Jump to content

Киев

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Киев
Київ/Kyjiw
Киев хотын сүлд Киев хот Украинд
Ерөнхий мэдээлэл
Муж: Киев хот
Район: Тойроггүй хот
д.т.д: 179 м
Нутаг дэвсгэр: 847.66 км²
Хүн ам: 2,952,294 (2019 оны 5-р сарын 1)
Хүн амын нягтрал: 3,483 оршин суугч км² тутамд
Шуудангийн дугаар: 01xxx-04xxx
Утасны код: +380 44
Газар зүйн байршил: 50° 27′ У, 30° 30′ ДКоординат: 50° 27′ 0″ У, 30° 30′ 0″ З
КОАТУУ: 8000000000
Засаг захиргааны гишүүнчлэл: 10 район
Засаг дарга: Виталий Кличко
Хаяг: Вул. Хрещатик 36
01044 м. Київ
Цахим хуудас: https://kyivcity.gov.ua/
Статистикийн мэдээлэл
Киев (Украин)
Киев (Украин)
Киев
Киев
Киев
i1

Киев (Украин: Київ [ˈkɪjɪu̯]) нь Украин улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Днепр мөрний эрэг дээр, тус улсын хойд хэсэгт оршино.

Киев хот нь Зүүн Европын аж үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёлын чухал төв билээ. Түүх дурсгалын газар олонтой тус хотын дэд бүтэц өндөр хөгжсөн байдаг.

Украины домог ёсоор Кий, Щек, Хорив, Либидь хэмээх ах дүү дөрөв Киев хотыг үндэслэсэн гэдэг бөгөөд том ах Кийгийн нэрээс хотын нэр үүдэлтэй. 5-р зуунд байгуулагдсан тус хот нь Зүүн Славын улс төр, соёлын төв, Киевийн Русийн нийслэл болон хөгжиж байсан бөгөөд 1240 онд Монголчуудын довтолгооны улмаас хот бүрэн сүйдсэнээр нөлөөгөө алджээ. Хожим Литовын Их Вант Улс, Польш, Оросын харьяанд орж байв. 19-р зуунд Орос оронд өрнөсөн аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөр хот дахин эрчимтэй хөгжжээ. 1934 оноос Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Украин Улсын нийслэл болсон тус хот Дэлхийн хоёрдугаар дайны улмаас үлэмж сүйдсэн ч хурдацтай сэргээн босгож, Зөвлөлт Холбоот Улсдаа Москва, Ленинградын дараа орох том хот нь болж чаджээ. 1991 онд ЗХУ задрахад тусгаар тогтносон Украин улсын нийслэл болсон билээ.

18-р зууны төгсгөлд Киев хотын хүн ам нь 30,000 орчим хүн байв. 2001 оны хүн амын тооллогоор 2,611,300 хүн амтай байсан мэдээ байна. Одоогийн байдлаар хүн ам жилд дунджаар 20 мянган хүнээр нэмэгдэж байна. 2002-01-01-ээс 2010-01-01 хүртэл Киевийн хүн ам 174 мянган хүнээр нэмэгдсэн ажээ.

Украины статистикийн "Укрстат" -ын мэдээгээр 2020 оны 1-р сарын 1-ний байдлаар 2 967 360 хүн амтай байжээ.

17-р зууны дунд үед Киевийн хүн амын дийлэнх нь Украинчууд, тодорхой хувь нь Орос, Беларусь, Польшууд байв. Үүнээс гадна армян, еврей, грек, татар, герман болон бусад үндэстний төлөөлөгчид мөн хотод байнга оршин сууж байжээ.

2006 оны 11-р сард явуулсан судалгаагаар хотын оршин суугчдын 83% нь Украин, 14% нь Орос, 3% нь еврей, армян болон бусад үндэстний төлөөлөгчид гэж өөрсдийгөө тодорхойлж байсан байна.

Киев
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
48
 
-3
-8
 
 
46
 
-1
-7
 
 
39
 
4
-2
 
 
48
 
14
5
 
 
53
 
21
11
 
 
73
 
24
14
 
 
88
 
25
15
 
 
69
 
24
14
 
 
47
 
19
10
 
 
35
 
12
5
 
 
51
 
5
0
 
 
52
 
0
-5
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Ukrainian Hydrometeorological Center, Daten: 1961–1990[1]; wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Киев
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −2.6 −1.1 4.3 13.6 20.5 23.5 24.5 24.0 19.1 12.3 4.8 0.1 Ø 12
Мин. Температур (°C) −8.2 −6.8 −2.1 4.8 10.7 13.8 15.1 14.4 10.0 4.8 0.0 −4.6 Ø 4.4
Тунадас (мм) 47.7 46.0 38.9 48.3 52.5 72.5 88.0 69.2 46.7 35.1 51.3 51.7 Σ 647.9
Нартай цаг (h/d) 1.4 2.3 3.6 5.4 8.3 9.1 9.3 8.1 6.3 4.0 1.7 1.0 Ø 5.1
Бороотой өдөр (d) 16.7 14.2 12.9 11.6 11.8 13.1 13.3 10.8 10.2 9.9 14.8 17.4 Σ 156.7
Агаарын чийгшил (%) 87 85 79 67 59 62 63 67 70 77 87 89 Ø 74.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−2.6
−8.2
−1.1
−6.8
4.3
−2.1
13.6
4.8
20.5
10.7
23.5
13.8
24.5
15.1
24.0
14.4
19.1
10.0
12.3
4.8
4.8
0.0
0.1
−4.6
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
47.7
46.0
38.9
48.3
52.5
72.5
88.0
69.2
46.7
35.1
51.3
51.7
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Ukrainian Hydrometeorological Center, Daten: 1961–1990[1]; wetterkontor.de

Киевт 350 орчим дунд сургууль, 100 гаруй гимнази, лицей, 70 орчим Их, дээд сургууль байдаг. Үүнд:

  • Тарас Шевченкогийн нэрэмжит Киевийн Үндэсний их сургууль,
  • Игорь Сикорскийн нэрэмжит Киевийн Политехникийн дээд сургууль
  • Киевийн үндэсний эдийн засгийн их сургууль
  • Үндэсний тээврийн их сургууль
  • Үндэсний нисэхийн их сургууль
  • Киевийн Барилга, Архитектурын Үндэсний Их Сургууль
  • М.П.Драгомановын нэрэмжит Үндэсний сурган хүмүүжүүлэх их сургууль
  • Улсын харилцаа холбооны их сургууль
  • Үндэсний их сургууль "Киев-Могила академи"
  • П.И. Чайковскийн нэрэмжит Украины Үндэсний хөгжмийн академи
  • Киевийн үндэсний хэл шинжлэлийн их сургууль
  • Украины Био нөөц ба байгалийн менежментийн үндэсний их сургууль
  • Киевийн Дотоод хэргийн үндэсний их сургууль
  • Үндэсний дүрслэх урлаг, архитектурын академи
  • А.А. Богомолецын үндэсний анагаах ухааны их сургууль
  • Украины Биеийн тамир, спортын үндэсний их сургууль
  • И.К.Карпенко-Карын нэрэмжит Киевийн Үндэсний Театр, Кино, Телевизийн Их Сургууль
  • Киевийн үндэсний соёл, урлагийн их сургууль
  • Киевийн үндэсний технологи, дизайны их сургууль
  • Хүнсний технологийн үндэсний их сургууль

Киев бол тээврийн томоохон зангилаа (төмөр зам болон хурдны автозам, голын усан боомт, нисэх онгоцны буудал) хот юм. Метро нь 1960 оноос хойш ажиллаж байна. Автобус, троллейбус, трамвайн сүлжээг хөгжүүлсэн хот.

  • «Борисполь», «Киев» (Жуляны), «Антонов» (Гостомель) гэж гурван олон улсын нисэх онгоцны буудалтай бөгөөд хэд хэдэн цэргийн болон спортын зориулалттай жижиг нисэх буудлууд байдаг.
  • Киев хот 5 төмөр замын буудалтай.

Хотын метро 1949 онд барьж эхлээд 1960 оны 11-р сарын 6-нд ашиглалтанд оруулсан. Өнөөгийн байдлаар "Святошинско-Броварская", "Оболонско-Теремковская", "Сырецко-Печерская" гэсэн 3 шугамтай 52 буудалтай нийт 67,6 км урт метро ажиллаж байна.

Киев хотод 27 музей, 25 театр, студи театр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Театрууд: Т. Шевченкогийн нэрэмжит Украины Үндэсний дуурь бүжгийн эрдмийн театр, Киев хотын хүүхэд залуучуудын дуурь бүжгийн эрдмийн театр, Иван Франкогийн нэрэмжит Үндэсний драмын эрдмийн театр, Леся Украинкагийн нэрэмжит Оросын драмын театр, "Яруу найрагч" театр, Подил дахь театр, Киевийн академийн залуу театр, Киевийн үндэсний академийн оперетта театр, Киев хотын Улсын эрдмийн хүүхэлдэйн театр, Киев хотын Улсын эрдмийн хүүхэлдэйн театр, Киев хотын Улсын драмын эрдмийн театр. Зүүн эрэг дээрх инээдмийн театр, Киевийн эстрадын театр, "Мөнгөн арал" театр).

Музейнүүд: Украины Үндэсний урлагийн музей, Нэг гудамж музей, Украины Улсын нисэхийн музей, Усны мэдээллийн төв, Украины үндэсний түүхийн музей, Мистецкий Арсенал, Чернобылийн үндэсний музей, Киев дэх эмийн сангийн музей, Богданы нэрэмжит Үндэсний урлагийн музей, Варвара Ханенко, Дэлхийн 2-р дайны үеийн Украины түүхийн музей, Украины ардын архитектур, амьдралын музей, Киев цайз, Михаил Булгаковын музей.

 Commons: Киев – Викимедиа дуу дүрсний сан
  1. Ukrainian Hydrometeorological Center: Klimainformationen Kiew World Meteorological Organization