Этиоп
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс የኢትዮጵያ ፌዴራላዊ ዲሞክራሲያዊ ሪፐብሊክ
| |
---|---|
Төрийн дуулал: Wädäfit Gäsgeshi Wudd Ennate Ityop’ya | |
Нийслэл | Аддис Абеба |
Албан ёсны хэл | Амхар |
Төр засаг | Бүгд Найрамдах Улс Парламентын |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Сахле-Ворк Зевде |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Абий Ахмед Али |
Байгуулагдсан | |
• Үйл | 1995 он |
Газар нутаг | |
• Нийт | 1.104.300[1] км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 112.079.000 (2019 он)[2] |
• Өсөлт (2019 оныг багцаалсан)[3] | + 2,6 % |
• Нягтаршил | 95/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2019 он[4] |
ХХИ | 0,485 (173.) (2019)[5] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Бирр (ETB) |
Цагийн бүс | UTC+3 |
Утасны томьёо | +251 |
ISO 3166 код | ET, ETH, 231 |
Домэйн нэр | .et |
Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Дорнод Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм. Хойд талаараа Эритрей, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Жибути орнуудтай тус тус хиллэдэг.
Этиоп нь дэлхийн хамгийн эртний орнуудын нэг бөгөөд хүн амаараа Африкт хоёрт ордог. Хүний эволюцийн судалгаанд маш хэрэгтэй олдворууд Этиопод олджээ. Сүүлийн үеийн судалгаагаар одоогийн Аддис-Абеба хотын орчмоос хүн төрөлхтөн дэлхийд тархсан хэмээгдэж байна.
Этиопын түүх нь улалмжлалт ёсоор МЭӨ 1000 онд, I Менелик хаанаар эхлэсэн гэгддэг. Этиоп улсын түүх ч гэсэн маш урт бөгөөд Аксумитын эзэнт гүрэн (4-р зуунд "Этиоп" нэртэй болсон) болон түүний өмнөх Дʿмт хаант улсаас (МЭӨ 1-р мянганы эхэн үед үүссэн) хойш тасралтгүй үргэлжилдэг. 18 болон 19-р зууны эхэн үеийн Земэнэ Месафинт ("Шүүгч/Ханхүү нарын эрин") гэгч доройтлын үеийн дараа 1855 онд хожмын II Теводрос эзэн хаан болсон Касса Хаилу улсыг нэгтгэж Этиопын шинэ үеийн түүхийг эхлүүлжээ. Этиоп нь тэр зууны сүүл хүртлээ одоогийн байдал хүртлээ тэлж, 1896 онд Адвагийн тулаанд Рас Маконнений удирдлага доор Италичуудыг ялж, өөрсдийгөө колоничлолоос аварчээ. 1936-с 1941 онд Муссолинигийн Итали улсад эзлэгдэж, Британий эзэнт гүрэн ба Этиопын хүчнээр чөлөөлөгджээ.
Этиоп нь Христосын шашин руу МЭ 4-р зуунд шилжсэн бөгөөд Арменийн дараа Христос руу шилжсэн хоёр дахь эртний орон болжээ. 1974 оноос хойш шашингүй болсон бөгөөд Исламын хамгийн эртний үеэс л Мусульмантан хүн ам ихтэй байжээ.
Этиоп нь түүхэн явцдаа харьцангуй тусгаарлагдмал, уулархаг орон байсан бөгөөд 20-р зууны дунд үе гэхэд олон улсын хамтын ажиллагааны чухал газар болжээ. 1923 онд Үндэстнүүдийн Лигийн гишүүн болж, 1942 онд Нэгдсэн Үндэстнүүдийн тунхагт гарын үсэг зурж, НҮБ-г үндэслэгч 51 орнуудын нэг болжээ.
НҮБ-н Африкийн Эдийн засгийн комиссын болон Африкийн Холбооны төв байрууд Аддис-Абебад байрладаг. Дэлхий даяар 55 орчим Этиопын элчин сайд, консул байрладаг.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Commons: ኢትዮጵያ – Викимедиа дуу дүрсний сан
Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]
- ↑ CIA 2017
- ↑ World Population Prospects 2019 – Volume I: Comprehensive Tables. (PDF; 5,8 MB) In: un.org. 2019, S. 22, abgerufen am 12. Juni 2020 (englisch).
- ↑ Population growth (annual %). In: World Economic Outlook Database. World Bank, 2020, abgerufen am 20. März 2021 (englisch).
- ↑ World Economic Outlook Database Oktober 2020. In: World Economic Outlook Database. International Monetary Fund, 2020, abgerufen am 20. März 2021 (englisch).
- ↑ Table: Human Development Index and its components. In: Entwicklungsprogramm der Vereinten Nationen (Hrsg.): Human Development Report 2020. United Nations Development Programme, New York 2020, ISBN 978-92-1126442-5, S. 345 (englisch, undp.org [PDF]).