Цахим хуудас

Цахим хуудас буюу Вэб хуудас (Англи: Web page) гэдэг нь интернетэд байрлуулсан аль нэгэн мэдээлэл (бичиг, зураг, дуу хөгжим, кино гэх мэт) агуулсан нэг хуудас баримт юм. Цахим хуудас нь ".htm" эсвэл ".html" гэсэн файлын өргөтгөлтэй байдаг.

html гэдэг нь "hyper text mark-up language" (Монгол хэлэнд эх бичиг тэмдэглэх хэл гэх утгатай) гэх үгний товчлол болох ба ийм өргөтгөл бүхий файл нь дотроо тоон кодуудыг агуулдаг. Энэ кодууд нь Internet Explorer, Netscape, FireFox гэх мэт интернет, хэрэглэгчийг холбодог программаар (Цахим хөтөч) дамжуулан Цахим хаягаар гоёмсог сайхан хуудсууд болон харагддаг.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]