Jump to content

Керчь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Керчь
Хот
Митридатын уулан дээрх алдрын хөшөө
Митридатын уулан дээрх алдрын хөшөө
Керчь далбаа
Керчь сүлд
Керчь, Крым
Керчь
Керчь
Крым дахь Керчийн байршил
Керчь, Украин
Керчь
Керчь
Украин дахь Керчийн байршил
Керчь, Европын Орос
Керчь
Керчь
Европын Орос дахь Керчийн байршил
Керчь, Европ
Керчь
Керчь
Европ дахь Керчийн байршил
Солбицол: 45°21′43″N 36°28′16″E / 45.36194°N 36.47111°E / 45.36194; 36.47111Солбицол: 45°21′43″N 36°28′16″E / 45.36194°N 36.47111°E / 45.36194; 36.47111
Улс (де-факто)Орос Орос
Холбооны субъект (де-факто)Крым
Хот (де-факто)Керчь
Улс (де-юре)Украин Украин
Өөртөө засах бүгд найрамдах улс (де-юре)Крым
Тойрог (де-юре)Керчь
Засаг захиргаа
  ДаргаОлег Каторгин
Газар нутаг
  Нийт
108 км2 (42 бээр2)
Өндөр
10 м (30 фут)
Хүн ам
 (2017)
  Нийт149,566
  Нягтрал1,464.49/км2 (3,793.0/бээр2)
Цагийн бүсUTC+3
Шуудангийн код
298300 – 298399
Бүсийн дугаар+7-36561
Вэб сайтгорсовет-керчь.рф (де-факто)
Керчь хотын төв гудамж

Керчь (укр. Керч, крымын татар. Keriç, Керич) — Крымын хойгийн зүүн хэсэгт Керчийн хоолойн эрэг дээр орших хот. Эртний нэршил: итал. Bosphoro Cimmerio, Vospro, Cerchio, Cherz, эрт. орос. Кърчевъ, эрт-грек. Παντικάπαιον. 2025 оны байдлаар 151 мянга 103 хүн амтай хот байв. Үүнээс гадна тус хот Хар далай, Азовын далай хоёрын холбоос дээр орших газарзүйн чухал ач холбогдолтой боомт хот юм.

МЭӨ 7-р зууны төгсгөлд (МЭӨ 610-590 онд) орчин үеийн Керчь хотын суурин дээр Милет хотын грекчуудын колоничлогчид Пантикапэум (эрт.грек. Παντικάπαιον, латин. Panticapaeum) хотыг байгуулж байжээ. Акрополис буюу хотын төв нь одоо Митридат гэж нэрлэгддэг уулан дээр байрладаг байжээ. Мөн орчин үеийн Керчийн нутаг дэвсгэр дээр : Мирмекий, Гераклиус, Парфениус, Порфмий, Гермиси, Тиритака, Нимфаум болон бусад олон эртний суурингууд байдаг байжээ. Керчийн хоолойн хоёр эргийн хотууд аажмаар тусгаар тогтнолоо алдаж, МЭӨ 480 онд. д. Пантикапэум хот нь Археанактид овогийнхны захирч байсан Боспорын хаант улсын (эрт. грек. Βασίλειον του Κιμμερικού Βοσπόρου, латин. Regnum Bosporanum) нийслэл болжээ.

370-аад онд Хүннү улсын довтолгооны үеэр Пантикапэум улсын нийслэл статусаа алджээ. Хот ихээхэн хохирол амссан боловч хэсэг хугацааны дараа сэргэж эхэлсэн бөгөөд 5-р зууны эцэс хүртэл тээврийн чухал зангилаа хот гэх ач холбогдлоо хадгалсаар байв.

6-р зуунд тус хот нь Зүүн Ромын буюу Византын эзэнт гүрний мэдэлд байсан. Эзэн хаан I Юстинианы шийдвэрээр энд цэргийн гарнизоныг илгээж, Босфор хэмээх цайзыг барьж эхлэсэн байна. Мөн тэр зуунд Түрэгийн хаант улс ба Византийн арми хоорондын цэргийн мөргөлдөөний (576) үр дүнд бараг бүх Крым Туркт очжээ. 8-р зуунд хотыг Хазар хаант улсын нөлөөнд автаж, Карша эсвэл Чарша гэж нэрлэдэг байсан бөгөөд энэ үг нь түрэг хэлээр "нөгөө тал", "голын эсрэг эрэг" гэсэн утгатай юм.

Энэ хот нь Орос, Византи, Кавказ, Газар дундын тэнгисийн орнуудын худалдааны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. 11-р зууны төгсгөл - 12-р зууны эхэн үеэс хот Византын эзэнт улсын мэдэлд эргэн оржээ.

1475 онд хот Османы эзэнт улсын мэдэлд оржээ.

1768-1774 оны Орос-Туркийн дайны үр дүнд 1774 оны Кучук-Кайнарджийн гэрээний дагуу Керчь болон зэргэлдээх томоохон газар нутаг бүхий Ени-Кале цайзыг Оросын эзэнт гүрэнд шилжүүлсэн түүхтэй. 1913 онд Керчч хотод далайн боомт ажиллаж эхэлж хүн ам нь 32,500 хүрчээ.

Дэлхийн нэгдүгээр дайн болон Оросын Иргэний дайны улмаас үүссэн уналтын дараа хот дахин сэргэж эхэлсэн. 1936 онд уурхай, боловсруулах үйлдвэр ашиглалтад орж 1939 онд төмрийн хүдрийн үйлдвэр, дулааны цахилгаан станц, боомтын барилгын ажил бараг нэгэн зэрэг дуусчээ. 1939 он гэхэд хотын хүн ам 100,000-аас давжээ.

Зөвлөлтийн Аугаа их Эх орны дайны үеэр (1941–1945) Керчь хот Зөвлөлт болон Германы цэргүүдийн хоорондох ширүүн тулалдааны талбар болсон юм. Цуст тулалдааны үр дүнд хот бараг бүрэн сүйрчээ (барилга байгууламжийн 85 гаруй хувь нь сүйрчээ). Эзлэн түрэмгийллийн үеэр 15,000 энгийн иргэн амь үрэгджээ. Керчийн оршин суугчдын нийт 43,429 хүн Германд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр цөлөгдсөн бөгөөд олзлогдож нас баржээ. 1944 оны 4-р сарын 11-нд Керчь хотыг зөвлөлтийн цэргүүд чөлөөлжээ.

1991 онд ЗХУ задран унасны дараа тус хот Крымын Автономит Бүгд Найрамдах Улсын бүрэлдэхүүн хэсэг болж бүхэлдээ Украины бүрэлдэхүүнд багтжээ. 2014 оны 2-3-р сард Оросууд Крымыг тус хотын хамт эзлэн авч ОХУ-ын Бүгд Найрамдах Крым улс гэж нэрлээд Орост нэгтгэсэн байна.

2018 оны 5-р сарын 16-нд хот болон Крымын хойгийг Оросын Краснодарын хязгаартай холбосон Крымын буюу Керчийн гүүрийг суудлын болон ачааны машин дараа нь 2020 онд төмөр замд зориулж нээлтээ хийсэн байна.

Керчь хотын хүн ам

Хүн амын тоо
1939 104.443
1945 41.000
1970 127.804
1989 174.365
2001 157.007
2010 147.269
2025 151.103
Керчийн цайз Interior of the Гэгээн Баптист Иоханы сүм Хааны Курганы хаалга.
 Commons: Керчь – Викимедиа зураг, бичлэг, дууны сан