Jump to content

Арабчууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Арабууд-с чиглүүлэгдэв)
Энэ нэрийг бусад Арабаас ялган таниарай.
Арабчуудын гол сууршлын газрын зураг

Арабчууд (араб: عرب‎, араб гэсэн утгатай) -Ойрх Дорнод, Баруун Ази, Умард Африк, африкийн захын хэсгээр амьдардаг араб хүмүүс болон араб хэлээр ярьдаг араб бичиг хэргэлдэг хүмүүсийг нэрлэдэг хэт угсаатны бүлгийг хэлдэг байна. Арабчууд эртний гарал үүсэл, шашин шүтлэг, түүхэн уг сурвалж, уламжлал болон удамшлаараа ялгаатай өөр өөр гарлын хүмүүсийн цуглуулга болсон нэгдэл юм. Арабчууд нь тоогоороо дэлхийн хэмжээнд хятадын хан үндэстэний дараа хоёрдугаард ордог хэт угсаатан юм. Арабуудын тоо 430-450 сая орчим хүн. Арабчуудын 90 гаруй хувь нь Исламын шашинтай, цөөнх нь Христийн шашинтай ажээ.

Араб хэлний орчин үеийн ярианы аялгууг Араб, Ирак, Сири-Ливан, Египет гэх мэт өөр өөр бүлгүүдэд хуваадаг байна.

Исламын өмнөх үе

[засварлах | кодоор засварлах]

Арабчуудын өвөг дээдэс нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн эртний ард түмэн, овог аймгуудаас гаралтай. Арабчуудын түүх нь ерөнхийдөө семит хэлээр ярьдаг ард түмний түүхтэй нягт холбоотой байдаг. Месопотамийн түүхэн баримтаас үзэхэд арабчууд бусад семит ард түмнүүдээс МЭӨ 1-р мянганы өмнөхөн салж эхэлжээ. Тэр үед Арабын өмнөд хэсгийн арабчууд аль хэдийн цэцэглэн хөгжсөн хот, хаант улсуудыг (Саба болон бусад) байгуулж, Арабын хойгийн хойд бүс нутгуудад голчлон нүүдэлчин Бедуинууд суурьшсан байв.

5-6-р зуун гэхэд хойд болон өмнөд арабчуудын соёл иргэншил уналтад орсон байжээ.

Халифын вант улс

[засварлах | кодоор засварлах]

VII зууны эхээр Мекийн шашны удирдагч зөнч Мухаммед Исламын шашныг байгуулж, улмаар "Умма" хэмээх шашны нийгэмлэг бий болгосон байна. Мухаммедын (Халифын вант улс) дараа бий болсон улс хурдацтай хөгжиж эхэлсэн бөгөөд зуун жилийн дараа Испаниас Хойд Африк, баруун өмнөд Азиар дамжин Энэтхэг хүртэл сунаж байжээ. Арабын байлдан дагуулал эхэлснээр арабчууд гэдэг угсаатны нэр нь дундад зууны үеийн араб үндэстнийг бүрдүүлсэн араб овгуудын нэр болон хувирсан юм. Хэдийгээр нүүдэлчин Бедуинууд Исламын шашныг анх дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан ч хожим үүнийг голчлон бичиг үсэгт тайлагдсан суурин хотын иргэд ихэд хөгжүүлсэн юм. Арабчуудын нүүдэл нь араб бус бусад хөрвөгч овгуудад араб хэлийг нэвтрүүлэхэд хүргэсэн. Араб хэл нь Мароккогоос Ирак хүртэлх нутаг дэвсгэрт зөвхөн лалын шашинтнууд төдийгүй араб хэлийг үндсэн хэл болгож авсан Христэд итгэгчид, Еврейчүүдийн хувьд гол хэл болжээ. Аажмаар Умард Африк, Ойрхи Дорнодын хүн ам өргөн утгаараа арабчууд болсон байна.

Исламын шашин дэлгэрсэн нь арабчуудад ашигтай харилцаа холбоог бий болгосон. Христэд итгэгчид, иудейчүүд, персүүд болон бусад хүмүүстэй хамт тэд дэлхийд танигдсан хамгийн агуу соёл иргэншлийн нэгийг байгуулжээ. 8-12-р зууны хооронд яруу найраг, зохиол, уран зохиол, хууль зүйн дүрэм, гүн ухааны зохиол зэрэг арабын агуу уран зохиолын олон тооны бүтээл туурвижээ. "Исламын алтан үе"-ийн үед шинжлэх ухаан, ялангуяа одон орон, анагаах ухаан, газарзүй, түүх, математикийн салбарт асар их дэвшил гарсан байна.

Арабын Халиф улс оршин тогтносныхоо эхний зуунуудад халифуудын захиргаанд улс төрийн хувьд нэгдсэн байв. 10-р зууны дунд үе гэхэд Селжукийн туркууд, загалмайтнууд болон монголчуудын довтолгооны дор түүний хуваагдал, уналт эхэлсэн.

Туркийн эрхшээл ба колончилол

[засварлах | кодоор засварлах]

16-р зуунд Османы Туркууд Арабын ертөнцийн нэлээд хэсгийг эзлэн авч, мужуудад (вилаят) хуваасан. 19-р зуунд Британи болон Францууд Умард Африкийн ихэнх хэсгийг хяналтандаа авч чадсан юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үед Британичууд Арабт Туркийн эсрэг бослого зохион байгуулжээ. Дайны дараа тусгаар тогтнолоо олж авна гэж найдаж байсан арабчууд Сири, Палестиныг эзлэхэд Британид тусалсан. 20-р зууны эхний хагаст Арабчуудын тусгаар тогтнол, нэгдлийн төлөөх хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж эхлэв. Европчууд орчин үеийн шинэчлэлийг өдөөсөн боловч үүнтэй зэрэгцэн тэд Алжирын хамгийн сайн газар нутагт францчуудыг, Палестин дахь Европын еврейчүүдийг суурьшуулсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Палестинчуудаас бусад Арабын бүх ард түмэн эцсийн бүлэгт бүрэн тусгаар тогтнолоо олж авсан байна.

Арабчуудын бүлэг

[засварлах | кодоор засварлах]

Арабуудыг нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг (Бедуинууд), тосгоны тариачид (Феллахи), тосгоны болон хотын оршин суугчид гэсэн үндсэн гурван бүлэгт хуваадаг. Нэмж дурдахад, хэдэн сараар тосгонд газар тариалан эрхэлдэг Арабын хэд хэдэн жижиг бүлгүүд (Суданы Баггара малчид гэх мэт) байдаг бөгөөд жилийн үлдсэн хугацаанд малаа дагуулан нүүж байдаг ажээ. Улаан тэнгис, Газар дундын тэнгис болон бусад тэнгисийн голын бэлчир, эрэг орчмын газруудад амьдардаг арабчууд бол загас агнуур эрхэлдэг байна.

Арабын ертөнцөд ордог улс орнууд

[засварлах | кодоор засварлах]
Улсын нэр Газар нутаг

(км²)

Хүн ам

(хүн)

Нийслэл
Алжир 2 382 741 45 400 000 Алжир
Бахрейн 695 1 705 003 Манама
Жибути 22 000 921 804 Жибути
Египет 997 739 106 221 670 Каир
Баруун Сахар 252 120 393 831 Эль-Аюн
Йемен 536 869 34 870 773 Сана
Йордани 97 740 11 518 577 Амман
Ирак 435 317 43 324 000 Багдад
Катар 11 437 2 846 118 Доха
Коморос 2170 846 281 Морони
Кувейт 17 818 4 464 521 Эль-Кувейт
Ливан 10 452 5 296 107 Бейрут
Ливи 1 775 500 7 200 000 Триполи
Мавритани 1 030 700 4 244 878 Нуакшот
Марокко 458 730 37 112 080 Рабат
Арабын Нэгдсэн Эмират 77 700 10 207 863 Абу-Даби
Оман 212 457 5 635 601 Маскат
Палестин 6257 5 227 193 Рамалла
Саудын Араб 1 960 582 34 218 169 Эр-Рияд
Сири 185 180 16 139 840 Дамаск
Сомали 637 657 15 443 000 Могадишо
Судан 1 866 068 39 578 828 Хартум
Тунис 163 610 11 722 038 Тунис
Дундад зууны үеийн арабын гар үйлдвэр
12 зууны үеийн зураг
Мохаммед Абду
Ливаны яруу найрагч, зураач Халил Жибраны өөрийгөө зурсан хөрөг

]]

Бусад хромсомууд

[засварлах | кодоор засварлах]

2015 оны байдлаар 420-450 сая араб хүн байна.

Арабын лиг болон Израль

[засварлах | кодоор засварлах]
Country Population Official language(s) Notes
 Algeria 38,700,000[1] Arabic official language
 Bahrain 1,314,089[2] Arabic official language
 Comoros 766,865[3] Arabic co-official language with Comorian and French
 Djibouti 810,179[4] Arabic co-official language with French
 Egypt 86,895,099[5] Arabic official language
 Iraq 32,585,692[6] Arabic co-official language with Kurdish
 Israel 1,658,000 Arabic co-official language with Hebrew According to Israel's Central Bureau of Statistics, the Arab population in 2013 was estimated at 1,658,000, representing 20.7% of the country's population.[7]
 Jordan 7,930,491[8] Arabic official language
 Kuwait 4,156,306[9] Arabic official language 60% of Kuwait's population is Arab (including Kuwaitis and Arab expatriates).
 Lebanon 5,882,562[10] Arabic official language
 Libya 6,244,174[11] Arabic official language
 Mauritania 3,516,806[12] Arabic official language
 Morocco 32,987,206[13] Arabic co-official language with Berber
 Oman 3,219,775[14] Arabic official language
Загвар:Country data State of Palestine Palestine 4,225,710 Arabic official language Gaza Strip: 1,763,387, 100% Palestinian Arab,[15] West Bank: 2,676,740, 83% Palestinian Arab and other[16]
 Qatar 2,123,160[17] Arabic official language
 Saudi Arabia 27,345,986[18] Arabic official language
 Somalia 10,428,043[19] Arabic co-official language with Somali
 Sudan 35,482,233[20] Arabic co-official language with English
 Syria 17,951,639[21] Arabic official language
 Tunisia 10,937,521[22] Arabic official language
 United Arab Emirates 8,264,070[23] Arabic official language
 Yemen 26,052,966[24] Arabic official language
Arab diaspora
Flag Country Number of Arabs Total Population % Arabs Notes
Бразил Brazil 10,000,000 200,000,000 5% [25]
Франц France 5,880,000 65,350,000 9% [26]
Индонез Indonesia 5,000,000 237,420,000 2.1% [27]
Аргентин Argentina 3,500,000 41,280,000 8.5% [28]
Америкийн Нэгдсэн Улс United States 3,500,000 315,700,000 1.11% [29]
Турк Turkey 1,600,000 80,500,000 2.1% [30]
Венесуэл Venezuela 1,600,000 28,000,000 6% [31]
Иран Iran 7,800,000 80,000,000 9.0% [32]
Чад Chad 1,400,000 10,329,208 12.3% [33]
Мексик Mexico 1,100,000 115,300,000 0.95% [34]
Чили Chile 1,000,000 17,400,000 5.8% [35]
Испани Spain 800,000 46,750,000 2.4%
Итали Italy 760,000 60,920,000 1.2%
Колумби Colombia 705,000 46,370,000 1.5% [36]
Нэгдсэн Хаант Улс United Kingdom 500,000 63,180,000 0.8% [37]
Герман Germany 500,000 82,000,000 0.6% [38]
Канад Canada 450,000 33,500,000 1.4% [39]
Нидерланд Netherlands 480,000 16,750,000 2.8% [40]
Australia Australia 350,000 22,970,000 1.5% [41]
Грек Greece 250,000 10,900,000 2.2%
  • Price-Jones, David. The Closed Circle: an Interpretation of the Arabs. Pbk. ed., with a new preface by the author. Chicago: I. R. Dee, 2002. xiv, 464 p. ISBN 1-56663-440-7 pbk
  • Ankerl, Guy. Coexisting Contemporary Civilizations: Arabo-Muslim, Bharati, Chinese, and Western. INU PRESS, Geneva, 2000. ISBN 2-88155-004-5.
 Commons: Араб – Викимедиа дуу дүрсний сан
  1. "CIA World Factbook: Algeria". 20 March 2014. Archived from the original on 30 Есдүгээр сар 2012. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  2. "CIA World Factbook: Bahrain". 23 June 2014. Archived from the original on 29 Арван хоёрдугаар сар 2010. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  3. "CIA World Factbook: Bahrain". 23 June 2014. Archived from the original on 23 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. "CIA World Factbook: Bahrain". 23 June 2014. Archived from the original on 2 Долдугаар сар 2014. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  5. "CIA World Factbook: Egypt". 22 June 2014. Archived from the original on 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  6. "CIA World Factbook: Iraq". 20 March 2014. Archived from the original on 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  7. http://www.cbs.gov.il/www/hodaot2013n/11_13_097e.pdf
  8. "CIA World Factbook: Jordan". 20 June 2014. Archived from the original on 21 Тавдугаар сар 2016. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  9. "Kuwait Population Census". 2015. Archived from the original on 2015-03-19. Татаж авсан: 2015-09-10.
  10. "CIA World Factbook: Lebanon". 20 June 2014. Archived from the original on 12 Есдүгээр сар 2019. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  11. "CIA World Factbook: Libya". 20 June 2014. Archived from the original on 24 Арван хоёрдугаар сар 2016. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  12. "CIA World Factbook: Mauritania". 20 June 2014. Archived from the original on 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  13. "CIA World Factbook: Morocco". 20 June 2014. Archived from the original on 12 Зургадугаар сар 2007. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  14. "CIA World Factbook: Oman". 22 June 2014. Archived from the original on 4 Нэгдүгээр сар 2019. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  15. "CIA World Factbook: Gaza Strip". 3 November 2013. Archived from the original on 8 Зургадугаар сар 2014. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  16. "CIA World Factbook: West Bank". 3 November 2013. Archived from the original on 6 Тавдугаар сар 2014. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  17. "CIA World Factbook: Qatar". 20 June 2014. Archived from the original on 24 Арван хоёрдугаар сар 2018. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  18. "CIA World Factbook: Saudi Arabia". 20 June 2014. Archived from the original on 29 Арван хоёрдугаар сар 2020. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  19. "CIA World Factbook: Somalia". 23 June 2014. Archived from the original on 1 Долдугаар сар 2016. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  20. "CIA World Factbook: Sudan". 20 June 2014. Archived from the original on 5 Хоёрдугаар сар 2019. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  21. "CIA World Factbook: Syria". 20 June 2014. Archived from the original on 29 Арван хоёрдугаар сар 2017. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  22. "CIA World Factbook: Tunisia". 20 June 2014. Archived from the original on 14 Аравдугаар сар 2012. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  23. "CIA World Factbook: United Arab Emirates". 20 June 2014. Archived from the original on 4 Нэгдүгээр сар 2019. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  24. "CIA World Factbook: Yemen". 20 March 2014. Archived from the original on 6 Наймдугаар сар 2016. Татаж авсан: 10 Есдүгээр сар 2015.
  25. "Saudi Aramco World : The Arabs of Brazil". Archived from the original on 26 Арван нэгдүгээр сар 2005. Татаж авсан: 24 March 2015. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  26. France's ethnic minorities: To count or not to count. The Economist (2009-03-26). Retrieved on 2013-07-12.
  27. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Hadramaut dan Para Kapiten Arab
  28. "الهجرة السورية اللبنانية إلى الأرجنتين". Fearab.org.ar. Archived from the original on 20 Зургадугаар сар 2010. Татаж авсан: 13 April 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  29. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named The Arab American Institute
  30. Joshua Project. "Country - Turkey :: Joshua Project Joshua Project". Татаж авсан: 24 March 2015.
  31. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named thedailybeast.com
  32. "Iran". Archived from the original on 24 April 2013. Татаж авсан: 3 August 2013. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  33. "Iran". Archived from the original on 24 April 2013. Татаж авсан: 3 August 2013. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)
  34. Ben Cahoon. "World Statesmen.org". World Statesmen.org. Татаж авсан: 17 September 2011.
  35. (Испани) En Chile viven unas 700.000 personas de origen árabe y de ellas 500.000 son descendientes de emigrantes palestinos que llegaron a comienzos del siglo pasado y que constituyen la comunidad de ese origen más grande fuera del mundo árabe. (Memento 10. Зургаадугаар сар 2010 цахим архивт)
  36. "Agência de Notícias Brasil-Árabe". Archived from the original on 31 Нэгдүгээр сар 2016. Татаж авсан: 24 March 2015.
  37. "British Arabs". Татаж авсан: 24 March 2015.
  38. "Archive copy". Archived from the original on 2013-12-30. Татаж авсан: 2015-09-10.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  39. "إحصائيات كندا: الجمهرة وفقًا للأصول العرقية، في كل محافظة وإقليم (إحصاء سنة 2006)". Archived from the original on 2012-03-09. Татаж авсан: 2015-09-10.
  40. "Dutch media perceived as much more biased than Arabic media – Media & Citizenship Report conducted by University of Utrecht" (PDF), Utrecht University, 10 September 2010, archived from the original (PDF) on 28 Хоёрдугаар сар 2019, Татаж авсан: 29 November 2010
  41. "Monash University Research Repository" (PDF). Archived from the original (PDF) on 15 Дөрөвдүгээр сар 2005. Татаж авсан: 24 March 2015.