Jump to content

Винница

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Винница
Вінниця
Хотын үзэмж
Академик Хөгжим-Драмын Театр
Винница далбаа
Винница сүлд
Хоч: 
Подилийн сувд
Винница, Винница муж
Винница
Винница
Винница, Украин
Винница
Винница
Солбицол: 49°14′N 28°29′E / 49.233°N 28.483°E / 49.233; 28.483Солбицол: 49°14′N 28°29′E / 49.233°N 28.483°E / 49.233; 28.483
Улс Украин
МужВинница муж
ТойрогВинница тойрог
НийгэмлэгВинница хотын нийгэмлэг
Байгуулагдсан1363
Засаг захиргаа
  Хотын даргаСергей Моргунов [uk][1] (Гройсманы Украины стратеги[2])
Газар нутаг
  Хот140 км2 (50 бээр2)
Хүн ам
 (2025)
  Хот356 379
  Нягтрал3,290/км2 (8,500/бээр2)
  Бөөгнөрөл
6,642
Цагийн бүсUTC+2
UTC+3
Шуудангийн код
21000-
Бүсийн дугаар+380 432
Вэб сайтvmr.gov.ua/en

Винница (Украин: Вінниця) бол Украин улсын баруун хэсгийн Винница мужийн засаг захиргааны төв хот юм. 69 км² газар, 37 түмэн хүнтэй.

Винница хот Укрaин орны баруун урд хэсэг, Винница мужийн баруун хойд хэсэгт улсын нийслэл Киевээс 199 км зайнд байна. Авто замаар 258 км, төмөр замаар 221 км явна. 69 км² газар нутагтай. Хотын дундуур Өмнөд Буг гол урсдаг.

Винница мужийн доор шууд хамаарах Винница хотын тойрог гэгдэнэ. Харин дотроо 3 дүүрэгт хуваагддаг. Голын дорнод талд Хуучин хотын дүүрэг (төв дүүрэг), Замостяны дүүрэг байдаг бол голын өрнөд талд Лениний дүүрэг байна.

Өвөл дунджаар 5.8 °C, зундаа дунджаар +18.3 °C дулаан байдаг.

2013 онд 371,698 оршин суугчтай байлаа. Украинчууд дийлэнх хувийг эзлэдэг.

Ард түмэн 1897[3] 1926 1939 1959 1989 2001
Украинчууд 35,5 % 41,5 % 49,2 % 60,2 % 77,4 % 87,2 %
Оросууд 17,0 % 13,8 % 10,6 % 22,1 % 16,4 % 10,2 %
Еврейчүүд 37,5 % 37,8 % 35,6 % 13,6 % 4,1 % 0,5 %
Польшууд 7,1 % 4,3 % 3,0 % 2,0 % 0,7 % 0,5 %

Винницад бүх шатны сургууль бий. Музей, театр, кинотеатр, номын сан гээд цөм бий.

Винница хотын төв цэнгэлдэх хүрээлэн 24000 суудалтай.

Литвын Ольгерд бэйс монгол татартай 1362 онд байлдан ухрааж, түүний зээ Федор, Константин хоёр цэрэг ардынхаа хамтаар Өмнөд Буг голын эрэгт дараа жил нь шивээ суурин босгон суужээ. Суурин Литва, Польш, Турк, казакийн мэдэлд ээлж дараагаар шилжиж байгаад 1793 оноос Оросынх болов. Хотод католик ёс байсан нь үнэн алдартанд зай тавьсан.

1771 онд хот 1300 хүнтэй байсан бол 1860 онд нэг түмэн хүнтэй болсон байв. 1870 онд төмөр зам тавигдаж, Хаант Оросын үед Подолье губерн (муж)-д хамаарч байсан ба 1914 онд засаг захиргааны төв нь болжээ.

1920 оноос энд Зөвлөлт засаг тогтож ЗХУ, түүний Зөвлөлт Украины Винница мужид хамаарчээ. 1923 онд Винница тойргийн төв байсан 1932 оноос Винница мужийн засаг захиргааны төв болж зэрэг дэвшив. 1941-1944 онд Нацист Германд эзлэгдэж байгаад чөлөөлөгдөж энх цагт бүх төрлийн аж үйлдвэр хөгжжээ.

1991 онд Украин улс тусгаар тогтносноор түүний бүрэлдэхүүнд бас нэгэн шат бас ахисан.

 Commons: Vinnytsya – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлтийн тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. (Украин хэлээр) Vinnytsia: Groysman's triumph, "servants" look for the culprit in defeat at elections, Украины долоо хоног (2020-11-10)
  2. (Украин хэлээр) In Vinnytsia, the current mayor Morgunov, the CVU exit poll, is leading with almost 69% of the vote, Укринформ (2020-10-25)
  3. 1897 оны энэ тоог төрсөн хэлээр ялгаж гаргасан.