Домэйн нэр
Домэйн нэр (Англи: Domain name, жишээ нь: mn.wikipedia.org) нь интернэт сүлжээн дэх тухайн серверийн тоон хаяг (IP хаяг)-ийг жирийн хэрэглэгч нарт ойлгомжтой уншиж тогтооход хялбар болгож, ихэвчлэн англи цагаан толгойн A-Z болон 0-9 тоон тэмдэгтүүдээр бүтээсэн үгийн бүрдэл юм.
Домэйн нэр нь Domain Name System (DNS) буюу домайн нэрийн системийн дүрэм журмаар зохицуулагдаж зөвхөн түрүүлж бүртгүүлж, төлбөрөө төлсөн нь эзэмших эрхтэй байдаг үйлчилгээ юм. Домэйн нэр нь өөр яг ижил нэртэй давхардахгүй цорын ганц бөгөөд домэйн нэр бүртгүүлж ашиглахад аливаа хэлбэрээр арьс өнгө шашин шүтлэг, бусад хэлбэрээр ялгаварлалгүйгээр ижил тэгш эрхтэй байна. Монгол улсын хувьд .mn домэйн нэрийг 1996 оноос эхлэн ICANN олон улсын интернэт хаягжилтын байгууллагын зохицуулдаг дүрэм журмын дагуу .MN өргөтгөлтэй домэйн нэр авах, бүртгэх үйлчилгээг Датаком ХХК явуулж байна.
Домэйн нэрийн орон зай
[засварлах | кодоор засварлах]Домэйн нэрийн орон зай нь домэйн нэрийн модноос тогтоно. Модны зангилаа эсвэл навч бүр нь 0 эсвэл илүү баялаг бичилттэй. Эдгээр нь домэйн нэртэй хамааралтай мэдээллийг агуулдаг. Модны дэд хуваалтын бүс нь үндсэн бүсээс (root zone) эхэлдэг. DNS бүс нь зөвхөн нэг домайнээс бүтэж болно эсвэл олон домайн мөн дэд домайнуудээс бүтэж болдог бөгөөд эдгээр нь удирдлагын менежерийн итгэмжлэлийн баталгаажилтаас хамаардаг. Шаталсан домайн нэрийн систем, бүсүүдэд хуваагдсан зохион байгуулагдсан бүгд нэрийн серверээр үйлчлүүлж байна. Удирдлага болон хариуцлагатай байдалтайгаар ямар ч бүсийг нэрийн сервер болон удирдлагын хэсгийн баталгаажуулалт нь хуучин мужийн итгэмжлэлийн хэсэг болдог.
Тop level domain (TLD)
[засварлах | кодоор засварлах]- Цааш үзэх: Интернетийн улсын домэйнуудын жагсаалт
Анх 1980-аад оны үес бүртгэж эхэлсэн домайн ба үүнд .net, .com, .edu, .gov, .mil домэйнууд ордог. Эндээс зөвхөн .com, .net, .org домэйнийг худалдаалж болдог ба бусдыг нь зөвхөн зориулалтаар нь ашиглах тохиолдолд зөвшөөрөл олгодог. 2001 оноос .info, .biz, .name, зэрэг шинэ зэрэг шинэ top level домайнуудыг бүртгэж эхэлсэн. Мөн ccTLD (country code Top level Domain) домэйн гэж байдаг. Энэ нь тусгаар тогтносон улс бүр өөрийн гэсэн домэйн нэр байдаг бөгөөд энэ нь монгол улсын хувьд .mn америкийн хувьд .us гэх мэ
Second level domain
[засварлах | кодоор засварлах]Энэ нь товчхондоо бидны худалдаж авч болдог домэйн юм. Жишээ нь google.com
Third level domain
[засварлах | кодоор засварлах]Энэ нь энгийнээр бол subdomain юм. Хэрэв second level domain-тай бол хостоосоо хамаарч subdomain-г хязгааргүй нээж болдог. Жишээ нь maps.google.com
Домэйны нийт уртыг 255 тэмдэгт байж болох ба хэсэг тус бүр нь нь 63 тэмдэгт байх боломжтой.
DNS Delegation: Энэ нь өөр дээрээ харъяалалтай subdomain-г өөр нэрийн сервер лүү зааж өгөхийг хэлдэг ба энэ нь удирдлагыг төвлөрүүлэхгүй гэсэн шалтгаанаас гарч ирсэн.
Домайн нэрийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]RFC 1035, RFC 1123, болон RFC 2181 -д домайн нэрийн хэлбэрийн шийдвэрлэх тодорхойлолтууд байгаа. домайн нэр нь нэг эсвэл олон хэсгээс бүрддэг бөгөөд техникийн нэршил нь хаяг тэмдэглэгээ (label) гэж нэрлэгддэг. Энэ нь нийтлэг хэрэглэгддэг ар араасаа хэлхэлдэн залгагдсан мөн цэгээр тусгаарлагдсан байдаг.
Жишээлбэл: cexample.com
- Хамгийн баруун захын хэсэг нь домайн нэрийн дээд түвшинг мэдээллэж байдаг. Жишээлбэл: www.example.com байвал үүний дээд түвшний домайн нь com байх юм.
- Шаталсан домайн нь баруунаасаа зүүн тийш доошилж явдаг. Нэршил хаяг (label) бүр нь зүүн тийшээ баруун талын домайний тодорхой дэд хуваалт эсвэл дэд домайнийг заадаг. Жишээлбэл: example гэсэн нэршил хаяг нь Com гэсэн дэд домайнийг тодорхойлно. Мөн www гэдэг нь example.com -ийн дэд домайн юм. Энэ 3 дэд хуваалт нь ихдээ 127 хүртэл шатлалд байж болно.
- Нэршил хаяглал бүр нь ихдээ 63 тэмдэгтийг агуулж болно. Бүтэн домайн нэрийн текстийн урт нь нийт 253 тэмдэгтээс хэтэрч болохгүй. Гэвч дотоод 2 тын тооллын бичиглэлд нэрийнх нь уртыг хадгалсны дараа ч гэсэн DNS нь хамгийн ихдээ 255 тэмдэгт хадгалах хадгалалтын зайтай байдаг. Практикт зарим домайн бүртгэгчид үүнээс бага хязгаартай байх тохиолдол байдаг.
- DNS нэрс техникийн талаамаа дүрсэлж болох бүхий л тэмдэгтийг хэрэглэж болох хэдий ч үндсэн домайн нэрийн бүтэц нь тусгай бүтэцтэй тэмдэгтийн багцаас бүрддэг. Нэршил хаяглалтанд зөвшөөрөгдсөн тэмдэгтүүд нь ASCII ийн олон тэмдэгтийн багц мөн дээр нь a-z, A-Z, 0-9 мөн дундуур зураас байдаг. Энэ дүрмийг LDH дүрэм гэдэг( үсэг, тоо, дундуур зураас letters, digits, hyphen). домайн нэр нь бие даасан нөхцөлтэй байдлаар ойлгогддог. Нэршил хаяглал нь дундуур зураасаар эхлэх эсвэл төгсөж болдоггүй. Мөн энд үнэндээ дээд түвшний домайн нэрэнд бүх шифр байж болохгүй гэсэн нэмэлт дүрэм байдаг.
- Хостын нэр бол домайн нэр бөгөөд үүнд дор хаяж 1 IP хаяг холбоотой байх ёстой. Жишээлбэл: www.example.com гэсэн домайн нэрүүд нь мөн хостын нэр бөгөөд харин .com нь домайн биш юм. Жишээлбэл: www.exapmle.com мөн example.com гэсэн домайн нэрүүд нь мөн хостын нэр бөгөөд харин .com нь домайн биш юм.
Англиас өөр тэмдэгт хэрэглэх домэйн нэр
[засварлах | кодоор засварлах]DNS -ийн нэрийн зөвшөөрөгдсөн тэмдэгтийн багц нь төрөл бүрийн хэлнүүд тэдгээр өөрсдийнхөө улсын үндсэн цагаан толгой эсвэл бичгээр домайн нэрийг дүрслэхээс сэргийлсэн байдаг. ICANN нь Internationalizing Domain Names in Applications (IDNA) системийг баталсан. Энэ нь Unicode тэмдэгтийг боломжит DNS -ийн багц руу хийдэг бөгөөд ингэхдээ Punycode ашигладаг. 2009 онд ICANN Улсын дээд түвшний домайнүүд IDN ийн суурилуулалтанд баталгаажсан. Нэмж хэлэхэд дээд түвшний маш олон үүссэн бүртгэлүүд нь IDNA -гийн эзэмшилд орсон. Монгол улсын хувьд IDN -д протоколын дагууд 2012 оноос эхлэн www.mon.mn хаяг дээр бүртгэл үйлчилгээг хийж байгаа.
Нэрийн серверүүд
[засварлах | кодоор засварлах]- Цааш үзэх: Домэйн нэрийн систем#Нэрийн сервер
Домайн нэрийн систем нь хуваарилагдсан өгөгдлийн сангаар дэмжигдэж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь клиент сервер загварыг хэрэглэдэг. Энэ өгөгдлийн сангийн зангилаа (node)-үүд нь нэрийн серверүүд юм. домайн бүр дор хаяж нэг баталгаажуулалтын сервертэй байх бөгөөд энэ сервер нь бүхий л түвшний домайний нэрийн сервер болон болон домайний мэдээллүүдийг хэвлэж байдаг. Шаталсан бүтцийн хамгийн дээд талд нь үндсэн нэрийн серверүүд (root name server) ажилладаг бөгөөд энэ серверүүд нь дээд түвшний домайнийг хайхад хэрэглэгддэг.