Jump to content

Львов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Львов
Львів (Украин)
Lwów (Польш)
Хот
Львов далбаа
Уриа: 
"Львов дэлхийд нээлттэй"
"Semper fidelis"[a][b][1]
Львов, Львов муж
Львов
Львов
Львов муж дахь Львов хот
Львов, Украин
Львов
Львов
Украин дахь Львов хот
Львов, Европ
Львов
Львов
Европ дахь Львов хот
Солбицол: 49°50′33″N 24°01′56″E / 49.84250°N 24.03222°E / 49.84250; 24.03222Солбицол: 49°50′33″N 24°01′56″E / 49.84250°N 24.03222°E / 49.84250; 24.03222
Улс Украин
Муж Львов
Тойрог Львов
НийгэмлэгЛьвов хотын
Байгуулагдсан1256
Хотын эрх1356
Засаг захиргаа
  Хотын даргаАндрей Садовый
Газар нутаг
  Хот148.9 км2 (57.5 бээр2)
  Бөөгнөрөл
4,975 км2 (1,921 бээр2)
Өндөр
296 м (971 фут)
Хүн ам
 (2022)[2]
  Хот717,273
  БайрУкраинд 6-д
  Нягтрал4,800/км2 (12,000/бээр2)
  Хотын нутаг720,797
  Бөөгнөрөл783,065
Иргэдийн нэршилЛьвовчууд
Цагийн бүсUTC+2 (ДЕЦ)
  Зун (ЗЦ)UTC+3 (ДЕЗЦ)
Шуудангийн код
79000–79490
Бүсийн дугаар+380 32(2)
Улсын дугаарBC, HC (2004 оноос өмнө: ТА, ТВ, ТН, ТС)
Вэб сайтcity-adm.lviv.ua
Албан ёсны нэрЛьвов – Түүхэн төв
ШалгуурСоёлын: ii, v
Эшлэл865
Бүртгэл1998 (22 дахь чуулган)
Аюулд орсон2023–одоо үе
Бүс нутаг2,441 га

Львов (укр. Львів) — Украин улсын Львов мужийн засаг захиргааны төв бөгөөд 717 гаруй мянган оршин суугчтай, 13-р зуунд байгуулагдсан хот.

Үндэсний соёл, боловсрол, шинжлэх ухааны төв, томоохон аж үйлдвэрийн төв, түүнчлэн томоохон тээврийн төв бөгөөд энэ хотыг Галичина нутаг буюу Баруун Украины нийслэл гэж нэрлэдэг.

1998 оноос хойш Львов хотын түүхэн төвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан. 2009 онд Украины соёлын нийслэл цол хүртжээ. Энэ хот нь аялал жуулчлалын болон хөрөнгө оруулалтын сонирхлын үнэлгээгээр үе үе тэргүүлдэг. 2012 онд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан Украины дөрвөн хотын нэг юм. Хотын өдрийг 5-р сарын эхний Бямба гарагт тэмдэглэдэг.

Хамгийн түгээмэл таамаглалын дагуу Львов гэх нэрийг Галицкийн Даниил ван өөрийн хүү Левд зориулж нэрлэсэн гэдэг. Львов хот XIII зуунд байгуулагдсан цагаасаа хойш нэр нь хэзээ ч солигдож, өөрчлөгдөж байгаагүй. Хотын нэрийг украинЛьвів, польшLwów (Лвув), оросЛьвов, германLemberg (Лемберг), еврейלעמבערג (Лемберг), армениԼվով (Лвов), крымын татар хэлээр — İlbav (Ильбав) гэдэг.

2001 оны хүн амын тооллогоор Львовын хүн ам 758 мянга гаруй хүн байсан бөгөөд 1989 оноос хойш 57 мянга гаруй хүнээр цөөрчээ. 2022 оны байдлаар хүн ам нь 717 273 болсон байна.

Хүн амын тоо
1989 2001 2014 2017 2019 2020 2022
816 171 732 818 758 400 727 968 724 713 724 314 717 273


Львов хот 6 дүүрэгтэй

  • Галицький- монг. Галицкий
  • Залізничний- монг. Төмөр замын
  • Личаківський- монг. Личаковын
  • Сихівський- монг. Сиховын
  • Франківський- монг.Франковын
  • Шевченківський- монг. Шевченкогийн

Боловсрол, шинжлэх ухаан

[засварлах | кодоор засварлах]

Львов бол Украины боловсролын хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд 12 их сургууль, 8 академи, олон арван институт байдаг (Нийт Львов хотод 59 дээд боловсролын байгууллага байдаг).

  1. Познаняк (2006-06-09), Coat of Arms of Lwów between 1918–1939, Архивласан огноо 2021-08-31, Татаж авсан: 2022-02-02
  2. "L'viv (L'vivs'kyj rajon, Lviv, Ukraine)". Population Statistics, Charts, Map, Location, Weather and Web Information. 2022-01-01. Татаж авсан: 2025-09-13.
  3. "Lviv, Ukraine Population (2025)". Population Stat. 2022-09-01. Татаж авсан: 2025-09-13.
  4. Юрий, Сытник (2025-05-17). "Area, population and population density of Lviv". Інформаційне агентство “Король Данило”. Татаж авсан: 2025-09-13.
  1. (түүхэн), мөн Semper fidelis Poloniae гэж дүрсэлсэн
  2. "Үүрд үнэнч" эсвэл "Польшид үүрд үнэнч" гэсэн утгатай
 Commons: Львов – Викимедиа дуу дүрсний сан