Манай эрин
Appearance
Манай эрин гэдэг нь шинжлэх ухааны цаг хугацааг нэрлэх тооцоолоход хэрэглэдэг нэр томъёо юм. Манай эрин гэсэн үг нь эртний латин хэлний anno domini буюу Эзэний эрин үе гэсэн утгатай. Аливаа түүхэн үйл явдлыг ярихад манай эриний өмнөх, манай эриний хэмээх хэллэг ихэвлэн ашиглагдана. Есүс Христ мэндэлсэн өдрөөс эхлүүлэн манай эринийг тоолж эхэлжээ. Өнөөдөр дэлхийн түгээмэл харилцаанд христийн он тооллыг хэрэглэж байна. Социализмын үед монгол хэлэнд хөрвүүлэхдээ манай эрин хэмээн орчуулж хэвшүүлсэн ч сүүлийн үед ном зохиолд "христийн тоолол", "христийн тооллын өмнөх" гэх зэргээр бичих болжээ.