Швейцар

Швейцарын Холбооны Улс
Schweizerische Eidgenossenschaft (герман)
Confédération suisse (франц)
Confederazione Svizzera (итали)
Confederaziun svizra (руманш)
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: лат. "Unus pro omnibus omnes pro uno"
«Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө»
Төрийн дуулал: «Швейцарын магтуу»
Европ (хар саарал) дахь Швейцар (ногоон)-ын байршил
Европ (хар саарал) дахь Швейцар (ногоон)-ын байршил
НийслэлХуулиар оноож заасангүй ч үнэндээ нийслэл нь Бернд төвлөрсөн.
ТомоохонЦюрих
Албан ёсны хэлГерман (63.7 %)
Франц (20.4 %)
Итали (6.5 %)
Руманш[1] (0.5 %)
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлгерман, франц
Ард түмний нэршилШвейцарынхан
Төр засагПарламентын бүгд найрамдах засаг
• Холбооны Зөвлөл
7 гишүүнтэй. Тэднээс 2012 оны ерөнхийлөгч Эвелине Видмер-Шлумпф, дэд ерөнхийлөгч Ули Маурер
Хууль тогтоох байгууллага2 танхимтай
«Холбооны Хурал»
Тусгаар тогтнол
• Түрүү холбоо
1291 он
• Өөртөө засах
1499 оны 9 сарын 22
• Бүрэн эрх
1648 оны 10 сарын 24
• Сэргэсэн
1815 оны 8 сарын 7
• Холбооны улс
1848 оны 9 сарын 12[2]
Газар нутаг
• Нийт
41,285 км2 (133)
• Усны эзлэх талбай (%)
4.2
Хүн ам
• 2011 тооцоо
7,952,600[3] (95)
• Тооллого
7,452,075
• Нягтаршил
188/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$339.890 тэрбум[4]
• Нэг хүнд ноогдох
$43,369[4]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$636.059 тэрбум[4]
• Нэг хүнд ноогдох
$81,160[4]
ОТББИ (2009)33.7
дундаж
ХХИ (2011) 0.903[5]
Error: Invalid HDI value · 11
Мөнгөний нэгжШвейцар франк (CHF)
Цагийн бүсUTC+1 (Төв Европын цаг)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (Төв Европын зуны цаг)
Утасны томьёо+41
Домэйн нэр.ch

Швейцар улс (герм. Schweiz, франц. Suisse, итал. Svizzera, Руманш хэл: Svizra), албан ёсоор Швейцарын Холбооны Улс (лат. Confoederatio Helvetica учир тус орны ISO-гийн улсын код нь CH ба CHE) бол Төв Европт байрлах 7.5 сая хүн амтай, 41,285 км² газар нутагтай, далайд гарцгүй орон юм. Швейцар нь 26 улсаас бүрдсэн холбооны бүгд найрамдах улс бөгөөд эдгээр улсуудыг өөрөөр бас кантон гэж нэрлэдэг. Берн хот бол Холбооны улсын засгийн газар байрлах хот бөгөөд де факто нийслэл хот нь юм. Энэ орны эдийн засгийн төвүүд нь Женев ба Цюрих хотууд болно. Швейцар нь дэлхийн хамгийн баян чинээлэг, өндөр хөгжилтэй орнуудын нэг.

Швейцар улс Герман, Франц, Итали, Австри ба Лихтенштайн улсуудтай хиллэдэг. Швейцар нь олон хэлтэй улс бөгөөд герман, франц, итали, руманш гэсэн дөрвөн хэлийг үндэсний хэл гэж үздэг. Хэрэглээний түвшинд англи хэл нэлээд түгээмэл тархсан. Швейцар улс төвийг сахих эртний уламжлалтай бөгөөд 1815 оноос хойш дайнд ороогүй. Энд Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Худалдааны Байгууллага, НҮБ-ын Европ дахь хоёр төв байр байрладаг.

Швейцарын латин нэр буюу Confoederatio Helvetica гэдэг нь Альпийн бүс нутагт амьдарч байсан эртний кельт гаралтай хельвет аймгийн нэрээс гаралтай юм. Швейцар улсын байгуулагдсан огноог уламжлал ёсоор 1291 оны 8 сарын 1 гэж үздэг учир энэ өдрийг үндэсний баярын өдөр хэмээн тэмдэглэдэг.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Federal Constitution, article 4, "National languages" : National languages are German, French, Italian and Romansh; Federal Constitution, article 70, "Languages", paragraph 1: The official languages of the Confederation are German, French and Italian. Romansh shall be an official language for communicating with persons of Romansh language.
  2. A solemn declaration of the Tagsatzung declared the Federal Constitution adopted on 12 September 1848. A resolution of the Tagsatzung of 14 September 1848 specified that the powers of the institutions provided for by the 1815 Federal Treaty would expire at the time of the constitution of the Federal Council, which took place on 16 November 1848.
  3. Press Release: Provisional findings on population growth in Switzerland in 2011 Demographic growth continues. Swiss Federal Statistical Office. Swiss Federal Statistical Office, Neuchâtel (2011). 2012-04-26-д хандсан.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Switzerland. International Monetary Fund. 2012-04-22-д хандсан.
  5. Human Development Report 2011. United Nations (2011). 4 November 2010-д хандсан.[үхмэл линк]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Засгийн газар
Ишлэл
Газар зүй
Аялал жуулчлал
Түүх
Мэдээлэл
Боловсрол
Шинжлэх ухаан, технологи