Өмнөд Судан
Republic of South Sudan Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс | |||||
| |||||
Уриа: „Justice, Liberty, Prosperity“
(англиар „Шударга ёс, эрх чөлөө, чинээлэг амьдрал“) | |||||
Албан хэл | Англи хэл уугуул нутгийн бүх хэлийг үндэсний хэл хэмээн зөвшөөрдөг.[1] | ||||
Нийслэл | Жуба (төлөвлөсөн: Рамсель)[2] | ||||
Төрийн хэлбэр | Холбооны Бүгд Найрамдах Улс | ||||
Засаглалын хэлбэр | Ерөнхийлөгчийн засаглалын систем | ||||
Төрийн тэргүүний зэрэгцээ засгийн газрын тэргүүн | Ерөнхийлөгч Сальва Кийр Маярдит | ||||
Газар нутгийн талбай | 644.329 км² | ||||
Хүн ам | 12.919.000 (2018 он)[3] | ||||
Хүн амын нягтрал | 19,45 хүн/км² | ||||
Хүн амын өсөлт | ▲ +3,83 % (2017)[4] жилд | ||||
ДНБ
|
2019[5] | ||||
Хүний хөгжлийн илтгэцүүр | ▼ 0,418 (181.) (2016)[6] | ||||
Мөнгөн тэмдэгт | Фунт (SSP) | ||||
Үүсэл | 2005 оны 1-р сарын 6 (Өөртөө засах муж хэлбэрээр) | ||||
Тусгаар тогтносон | 2011 оны 7-р сарын 9 (Суданаас) | ||||
Төрийн дуулал | Өмнөд Судан Уухай! | ||||
Үндэсний баярын өдөр | 7-р сарын 9 (тусгаар тогтнолын өдөр) | ||||
Цагийн бүс | UTC+3 | ||||
ТХ-н дугаар | SSD | ||||
ISO 3166 | SS, SSD, 728 | ||||
Домэйн нэр | .ss[7] | ||||
Утасны бүсчлэлийн дугаар | +211[8] | ||||
![]() |
Өмнөд Судан (англ. South Sudan, албан ёсоор англ. Republic of South Sudan (RoSS);[9] монг. Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс) нь Африк тивд орших улс юм. Tус улс нь 2010 оны долоодугаар сарын 9-нд Суданаас[10] тусгаар тогтносон юм. Үүний өмнө Өмнөд Судан Улс нь 1972 оноос 1983 он хүртэл мөн 2005 оноос 2011 оныг хүртэл Судан улсын өөртөө засах муж байлаа. Өмнөд Судан Улс нь умард талаараа Судантай, зүүн талаараа Этиоптой, зүүн өмнөд талаараа Кенитэй, өмнө талаараа Угандатай, баруун урд талаараа Ардчилсан Конго Улстай, баруун талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай хиллэдэг. 2013 оноос 2018 оныг хүртэлх иргэний дайнаас шалтгаалан тус улсыг дампуурсан улс[11] хэмээн үздэг. Нэг хүнд ногдох нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр нь 2017 онд 228 Америк доллар байсан ба үүгээрээ дэлхийн улсуудын хамгийн сүүлд жагсдаг.
Газар зүй[засварлах | edit source]
Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгээр халуун орны ойт хээрийн бүс болон хуурай ойн бүс зонхилох бол өмнөд хэсэгт халуун орны чийглэг ой зонхилно. Хамгийн өндөр уул нь Иматонгийн нурууны Киньети уул (3187 м) юм. Цагаан Нил мөрөн тус бүс нутгаар урсан өнгөрөх ба улирлын онцлогоос хамааран Суддыг үүсгэх ба энэ нь дэлхийн хамгийн том намгархаг газруудын нэг болдог.[12] Нил мөрний хажуугийн цутгал Бахр эл-Араб гол нь улсын Судантай хиллэх баруун хойд хилийг ерөнхийд нь бүрдүүлнэ. Гэвч хилийн тогтоосон тэмдэглэгээ байхгүй учраас Абьей мужаас гадна хил орчмын бэлчээрийн газар нутаг болон ашигт малтмал бүхий орд газрууд аль улсад харьяалагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд үүний жишээнд Кафиа Кинги анклавыг нэрлэж болно.[13][14][15]
Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary: Өмнөд Судан – Энэ үгийг тайлбар толиос харна уу |

- Gurtong Peace Project
- Mareike Schomerus, Tim Allen: Southern Sudan at odds with itself. Dynamics of conflict and predicaments of peace
Эшлэл[засварлах | edit source]
- ↑ The Transitional Constitution of the Republic of South Sudan, 2011; gemäß Artikel 6 (abgerufen am 9. Juli 2011; PDF; 873 kB)
- ↑ South Sudan relocates its capital from Juba to Ramciel. In: Sudan Tribune. 3. September 2011.
- ↑ World Population Prospects – Population Division – United Nations. хандсан 21. Нэгдүгээр сар 2018.
- ↑ South Sudan. The World Factbook, CIA
- ↑ [1] Олон Улсын Валютын Сан.
- ↑ [2] United Nations Development Programme (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр),
- ↑ South Sudan secures internet country domain. In: Sudan Tribune. 11. August 2011.
- ↑ South Sudan gets 211 dialling code. In: news24.com. хандсан 12. Долоодугаар сар 2016.
- ↑ Art. 1 der Übergangsverfassung (PDF; 873 kB)
- ↑ Die Welt hat einen neuen Staat – Der Südsudan ist offiziell unabhängig, in: Neue Zürcher Zeitung vom 9. Juli 2011. Abgerufen am 9. Juli 2011.
- ↑ https://www.nzz.ch/international/nahost-und-afrika/suedsudan-als-failed-state-von-anfang-an-gescheitert-ld.104707
- ↑ Südsudan. Das Länderinformationsportal, Тавдугаар сар 2017, хандсан 14. Аравдугаар сар 2017.
- ↑ Sergio Peçanha: The Tough Task of Defining Sudan’s North-South Border, in: New York Times, 15. Januar 2011.
- ↑ More than a Line: Sudan’s North-South Border, Concordis International Sudan Report, September 2010 (PDF; 2,6 MB).
- ↑ Sudan: Defining the North-South Border (Memento 6. Наймдугаар сар 2011 цахим архивт), International Crisis Group, September 2010.