Коморос

Коморосын Холбооны Улс
Udzima wa Komori (комороор)
الاتحاد القمري (арабаар)
Union des Comores (францаар)
Flag of
Коморосын төрийн далбаа
Коморосын төрийн тамга of
Коморосын төрийн тамга
Уриа: وحدة، تضامن، تنمية (арабаар)
Unité – Solidarité – Développement (францаар)
«Эв нэгдэл, хамтын санаа, хөгжил»
Төрийн дуулал: Udzima wa ya Masiwa
Comoros on the globe (Africa centered).svg
НийслэлМорони
Албан ёсны хэлАраб, комор, франц хэл
Төр засагИсламын Холбооны Бүгд Найрамдах Улс
Ерөнхийлөгчийн засаглал
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч Азали Ассумани
Байгуулагдсан
• Үйл
1975 оны 7 сарын 6 (Францаас)
Газар нутаг
• Нийт
2.236 км2
Хүн ам
• Тооцоо
794.678 (2016 оны 6 сар)[1]
• Өсөлт (2016)
+1,71 %[2]
• Нягтаршил
355 (24.)/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2016[4]
  • 620 сая $(182.)
  • 1.259 сая $ (178.)
  • 970 $ (171.)
  • 1.667 $ (180.)* Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ХХИ0,497 (160.) (2016)[5]
Error: Invalid HDI value
Мөнгөний нэгжКоморос франк (KMF)
Цагийн бүсUTC+3
Утасны томьёо+269
ISO 3166 кодKM, COM, 174
Домэйн нэр.km

Коморос Улс (араб. جزر القمر Чузур аль-Катар, комороор قمر Комори, франц. Comores [kɔˈmɔːʀ]; 2001 оноос хойш албан ёсоор Коморосын Холбооны Улс) нь Энэтхэгийн далай дахь Мозамбикийн хоолойн хойд гарцан дээр Мозамбик ба Мадагаскар хоёр улсын дунд орших арлын холбооны улс юм. Коморос нь Коморын Арлууд дахь үндсэн дөрвөн арлын гурваас бүрддэг. Эдгээрт Их Комор (Нгазиджа), Анжуан (Ндзуани), Мохели (Мвали) болон бусад хэд хэдэн жижиг арлууд ордог. Дөрөв дэх гол арал болох Майот нь Францын далайн чанад дахь департамент боловч холбооны улс бас манайх хэмээн маргадаг байна.

Коморос нь 1975 онд Францаас салан тусгаар тогтносон. Тус улсын ойролцоогоор 795.000 хүн амын дийлэнх нь дорнод африк болон арабаас гаралтай бөгөөд ихэнх нь муслим. Улсын нэр нь арабаар Чузур аль-Катар (араб. جزر القمر‎) бөгөөд энэ нь „Сарны Арлууд“ гэсэн утгатай аж.

Tүүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Коморосын түүх

Эртний түүх[засварлах | кодоор засварлах]

Эдгээр арлууд дээр хэзээ бас хаанаас анхны иргэд ирж суурьшсан нь тодорхой биш юм. Археологичид Анжуан арлаас 6-р зууны үеийн суурингийн туурь олсон байдаг. Нийтийн тооллын нэгдүгээр зуунд Индонезээс далайгаар австронезийн цагаач нар Мадагаскарт газардсан байх магадлалтай хэмээн үздэг бөгөөд тэднээс зарим нь коморт суурьшсан байх талтай юм. Үүнээс гадна дорнод африкаас банту ард түмэн иржээ.

Исламд орсон үе[засварлах | кодоор засварлах]

Aрабчууд ба персүүд ч 15-р зуунаас зочлон ирж, үндсэн дөрвөн арал дээр олноор суурьших болсноос гадна исламын шашныг нэвтрүүлэв. Тэд ихэвчлэн эргийн орчмоор суурьшин, султант улсаа байгуулан, харин уугуул иргэдийг нь арлын гол хэсэг рүү шахан түрэх болжээ. 16-р зуунд Коморос нь бүс нутгийн худалдааны төв болон будаа, халуун ногоо, амбра мөн түүнчлэн боолуудыг зүүн африкийн ба ойрх дорнодын боомтууд руу экспортолдог байв.

Арабын султант улсуудын ноёрхол[засварлах | кодоор засварлах]

Европын анхны зочид нь португалчууд байсан ба тэд 1505 онд Их Комор арал дээр газарджээ. 1527 онд Коморос анх удаа Португалын газрын зурагт тэмдэглэгдэв. 19-р зууны дунд үеийг хүртэл арабын исламын нөлөө давамгайлж байв. 1865 онд нийт хүн амын 40 орчим хувийг боолууд бүрдүүлж байлаа. 18-р зууны сүүлээс Мадагаскараас сакалава үндэстэн Комор арал дээрх боолуудын анд гарч, Майотыг бараг л эзэнгүй арал болгожээ. Сакалавын Хант Улсыг Мерина эзэлсний дараа л энэхүү дайрлага зогссон байна.

Францын нөлөөнд байсан үе[засварлах | кодоор засварлах]

19-р зууны эхний хагаст Энэтхэгийн далайн баруун талд орших арлуудын төлөөх Франц, Их Британийн тэмцэл эхлэв. 1841 онд Майот арлыг эзэмшилдээ авснаар францчууд Коморос орчмын бүс нутгийг эрхшээлдээ оруулж чаджээ. 1886 онд үлдсэн гурван арлыг мэдэлдээ оруулан, хамгаалалт тогтоов. 1912 онд сүүлчийн султан хаан ширээнээс буун, Коморос нь Майот арал дээрx Дзаудзи хотод төвтэй колони болж орхив. Колони байх үедээ боолчлолыг халав.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Коморос – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Коморос – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Викимедиа-Атлас: Коморос – газар зүйн ба түүхэн газрын зураг

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. CIA – The World Factbook: Коморын арлуудын тойм
  2. [1]
  3. [2]
  4. [3] (PDF) Олон Улсын Валютын Сан
  5. [4] United Nations Development Programme (UNDP),

Координат: 12° Ө, 44° З