Jump to content

Триполи, Ливи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Триполи
طرابلس
Триполийн эрэг
Триполи төв бизнес дүүрэг
Триполи далбаа
Map
Интерактив газрын зураг
Триполи, Ливи
Триполи
Триполи
Ливи болон Африк дахь байршил
Триполи, Африк
Триполи
Триполи
Триполи (Африк)
Солбицол: 32°53′14″N 13°11′29″E / 32.88722°N 13.19139°E / 32.88722; 13.19139Солбицол: 32°53′14″N 13°11′29″E / 32.88722°N 13.19139°E / 32.88722; 13.19139
Улс Ливи
МужТриполитани
ТойрогТриполи тойрог
Анхны сууринМЭӨ 7-р зуун
Үүсгэн байгуулагчФиникчүүд
Засаг захиргаа
  Хотын дарга (Төв Триполи)Фадел Абу Аркуб
  Захирагч биетТриполийн нутгийн зөвлөл
Газар нутаг
1,507 км2 (582 бээр2)
Өндөр
81 м (266 фут)
Хүн ам
 (2023[1])
  Нийслэл хот1,183,000[1]
  БайрЛивид 1-т
  Хотын бүс
1,176,296
  Бөөгнөрөл
1,192,436
Цагийн бүсUTC+2 (ЗЕЦ)
Бүсийн дугаар21
Улсын дугаар5
Вэб сайтtlc.gov.ly (архивласан)

Триполи нь Ливийн нийслэл. Ливийн умард хэсэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр орших хот юм. Хүн ам нь 1 сая 800 мянга бөгөөд тус орны хамгийн том хот болно.

Хотын нэр нь МЭӨ 7-р зуунд Карфагенчуудын байгуулсан 3 хотод финикчүүд суурьшиж, грек хэлний "3 хот" гэсэн утга бүхий Tripolis хэмээн нэрлэснээс үүдэлтэй. Араб хэлээр Тарабулус (طرابلس Tarābulus) гэгддэг ба Ливанд байдаг ижил нэртэй Триполи хотоос ялгахын тулд "Баруун Триполи" (Тарабулус ал-Гарб, طرابلس الغرب Tarābulus al-Gharb) гэж нэрлэх нь бий.

Вандалын хаант улсын үед Ливи нутгийн төв болон цэцэглэж, 645 онд Исламын эзэнт гүрний харьяанд орсон бөгөөд хожим Сицилийн вант улсад түр эзлэгдэж байсныг эс тооцвол Тунис болон Египет зэрэг муслим улсуудын захиргаанд оршиж байв.

1510 онд Испанийн довтолгоонд нэрвэгдэж, 1530 оноос Мальтын ордены захиргаанд орсон боловч 1551 онд Османы эзэнт гүрэнд эзлэгдэж, тус улсын Баруун Триполи мужийн төв болсон байна. Баруун Триполи муж нь 1911 онд Италид эзлэгдэх хүртэл оршжээ.

Италийн колони болсон тус бүс нутаг дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1943 онд Английн армид эзлэгдэж, 1951 онд тусгаар тогтносон Ливи улсын нийслэл болсноор тус улсын улс төр, эдийн засаг, соёлын төв болон хөгжиж байна. 1986 онд Ливийн ерөнхийлөгч Муаммар Каддафиг хөнөөхөөр АНУ-ын агаарын болон тэнгисийн цэргийн хүчнүүд тус хотыг бөмбөгдсөн юм.

Цаг уурын мэдээлэл: Триполи (1961–1990, туйлын үе 1944–1993)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 32.2
(90.0)
35.3
(95.5)
40.0
(104.0)
42.2
(108.0)
45.6
(114.1)
47.8
(118.0)
48.3
(118.9)
48.3
(118.9)
47.2
(117.0)
42.2
(108.0)
37.2
(99.0)
31.1
(88.0)
48.3
(118.9)
Дундаж дээд °C (°F) 16.4
(61.5)
18.5
(65.3)
20.7
(69.3)
23.7
(74.7)
27.1
(80.8)
30.4
(86.7)
31.7
(89.1)
32.6
(90.7)
31.0
(87.8)
26.5
(79.7)
23.0
(73.4)
18.7
(65.7)
25.0
(77.1)
Өдрийн дундаж °C (°F) 12.7
(54.9)
13.9
(57.0)
15.3
(59.5)
18.7
(65.7)
21.9
(71.4)
25.3
(77.5)
26.7
(80.1)
27.7
(81.9)
26.2
(79.2)
21.5
(70.7)
16.8
(62.2)
13.9
(57.0)
20.1
(68.1)
Дундаж доод °C (°F) 8.0
(46.4)
9.1
(48.4)
10.5
(50.9)
13.7
(56.7)
16.7
(62.1)
20.1
(68.2)
21.7
(71.1)
22.7
(72.9)
21.4
(70.5)
17.6
(63.7)
12.5
(54.5)
9.3
(48.7)
15.3
(59.5)
Мин. температур °C (°F) −0.6
(30.9)
−0.6
(30.9)
0.6
(33.1)
2.8
(37.0)
5.0
(41.0)
10.0
(50.0)
12.2
(54.0)
13.9
(57.0)
11.8
(53.2)
6.6
(43.9)
1.1
(34.0)
−1.3
(29.7)
−1.3
(29.7)
Тунадас мм (инч) 62.1
(2.44)
32.2
(1.27)
29.6
(1.17)
14.3
(0.56)
4.6
(0.18)
1.3
(0.05)
0.7
(0.03)
0.1
(0.00)
16.7
(0.66)
46.6
(1.83)
58.2
(2.29)
67.5
(2.66)
333.9
(13.15)
Бороотой өдөр (≥ 0.1 mm) 9.4 6.4 5.8 3.3 1.5 0.6 0.2 0.0 2.3 6.8 6.9 9.1 57.4
Дундаж харьцангуй чийгшил (%) 66 61 58 55 53 49 49 51 57 60 61 65 57
Сарын дундаж нартай цаг 170.5 189.3 226.3 255.0 306.9 297.0 356.5 337.9 258.0 226.3 186.0 164.3 2,974
Өдрийн дундаж нартай цаг 5.5 6.7 7.3 8.5 9.9 9.9 11.5 10.9 8.6 7.3 6.2 5.3 8.1
Эх сурвалж 1: Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага[2]
Эх сурвалж 2: Deutscher Wetterdienst (хэтийн үзүүлэлт ба чийгшил),[3] Arab Meteorology Book (зөвхөн нар)[4]
 Commons: Триполи – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 "Libya". 6 November 2023. Эх хувилбараас архивласан: 17 January 2026.
  2. "World Weather Information Service – Tripoli". Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага. 2011. Татаж авсан: 2026-04-22.
  3. "Klimatafel von Tripolis (Flugh.) / Libyen" (PDF). Baseline climate means (1961–1990) from stations all over the world (Герман хэлээр). Deutscher Wetterdienst. Татаж авсан: 2026-04-22.
  4. "Appendix I: Meteorological Data" (PDF). Springer. Эх хувилбараас (PDF) архивласан: 2016-03-04. Татаж авсан: 2026-04-22.