Jump to content

Ысыккөл муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ысыккөл муж
Ысыккөл муж далбаа
Ысыккөл муж сүлд
Солбицол: 42°0′N 78°0′E / 42.000°N 78.000°E / 42.000; 78.000Солбицол: 42°0′N 78°0′E / 42.000°N 78.000°E / 42.000; 78.000
Улс Киргиз
НийслэлХаргол
Засаг захиргаа
  Амбан захирагчМирбек Асанакунов
Газар нутаг
  Нийт
43,735 км2 (16,886 бээр2)
Хүн ам
 (2021)
  Нийт501,933
  Нягтрал11/км2 (30/бээр2)
Цагийн бүсUTC+6 (Киргизийн цаг)
ISO 3166 кодKG-Y
Тойрог5
Хотууд3
Суурин2
Тосгод175
Вэб сайтwww.kfcnz.com

Ысыккөл (Иссык-Куль) муж (кир. Ысык-Көл облусу) — Киргиз улсын долоон мужийн нэг.

1939 онд үүсэн байгуулагдсан. Засаг захиргааны төв — Харгол хот.

Ысыккөл муж Киргизийн зүүн хойд биед 43100 км² талбай эзлэн оршдог. Үүнээс 6236 км² нуурынх байна.

Казахстан улсын Алматы муж, Хятад улсын Шинжаанаас хилээр зааглагдана.

Мужийн нутгийн дундуур Иссык нуурын хотгор, Ысык нуур байх бөгөөд хоёр захаар Тэнгэр уулын салбар уулс байна. Нуурын хойд талаар Күнгөй Ала-Тоо, урд талаар Тескей Ала-Тоо нуруу байна. Нутгийн зүүн захаар өндөр уулстай. Киргизийн орны хамгийн өндөр Ялалтын оргил (7439 м) энд бий.

2011 онд 444,500 оршин суугчтай байв.

Ард түмэнХүний тооЭзлэх хувь
Киргиз үндэстэн377,99486.2%
Орос үндэстэн35,2758.0%
Казах үндэстэн6,4641.5%
Бусад ард түмэн18,6564.3%

Ысыккөл мужид монгол үндэст 3801 (албан бусаар 10000) хотон халимаг байна. Аксуу район, Харголоор нутагтай.

Нутгийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Ысыккөл муж дотроо долоон район, хоёр нутаг болж хуваагдана.

Таван район
Районы нэр (утга)Хүн амНутгийн төв
Аксуу («цагаан усан»)63,686Аксуу
Жети-Өгүз («долоон бух»)82,085Кызылсуу («улаан усан»)
Тон49,130Бөкөнбаев
Түп58,786Түп
Ысыккөл («Ысык нуур»)75,533Чолпон-Ата («цолмон эцэг»)
Аймгийн харьяа хоёр хот
Хотын нэр (утга)Киргиз нэрХүн ам
Харгол («хар гол»)Каракол63,400
Балыкч («загасчин»)Балыкчы42,875
 Commons: Ысыккөл муж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан