Область
Область (орос ба украинаар область; беларусиар вобласць; серби ба болгараар област; хасагаар облыс, олон тоо: облыстар; монголоор «муж») гэдэг нь Беларусь, Болгар, Казахстан, Киргиз, Орос, Украин Улсад хэрэглэгдэх засаг захиргааны томоохон нэгж юм.
Беларусь
[засварлах | кодоор засварлах]Беларусь нь зургаан вобласць болон нийслэл хотын дүүрэг Минск гэсэн засаг захиргаанд гишүүнчлэгдэнэ.
Болгар
[засварлах | кодоор засварлах]Болгар Улс нь нийт 28 областад хуваагддаг ба эдгээрийг 1999 оноос өмнө «округ» хэмээн нэрийдэж байв. 1987 оноос 1999 оныг хүртэл тухайн үеийн гурваас дөрвөн округийг нэгтгэн нэг област болгосон байна.
Казахстан
[засварлах | кодоор засварлах]Казахстан Улс нь нийт 14 облыстар буюу мужтай ба онцгой эрх бүхий гурван хотод хуваарилагдана.
Киргиз
[засварлах | кодоор засварлах]Киргиз нь нийт долоон область ба Бишкек, Ош гэсэн мужийн харьяалалгүй хоёр хотод хуваагдана.
Оросын Холбооны Улс
[засварлах | кодоор засварлах]Оросын Холбооны Улсад область нь засаг захиргааны хувьд бие даасан байдал бүхий холбооны нэгж бөгөөд энэ нь Америкийн Нэгдсэн Улсын холбооны муж улс эсвэл Германы холбооны муж улстай дүйцнэ. Гэхдээ холбооны улсын бүрэлдэхүүн дэх бүгд найрамдах улсуудтай харьцуулбал харьцангуй бага эрх мэдэлтэй юм.
Словак
[засварлах | кодоор засварлах]- Үндсэн өгүүлэл: Нутаг дэвсгэрийн нэгжийн статистикийн бүртгэл-Словак ба Словакийн засаг захиргааны гишүүнчлэл
Украин
[засварлах | кодоор засварлах]Украин нь 24 область ба Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс болон Киев, Севастополь гэх онцгой эрхт хоёр хоттой.