Полтава
Полтава
Полтава | |
|---|---|
Дугуй талбай Цагаан асар Успенскийн сүм | |
| Улс | |
| Муж | Полтава муж |
| Тойрог | Полтава тойрог |
| Нийгэмлэг | Полтава хотын нийгэмлэг |
| Байгуулагдсан | 8991 |
| Дүүрэг | 3 дүүрэг |
| Газар нутаг | |
| • Нийт | 103 км2 (40 бээр2) |
| Хүн ам (2023) | |
| • Нийт | 279,593 |
| • Нягтрал | 2,700/км2 (7,000/бээр2) |
| Цагийн бүс | UTC+2 (ДЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+3 (ДЕЗЦ) |
| Шуудангийн код | 36000—36499 |
| Бүсийн дугаар | +380-532(2) |
| Улсын дугаар | CK, BI |
| Вэб сайт | rada-poltava |
| 1 Өмнө нь байгуулагдсан огноог 1174 он гэж үздэг байсан. | |
Полтава (Украин: Полтава) бол Украин улсын төв хэсэг дэх Полтава мужийн засаг захиргааны төв хот юм. 113 км² газар, 30 түмэн хүнтэй.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Полтава хот Укрaины зүүн төв хэсэгт нийслэл Киевээс зүүншээ 301 км зайнд байна. Днепр хавийн нам доор газарт д.т.д 161 м өндөрт, Ворскла голын эрэгт оршдог бөгөөд 112.52 км² газар нутгийг харьяалдаг. Намхан толгод, хэдэн нуур цөөрөмтэй. Киев, Харьков, Днепропетровскийг холбосон усан замд байрладаг ач тус, үр ашигтай.
Уур амьсгал
[засварлах | кодоор засварлах]Өвөлдөө дунджаар 6.6 °C дулаан, зундаа дунджаар +18.7 °C дулаан байдаг.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Анх 1897 онд тоолоход Полтавад 54 мянган оршин суугч байсныг яс үндсээр харвал 54% украин, 20% орос, 20% еврей байжээ.
1980-аад онд 300 мянган хүнтэй болсон бөгөөд 2013 онд 296 мянган хүн оршин сууж байлаа. Одоо хүн амын 87 хувийг украинчууд бүрдүүлж байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1999 онд хотынхоо 1100 жилйин ойг тэмдэглэснийг үзвэл 899 онд суурин үүссэн бөгөөд 1174 оноос бичигт тэмдэглэгджээ. XIV зуунаас Литвын их бэйст улс, 1569 оноос Польшийн мэдэлд орж байв. Украины казак цэрэг нэвтэрч 1667 онд Орос улсад хамаарчээ. 1709 онд энд Оросын мандал, Шведийн буурлыг илтгэсэн байлдаан болж байв. 1775 онд Полтавын сүм ойр хавийн шашны төв болсон.
Оросын эзэнт гүрний дараа Зөвлөлт Холбоот Улс, түүний Зөвлөлт Украины бүрэлдэхүүнд оржээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед 1941 оны 10 сараас 1943 оны 9 сар хүртэл Герман Полтавыг эзэрхийлж байсан.
Украин улс тусгаар тогтноход Полтава бүрэлдэхүүнд нь үлдсэн.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Октябрийн, Киевийн, Лениний гэх гурван дүүрэг (район)-тэй.
Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Хот дотор автобус, троллейбус, хот хооронд төмөр зам, усан зам, авто зам ашиглана.
М-03 дугаарын олон улсын замаар зүүн зүгт Харьков, баруун зүгт Киев хүрдэг.
Соёл нийгэм
[засварлах | кодоор засварлах]Полтав мужийнхаа боловсролын төв газар бөгөөд 12 их дээд сургууль, 52 дунд сургуультай.
Хотын хөлбөмбөгийн «Ворскла» баг Украины дээд лигт тоглодог.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]