Беларусь

Бүгд Найрамдах Беларусь Улс
ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠪᠸᠯᠠᠷᠦᠰ ᠤᠯᠤᠰ
Рэспубліка Беларусь
Республика Беларусь
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Төрийн дуулал: бел. "Дзяржаўны гімн Рэспублікі Беларусь"
«Бүгд найрамдах Беларусь улсын дуулал»
Europe-Belarus.svg
Нийслэл
Coat of arms of Minsk.svg Минск
Албан ёсны хэлБеларусь хэл
Орос хэл[1]
Угсаатны бүлгүүд
(2009)
83.7% - Беларусь
8.3% - Орос
3.1% - Польш
5.9% - бусад[2]
Ард түмний нэршилБеларусынхан
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
• Ерөнхийлөгч
Александр Лукашенко
• Ерөнхий сайд
Роман Головченко
Тусгаар тогтносон нь 
• Тунхагласан
1990 оны 7 сарын 27
• Баталгаажсан
1991 оны 12 сарын 25
Газар нутаг
• Нийт
207,595 км2 (85)
• Усны эзлэх талбай (%)
ялихгүй
Хүн ам
• Тооллого
9,503,807
• Нягтаршил
45.8/км2
ДНБ (ХАЧТ)2010 тооцоо
• Нийт
$131.201 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$13,909[3]
ДНБ (нэрлэсэн)2010 тооцоо
• Нийт
$54.713 тэрбум[3]
• Нэг хүнд ноогдох
$5,800[3]
ОТББИ (2005)27.9[4]
Error: Invalid Gini value
ХХИ (2010) 0.732[5]
Error: Invalid HDI value · 61
Мөнгөний нэгжБеларусь рубль (BYR)
Цагийн бүс+3
Жолооны талбаруун
Утасны томьёо+375
Домэйн нэр.by


Беларусь (Беларусь: Беларусь; Орос: Беларусь, Белоруссия), албан ёсоор Бүгд Найрамдах Беларусь Улс нь Зүүн Европт орших далайд гарцгүй орон юм. Хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улс, өмнө талаараа Украин, баруун талаараа Польш, баруун хойд талаараа Литва, Латви улсуудтай хиллэнэ. Нийслэл Минск; бусад томоохон хотуудыг дурьдвал, Брест, Гродно, Гомель, Могилёв, Витебск. Тус улсын газар нутгийн 40 хувь нь ой модоор хучигдсан[6] бөгөөд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарууд өндөр хөгжсөн.

20-р зууныг хүртэл беларусь үндэстэн нь өөрсдийн үндэсний үзэл санааг төлөвшүүлэх боломжоор бага байсан бөгөөд энэ нь орчин үеийн Беларусь улсын нутаг дэвсгэр нь Полацкийн вант улс, Литвын Их Вант Улс, Польш-Литвын Нөхөрлөл зэрэг улсуудын мэдэлд хэдэн зууны турш байсантай холбоотой. 1918-19 онд богино настай Бүгд Найрамдах Беларусь Ард Улс бий болж, тун удалгүй Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Белорус Улс нэртэйгээр нэгдэн оржээ.

Тус улсын одоогийн хил нь 1939 онд бүрэлдэн тогтсон бөгөөд тэр үед Польш-Зөвлөлтийн дайнаар нэг хэсэг газар нутгийг Польшоос салган авч, ЗСБНБелорус Улсад нэгтгэсэн аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед Беларусийн нутаг дэвсгэр Нацист Германд эзлэгдэж, хүн амынхаа гуравны нэгийг, эдийн засгийн нөөцийнхөө хагасаас илүүг алджээ[7]. Беларусийн парламент өөрийн тусгаар байдлаа 1990 оны 7 сарын 27-нд зарласан бөгөөд ЗХУ задарснаар 1991 оны 8 сарын 25-нд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрөгджээ. 1994 оноос тус улсын ерөнхийлөгчөөр Александр Лукашенко ажиллаж байна. Оросын талыг баримталсан түүнийг барууныхан дарангуйлагч хэмээн шүүмжилдэг. 1996 оноос хойш Беларусь улс нь ОХУ-тай Орос Беларусийн Холбоо хэмээх нэгдмэл улс бий болгох хэлэлцээр хийж байгаа.

Беларусийн 9.85 сая хүн амын ихэнх нь нийслэл Минск болон түүнийг тойрсон мужийн төвүүдэд төвлөрсөн байдаг[8]. Хүн амын 80% гаруй нь Беларусь үндэстэн бөгөөд орос, польш, украйны үндэстний цөөнхүүд оршин сууна. 1995 онд явагдсан бүх ард түмний санал асуулгын үр дүнд тус улс беларусь, орос гэсэн 2 албан ёсны хэлтэй болсон юм.

Лавлах бичиг[засварлах | кодоор засварлах]

  1. Беларусь Улсын үндсэн хуульд зааснаар
  2. 2009 оны хүн амын тооллого
  3. 3.0 3.1 3.2 3.3 "Belarus". International Monetary Fund. Retrieved 20 April 2011.
  4. "Distribution of family income – Gini index". The World Factbook. CIA. Retrieved 1 September 2009.
  5. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.
  6. "Беларусь: Боломж бололцооны цонх (66-р хуудасны 15-р хүснэгт)" (PDF) (in англи хэлээр). Нэгдсэн Үндэстний Байгууллага.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. Axell, Albert (2002). Оросын Баатрууд, 1941–45. Carroll & Graf Publishers. p. 247. ISBN 078671011X. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  8. "Беларусийн тухай - Хүн ам". НҮБ-ын Беларусь дахь салбар. 2003. Retrieved 5 сарын 30. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)