, нийтийн цэцэрлэгт хүрээлэн байдаг. Нийслэлээс холгүй ногоон уулс, Ала-Арча байгалийн цогцолборт газар бий. Энэ нь 2200 гаруй га талбайг эзэлдэг бөгөөд хотын хөл хөдөлгөөнөөс залхсан Бишкек хотын оршин суугчдын цагаа өнгөрөөх хамгийн дуртай газар юм.

Интернет, үүрэн холбоо

[засварлах | кодоор засварлах]

Бишкек хотод интернет, гар утас хэрэглэгчдийн ихээхэн төвлөрөл бий. Интернетийг шилэн шугамаар хангадаг байна. 10 гаруй интернет үйлчилгээ үзүүлэгч байдаг бөгөөд хамгийн том нь: AsiaInfo, Jet, ElCat, Megaline, FastNet, Aknet, Saima Telecom, Homeline, Transfer. Интернэт хотын бараг 90% -ийг хамардаг байна.

Хотын үүрэн холбоог “Beeline”, “MegaCom”, “O!” гэсэн гурван харилцаа холбооны оператор төлөөлдөг юм.

Монгол-Киргизийн харилцаа

[засварлах | кодоор засварлах]

Монгол, Киргиз улс 1992 оны 4-р сарын 22-нд дипломат харилцаа тогтоож Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 2014 оны 6-р сарын 1-нд нээгдэж 2019 оны 6-р сард Элчин сайдын яам болж өргөжөөд байгаа юм.

Сонирхуулахад Зөвлөлтийн үед Ж. Гүррагчаа нарын олон монголчууд Фрунзед суралцсан байдгаас гадна Бишкект одоо ч гэсэн Д. Сүхбаатарын гудамж (кир. Сухэ-Батор көчөсү; Орос: Улица Сухэ-Батора) байгаа юм байна.[7][8]

Цаг уурын мэдээлэл: Бишкек (1991–2020, туйлын үе 1936–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 20.0
(68.0)
25.4
(77.7)
30.5
(86.9)
34.7
(94.5)
36.7
(98.1)
40.9
(105.6)
42.1
(107.8)
39.7
(103.5)
37.1
(98.8)
34.2
(93.6)
29.8
(85.6)
23.7
(74.7)
42.1
(107.8)
Дундаж дээд °C (°F) 2.9
(37.2)
5.1
(41.2)
12.1
(53.8)
18.7
(65.7)
24.1
(75.4)
29.5
(85.1)
32.4
(90.3)
31.4
(88.5)
25.6
(78.1)
18.5
(65.3)
10.3
(50.5)
4.6
(40.3)
17.9
(64.2)
Өдрийн дундаж °C (°F) −2.7
(27.1)
−0.5
(31.1)
6.2
(43.2)
12.8
(55.0)
17.8
(64.0)
22.9
(73.2)
25.5
(77.9)
24.2
(75.6)
18.7
(65.7)
11.6
(52.9)
4.2
(39.6)
−1.1
(30.0)
11.6
(52.9)
Дундаж доод °C (°F) −7.1
(19.2)
−4.9
(23.2)
1.0
(33.8)
6.9
(44.4)
11.2
(52.2)
16.1
(61.0)
18.4
(65.1)
16.9
(62.4)
11.7
(53.1)
5.6
(42.1)
−0.5
(31.1)
−5.2
(22.6)
5.8
(42.4)
Мин. температур °C (°F) −31.9
(−25.4)
−34
(−29)
−21.8
(−7.2)
−12.3
(9.9)
−5.5
(22.1)
2.4
(36.3)
7.4
(45.3)
5.1
(41.2)
−2.8
(27.0)
−11.2
(11.8)
−32.2
(−26.0)
−29.1
(−20.4)
−34
(−29)
Дундаж хур тунадас см (инч) 28
(1.1)
36
(1.4)
48
(1.9)
71
(2.8)
59
(2.3)
34
(1.3)
19
(0.7)
15
(0.6)
18
(0.7)
37
(1.5)
45
(1.8)
37
(1.5)
455
(17.9)
Average extreme snow depth см (инч) 5
(2.0)
3
(1.2)
1
(0.4)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.4)
3
(1.2)
5
(2.0)
Бороотой өдөр 3 5 9 12 13 10 10 6 6 8 7 4 93
Цастай дундаж өдөр 9 9 5 2 0.3 0 0 0 0 1 4 7 37
Дундаж харьцангуй чийгшил (%) 75 75 71 63 60 50 46 45 48 62 70 75 62
Сарын дундаж нартай цаг 137 128 153 194 261 306 332 317 264 196 144 114 2,546
Эх сурвалж 1: Pogoda.ru.net[9]
Эх сурвалж 2: NOAA (нар, 1961–1990)[10]

Хотын засаг захиргаа

[засварлах | кодоор засварлах]

Бишкек хот засаг захиргааны 4 дүүрэгтэй.

  • Октябрий дүүрэг — 242 382 (2009);
  • Первомай дүүрэг — 175 894 (2009);
  • Свердловын дүүрэг — 231 801 (2009);
  • Лениний дүүрэг — 201 626 (2009):
    • хот маягийн тосгон Чон-Арык — 9724 (2009);
    • тосгон (аул) Орто-Сай — 4100 (2009).
 Commons: Бишкек – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Бишкек – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Бишкек хотын статусын тухай хууль (Memento 21. Долоодугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 2011-07-21 at the Wayback Machine, 1994-04-16, 2 дугаар зүйл (Орос хэлээр). Татаж авсан: 2009-08-03
  2. "Classification system of territorial units of the Kyrgyz Republic" (Киргиз хэлээр). Киргизийн Үндэсний статистикийн хороо. 2021. х. 81.
  3. "Бүгд Найрамдах Киргиз улсын хүн ам, орон сууцны 2009 оны тооллого: Бишкек хот" (PDF) (Орос хэлээр). Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Статистикийн Хороо. 2010. х. 13, 15.
  4. "Biškek Šaary (Хот, Киргиз)". Population Statistics, Charts, Map and Location. 2022-03-25. Татаж авсан: 2026-04-28.
  5. БЕНГАРД, Анастасия (2025-05-21). "Almost 1.5 million people to live in Bishkek by 2028". 24.kg. Татаж авсан: 2026-04-28.
  6. "Дэд үндэсний ХХИ – Бүс нутгийн мэдээллийн сан". hdi.globaldatalab.org (Англи хэлээр). Global Data Lab.
  7. Д.Цэрэнжавын блог: Сухэ-Батор көчөсү / Улица Сухэ-Батора.
  8. Google Maps: Suhe Baatar St
  9. "Weather and Climate-The Climate of Bishkek" (Орос хэлээр). Weather and Climate. Татаж авсан: 2026-04-28.
  10. "Frunze (Bishkek) Climate Normals 1961–1990". Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас архивласан: 2021-11-10. Татаж авсан: 2026-04-28.