Засаг дарга
Харагдац
Засаг дарга (Мон.ᠵᠠᠰᠠᠭ ᠳᠠᠷᠤᠭᠠ) нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий, засаг төрийн төлөөлөгч юм.

Бүтэц
[засварлах | кодоор засварлах]Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багийн засаг дарга байх бөгөөд Аймаг, Сум, Баг, мөн Нийслэл, Дүүрэг, Хороо гэсэн шат дараалсан бүтэцтэй байна.
| Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг дэв, нэгжийн хүснэгт |
|---|
| Нэгдүгээр зэрэг |
| аймаг (21) |
| нийслэл (1) |
| Хоёрдугаар зэрэг |
| сум (330) |
| дүүрэг (9) |
| Гуравдугаар зэрэг |
| баг (1568) |
| хороо (152) |
Хэрхэн томилогддог вэ?
[засварлах | кодоор засварлах]Аймаг, Нийслэлийн засаг даргыг ИТХ-аар нэр дэвшсэн иргэдээс нэг иргэнийг сонгон Ерөнхий сайдад санал болгосноор Ерөнхий сайд томилдог. Харин Сум, Дүүргийн засаг даргыг ИТХ-аар нэр дэвшсэн иргэдээс нэг иргэнийг сонгон Аймаг, Дүүргийн засаг даргад санал болгосноор Аймаг, Дүүргийн засаг дарга томилдог.