Фарерын арлууд
Фарерын арлууд Føroyar Færøerne | |
---|---|
Төрийн дуулал: Tú alfagra land mítt Хамгаас үзэсгэлэнт нутаг мину | |
Нийслэл | Торсхавн |
Албан ёсны хэл | Фарер, дани хэл |
Төр засаг | Парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засаглалтай |
• Хатан хаан | Маргрет II |
Дан М. Кнудсен | |
Кая Лео Йоханнесен | |
Байгуулагдсан | |
• Өөртөө засан тохинох эрхтэй болсон | 1948 оны 4 сарын 1 |
Газар нутаг | |
• Нийт | 1,399 км2 (180) |
• Усны эзлэх талбай (%) | 0.5 |
Хүн ам | |
• Тооцоо | 49,006 [1] (205) |
• 2007 тооллого | 48,797 |
• Нягтаршил | 35/км2 (171) |
ХХИ | 0.9431 Error: Invalid HDI value · 15 |
Мөнгөний нэгж | Фарер крон² (DKK) |
Цагийн бүс | UTC0 |
• Зуны цаг (ЗЦ) | +1 |
Утасны томьёо | 298 |
Домэйн нэр | .fo |
1 Гренланд, Фарерын арлуудыг оролцуулсан Дани улсын үзүүлэлт ² Фарерын арлуудын онцлогийг оролцуулж хэвлэсэн мөнгөн тэмдэгт нь Дани кронтой уягдсан байдаг бөгөөд Данийн зоос болон цаасан тэмдэгтүүдтэй ижил нууцлал, хэмжээтэй. Код нь Дани кронтой ижил. |
Фарерын арлууд буюу Фарер (Фарер: Føroyar, Дани хэл: Færøerne) нь Норвегийн тэнгис ба Хойд Атлантын далайн хооронд, Шотланд, Исланд хоёрын гол хавьцаа орших бүлэг арал бөгөөд Дани, Гренландын хамтаар Данийн Вант Улсыг бүрдүүлдэг. 1948 онд автономит эрхтэй муж болжээ. Батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль эрх зүйгээс бусад бүх харилцаагаа өөрөө зохицуулдаг байна.
Исланд, Шетланд, Оркни, Гадаад Хебридтэй худалдааны нягт холбоотой байсан бөгөөд 1380 онд Норвеги улс Данид дагаар орж, Калмарын холбоог бий болгоход Данийн хяналтад орж, Дани улстай улс төрийн холбоотой болжээ. Уг холбоо нь 1814 онд задарсан юм.