Jump to content

Днипро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Днипро
Дніпро
Днипро далбаа
Днипро сүлд
Official logo of Днипро
Днепропетровск муж дахь Днипрогийн байршил
Днепропетровск муж дахь Днипрогийн байршил
Map
Интерактив газрын зураг
Днипро, Днепропетровск муж
Днипро
Днипро
Днепропетровск муж дахь байршил
Днипро, Украин
Днипро
Днипро
Украин дахь байршил
Днипро, Европ
Днипро
Днипро
Европ дахь байршил
Солбицол: 48°28′03″N 35°02′24″E / 48.46750°N 35.04000°E / 48.46750; 35.04000Солбицол: 48°28′03″N 35°02′24″E / 48.46750°N 35.04000°E / 48.46750; 35.04000
Улс Украин
Муж Dnipropetrovsk
Тойрог Днипро
НийгэмлэгДнипро хотын
Байгуулагдсан1526 (500 жилийн өмнө) (албан ёсоор[1])
Хотын статус1778
Захиргааны төвДнипро хотын захиргаа,
Академик Яворницкийн өргөн чөлөө 75
Дүүрэг8 дүүрэг
Засаг захиргаа
 • ТөрөлДнипро хотын зөвлөл
 • Хотын даргаБорис Филатов[2] (Санал[2])
Газар нутаг
 • Хот
409.718 км2 (158.193 бээр2)
 • Бөөгнөрөл
5,606 км2 (2,164 бээр2)
Өндөр
155 м (509 фут)
Хүн ам
 (2022)[3]
 • Хот968,502
 • БайрУкраинд 4-т
 • Нягтрал2,411/км2 (6,240/бээр2)
 • Бөөгнөрөл
▼ 1,145,065
Иргэдийн нэршилДнипрочууд
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
 • Зун (ЗЦ)UTC+3 (ДЕЗЦ)
Шуудангийн код
49000—49489
Бүсийн дугаар+380 56(2)
Вэб сайтdniprorada.gov.ua

Днипро буюу Днепр (украин. Дніпро́, оросоор Днепр; 2016 оны 5-р сарын 19-нөөс өмнө - Дніпропетро́вськ) — Украин улсын зүүн өмнөд нутаг болох Днепр мужийн засаг захиргааны төв, 2025 оны байдлаар 950 мянга орчим хүн амтай, Днепр мөрөн болон Самара гол дээр орших хот.

Украины хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг болох Днепропетровск хотод хар төмөрлөг, металл боловсруулах, механик инженерчлэл болон бусад хүнд үйлдвэрүүдээр тэргүүлдэг юм. Днепропетровск нь Зөвлөлт Холбоот Улсын батлан ​​​​хамгаалах болон сансрын үйлдвэрлэлийн гол төв байсан тул 1990-ээд он хүртэл энэ хот гадаадын иргэдэд хаалттай байжээ.

Екатеринослав (1776—1796, 1802—1926)

[засварлах | кодоор засварлах]

Оросын хатан хаан II Екатеринагийн дурсгалд зориулж уг нэрийг 18-р зуунд өгсөн гэж үздэг.

Энэ хот нь анх 1784 он хүртэл Килченя, Самара голууд урсдаг Днеприйн зүүн эрэг дээр байрладаг байв. Дараа нь II Екатерина хатан хааны зарлигаар барилгын ажлыг албан ёсоор баруун эрэг рүү нүүлгэжээ.

Новороссийск (1796—1802)

[засварлах | кодоор засварлах]

Эзэн хаан I Павел эх II Екатеринагийнхаа тухай санагдуулж буй бүх зүйлийг арилгах хүсэлтэй байсан тул 1796-1802 онуудад энэ хотыг Новороссийск гэж нэрлэх болсон. Гэвч I Павел хааныг алсны дараа Эзэн хаан I Александр 1802 онд хотыг анхны нэр болох Екатеринослав гэж буцаан сэргээжээ.

Днепропетровск (1926—2016)

[засварлах | кодоор засварлах]

Зөвлөлт засаг тогтосны дараа 1926 оны 7-р сарын 20-нд Екатеринослав хотын орших Днепр мөрнийг бэлэгдэж Днепропетровск болгосон байна.

Днепр (2016 — өнөө хүртэл)

[засварлах | кодоор засварлах]

2016 оны 5-р сарын 19-нд Украины Дээд Рада коммунизмыг устгах үйл ажиллагааны хүрээнд Днепропетровск хотыг байрлаж буй мөрний нэрээр Днепр (укр. Дніпро, англи. Dnipro ) гэж нэрлээх шийдвэр гаргаж 6-р сарын 3-наас хүчин төгөлдөр болсон байна.

1976-2011 онуудад хуучин Днепропетровск хот 1 сая гаруй хүн амтай байсан. 1976 онд 1 саяд хүрсэн тус хотын хүн ам 1991 онд ЗХУ задран унах хүртэл өссөөр байсан бөгөөд 1992 онд хотын хүн ам 1,189,900-д хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Үүний дараа хүн ам буурч эхэлсэн юм.

Днепр хотын хүн ам
1804 1853 1865 1897 1910 1917 1923
6 389 ↗13 011 ↗22 816 ↗112 839 ↗232 500 ↘217 000 ↘126 462
1926 1959 1967 1976 1979 1981 1989
↗187 570 ↗661 547 ↗816 000 ↗1 000 000 ↗1 066 016 ↗1 100 000 ↗1 177 897
1991 1993 1998 2001 2003 2004 2005
↗1 189 000 ↘1 185 000 ↘1 122 400 ↘1 065 008 ↗1 069 106 ↘1 060 594 ↘1 054 219
2006 2008 2010 2012 2013 2014 2015
↘1 047 347 ↘1 029 507 ↘1 011 177 ↘999 577 ↘997 754 ↘993 094 ↘989 769
2016 2018 2020 2022 2025
↘983 836 ↗1 000 506 ↘990 724 ↗984 473 ↘950 000

Днепр хот бол Украины хамгийн том аж үйлдвэр, эдийн засгийн төвүүдийн нэг бөгөөд металлургийн төв юм. Хар төмөрлөг, металл боловсруулах, механик инженерчлэл, пуужингийн шинжлэх ухаан онцгой сайн хөгжсөн юм.

Днепр хотод Украины хамгийн том банк болох "ПриватБанк"-ны төв байрладаг бөгөөд энэ нь Игорь Коломойский, Геннадий Боголюбов нарын эзэмшдэг (2016 оны 12-р сард үндэсний болгосон) Приват Группийн нэг хэсэг байв. Тус бүлэг нь Украин болон олон улсад 100 гаруй компанийг шууд болон шууд бусаар эзэмшдэг.

Днепр 130 улстай гадаад худалдаа эрхэлдэг. Днепр хотын экспорт, импортын эргэлт нь Украины эргэлтийн 7%-ийг эзэлдэг. Энэ хот нь голчлон металлургийн, механик инженерчлэлийн, хүнс, химийн бүтээгдэхүүний экспорт, байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байна.

  • Олесь Гончарын нэрэмжит Днепр хотын Үндэсний их сургууль,
  • Днепрын Үндэсний техникийн их сургууль,
  • Гааль, санхүүгийн их сургууль,
  • Днепрын Төмөр Замын Тээврийн Үндэсний Их Сургууль,
  • Украины Хими-Технологийн Улсын Их Сургууль,
  • Днепрын Дотоод хэргийн улсын их сургууль,
  • Днепрын Улсын хөдөө аж ахуй, эдийн засгийн их сургууль,
  • Днепрын Хүмүүнлэгийн их сургууль,
  • Альфред Нобелийн их сургууль
Цаг уурын мэдээлэл: Днипро (1991–2020, туйлын үе 1948–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 12.3
(54.1)
17.5
(63.5)
24.1
(75.4)
31.8
(89.2)
36.1
(97.0)
37.8
(100.0)
39.8
(103.6)
40.9
(105.6)
36.5
(97.7)
32.6
(90.7)
20.6
(69.1)
13.7
(56.7)
40.9
(105.6)
Дундаж дээд °C (°F) −0.9
(30.4)
0.6
(33.1)
7.1
(44.8)
16.0
(60.8)
22.7
(72.9)
26.6
(79.9)
29.1
(84.4)
28.7
(83.7)
22.4
(72.3)
14.4
(57.9)
5.8
(42.4)
0.6
(33.1)
14.4
(57.9)
Өдрийн дундаж °C (°F) −3.6
(25.5)
−2.8
(27.0)
2.5
(36.5)
10.3
(50.5)
16.5
(61.7)
20.5
(68.9)
22.7
(72.9)
22.1
(71.8)
16.2
(61.2)
9.2
(48.6)
2.6
(36.7)
−1.9
(28.6)
9.5
(49.1)
Дундаж доод °C (°F) −6.1
(21.0)
−5.8
(21.6)
−1.2
(29.8)
5.1
(41.2)
10.9
(51.6)
15.1
(59.2)
17.1
(62.8)
16.3
(61.3)
11.0
(51.8)
5.2
(41.4)
−0.1
(31.8)
−4.2
(24.4)
5.3
(41.5)
Мин. температур °C (°F) −30.0
(−22.0)
−27.8
(−18.0)
−19.2
(−2.6)
−8.2
(17.2)
−2.4
(27.7)
3.9
(39.0)
5.9
(42.6)
3.9
(39.0)
−3.0
(26.6)
−8.0
(17.6)
−17.9
(−0.2)
−27.8
(−18.0)
−30.0
(−22.0)
Дундаж хур тунадас см (инч) 50
(2.0)
43
(1.7)
51
(2.0)
39
(1.5)
51
(2.0)
64
(2.5)
55
(2.2)
45
(1.8)
42
(1.7)
39
(1.5)
44
(1.7)
46
(1.8)
569
(22.4)
Average extreme snow depth см (инч) 7
(2.8)
10
(3.9)
5
(2.0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.4)
4
(1.6)
10
(3.9)
Бороотой өдөр 9 8 11 13 13 13 12 9 10 11 12 11 132
Цастай дундаж өдөр 16 15 9 1 0 0 0 0 0 1 7 15 64
Дундаж харьцангуй чийгшил (%) 88.5 84.7 77.2 64.6 63.2 64.8 63.6 60.5 67.3 77.1 85.5 88.8 73.8
Сарын дундаж нартай цаг 50 74 132 196 266 281 310 285 211 142 62 37 2,046
Эх сурвалж 1: Pogoda.ru.net[4]
Эх сурвалж 2: NOAA (чийгшил ба нар 1991–2020)[5]
 Commons: Днипро – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. ↑ Oleh Repan. The origins of Dnipro, the city and its name Архивлагдсан 2022-03-15 at the Wayback Machine. Украины долоо хоног. 2017 оны 7 сар (хуудас 46)
  2. 1 2 Результати 2 туру виборів у Дніпрі: розгромна перемога Філатова [Днипро дэх сонгуулийн 2-р шатны үр дүн: Филатовын хувьд аймшигтай ялалт]. Суваг 24 (Украин хэлээр). 2020-11-24. Татаж авсан: 2025-11-01.
  3. ↑ The number of the available population of Ukraine as of January 1, 2022 (PDF)
  4. ↑ "Климат Днепра (Днипрогийн цаг агаар)" (Орос хэлээр). Pogoda.ru.net. 2016. Эх хувилбараас архивласан: 2019-12-13. Татаж авсан: 2026-06-03.
  5. ↑ "Dnipro Climate Normals 1991–2020". World Meteorological Organization Climatological Standard Normals (1991–2020). Үндэсний далай тэнгис ба агаар мандлын захиргаа. Эх хувилбараас (CSV) архивласан: 2025-04-19. Татаж авсан: 2026-06-03.