Jump to content

Далайд гарцгүй улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Далайд гарцгүй орон-с чиглүүлэгдэв)

Өдгөө далайд гарцгүй, зөвхөн газраар хиллэдэг 44[1] улс байна.

Эдгээрээс 16 нь Африк, 14 нь Европ, 12 нь Ази, 2 нь Өмнөд Америк тивийнх аж. Мөн далайд гарцгүй улстай хиллэдэг өөрөө бас далайд гарцгүй Лихтенштайн, Узбекистан гэх 2 улс бий. Түүнчлэн эргэн тойрон ганц улсаар хүрээлэгдсэн Ватикан, Сан-Марино, Лесото гэх 3 улс, хоёр улсаар хүрээлэгдсэн Андорра, Балба, Бутан, Молдав, Монгол, Лихтенштайн, Эсватини гэх 7 улс байгаа юм.

85 сая хүн амтай (2009 онд) Этиоп хамгийн их хүн амтай далайд гарцгүй улс болно. Мөн Уганда (32,4 сая), Балба (29,3 сая), Узбекистан (28,6 млн) улсууд 20 саяаас илүү хүнтэй юм.

Далайд гарцгүй орнуудаас Казахстан (2 724 900 км²) хамгийн том нутаг дэвсгэртэй бол Монгол (1 566 500 км²), Чад (1 284 000 км²), Нижер (1 276 000 км²), Мали (1 240 000 км²), Этиоп (1 104 300 км²), Боливи (1 098 581 км²) улсууд сая км²-аас том нутаг дэвсгэртэй.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв

[засварлах | кодоор засварлах]

Засгийн газар хоорондын "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв" байгууллага Улаанбаатарт ажилладаг.

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээр”-т нэгдсэн улсуудын төлөөллөөс бүрдэж, жилд нэг удаа хуралддаг.

Далайд гарцгүй улсуудын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
  1. Азербайжан[2]
  2. Армени
  3. Афганистан
  4. Балба
  5. Бутан
  6. Казахстан[2]
  7. Киргиз
  8. Лаос
  9. Монгол
  10. Тажикистан
  11. Туркменистан[2]
  12. Узбекистан
  1. Ботсвана
  2. Буркина Фасо
  3. Бурунди
  4. Замби
  5. Зимбабве
  6. Лесото
  7. Малави
  8. Мали
  9. Нижер
  10. Өмнөд Судан[1]
  11. Руанда
  12. Эсватини
  13. Уганда
  14. Төв Африкийн БНУ
  15. Чад
  16. Этиоп[3]
  1. Австри
  2. Андорра
  3. Беларусь
  4. Ватикан
  5. Косово — бүрэн эрхт бус, заримдаг хүлээн зөвшөөрөгдсөн
  6. Лихтенштайн
  7. Люксембург
  8. Македон
  9. Молдав
  10. Сан Марино
  11. Серби
  12. Словак
  13. Унгар
  14. Чех
  15. Швейцар
  1. Боливи[4]
  2. Парагвай

Газар зүйн хувьд далайд гарцгүй улс ашиггүй гэгдэж ирсэн. Учир нь далайд гарцгүй улсын хувьд загас агнуур зэрэг далайн баялгийг ашигладаг салбарууд хөгжих үндэсгүй гэдгээс гадна гадаад худалдаанд чухал байр суурь эзэлдэг далайн тээвэр эрхлэн явуулах боломжгүй болно. Хүн төрөлхтөн далайн эрэг орчмын газар нутгуудад төвлөрч амьдрах хандлагатай байдаг тул далайд гарцгүй улсууд хүн ам цөөн байх нь олон. Иймээс улс орнууд далайд гарцтай болохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж иржээ.

Далайд гарцгүй улсад үзүүлэх хөнгөлөлт

[засварлах | кодоор засварлах]

Далайн хуулийн тухай НҮБ-ийн конвенц ёсоор далайд гарцгүй улсууд бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх татвар төлөлгүйгээр далайд гарах эрхтэй байдаг. Мөн НҮБ нь хөгжиж буй далайд гарцгүй орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Бараг далайд гарцгүй улс

[засварлах | кодоор засварлах]

Дараах орнуудын далайд гарах гарц нь мөчидхөн байдаг.

  1. 1.0 1.1 2011 оны 7-р сарын 9-нд Өмнөд Судан тусгаар тогтносны дараа
  2. 2.0 2.1 2.2 Хэдий далай, тэнгист гарцгүй боловч эх газрын хамгийн том нуур болох Каспийн тэнгист гарцтай.
  3. 1993 онд Эритрей тусгаар тогтнолоо зарлан тунхагласнаас хойш
  4. 1879 онд Чили Антофагаста боомтыг булаан эзэлсэнээс хойш