Баруун Сахар

Баруун Сахар
الصحراء الغربية (Араб)
Taneẓṛuft Tutrimt (Тамазигт)
Sáhara Occidental (Испани)
LocationWesternSahara.svg
НийслэлБайхгүй
Албан ёсны хэлАраб де жюре1, испани, франц өргөн хэрэглэгддэг,
бербер, хассания (орон нутгийн)
Байгуулагдсан
Газар нутаг
• Нийт
266,000 км2 (77)
• Усны эзлэх талбай (%)
маш бага
Хүн ам
• Тооцоо
513,000[1] (168)
• Нягтаршил
1.9/км2 (236)
Мөнгөний нэгжМарокко дирхам, Сахрави песета
Цагийн бүсUTC+0
Утасны томьёо2123
Домэйн нэр.eh нөөцлөгдсөн, гэхдээ хэрэглэгддэггүй
1Баруун Сахарын эрхийн талаар маргадаг Марокко болон Бүгд Найрамдах Ардчилсан Арабын Сахар Улсуудын албан ёсны хэл нь ганцхан араб хэл болно.
2 Марокко улс Өмнөд мужууд гэсэн нэрээр захирдаг хэсэг нь голчлон маргаантай. Полисарио Фронт хилийн ханын цаадах хил орчмын нутаг дэвсгэрийг Бүгд Найрамдах Ардчилсан Арабын Сахар Улсын Чөлөөт бүс гэдэг нэрээр хянадаг.
3 Мароккогийн код; Баруун Сахарт одоогоор ОУТХХ-ноос тусгайлсан код олгоогүй.

Баруун Сахар (Араб: الصحراء الغربية, бербер: Taneẓṛuft Tutrimt, исп. Sáhara Occidental) нь Хойд Африкт хойд талаараа Марокко, зүүн хойд талаараа Алжир, зүүн болон өмнө талаараа Мавритан улсуудтай хиллэн, баруун талаараа Атлантын далайгаар хүрээлэгдсэн оршдог, НҮБ-ын хяналт дор орших бүс юм. Газар нутаг нь 266,000 square kilometres (2.86×1012 sq ft). Дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшдаг нутгуудын нэг болох Баруун Сахарын нутгийн ихэнхийг цөлийн бүс эзэлнэ. Хүн амын тоо дөнгөж 500,000 гаруй[1], тэдний талаас илүү нь хамгийн том хот болох Эл Аюнд амьдардаг.

Баруун Сахар нь Испанийн колони байх үедээ буюу 1960-аад оноос НҮБ-ын хяналтад оржээ[2]. Өдгөө тус бүс нутагт хяналтаа тогтоох талаар Мароккогийн Вант Улс болон Сахарын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн болох Полисарио Фронтын Бүгд Найрамдах Ардчилсан Арабын Сахар Улсын (дүрвэгсдийн засгийн газар нь Алжирын Тиндуфт байрладаг) хооронд маргаантай.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр 1991 онд байгуулагдсанаас хойш ихэнх нутгийг (Атлантын далайн эргийн бүх шугамыг оролцуулаад) Марокко улс, үлдсэн хэсгийг Алжирын хүчтэй дэмжлэг бүхий Полисарио/БНАСАУ-ын тал хянаж байна[3]. Олон улсын хэмжээнд, Европын Холбоо, Орос зэрэг томоохон хүчнүүд хоёр талын хооронд төвийг сахисан байр суурь баримталж, аль алинд нь энхтайвны хэлэлцээрийг зөвшөөрөх талаар шахалт үзүүлдэг. Иймээс Марокко, Полисариогийн талууд Африк, Ази, Латин Америкийн хөгжиж буй орнуудаас өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэхэд дэмжлэг авахаар хүчин чармайлт гаргаж байгаа юм. Полисарио Фронт нь БНАСАУ-ыг дэлхийн 36 орноор хүлээн зөвшөөрүүлснээс гадна Африкийн Холбоонд гишүүнээр элсч чадсан бол Мароккогийн тал Арабын Барилдлагын ихэнх орон, Африкийн хэд хэдэн орны дэмжлэгийг хүлээж байна[4][5]. Энэ утгаараа хоёр арван зарцуулаад ч шийдэлд хүрээгүй байгаа тус бүс нутгийн асуудал олон улсын байдал өөрчлөгдөхгүй бол ямар нэгэн шийдэлд хүрэх болоогүй байгаа билээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Department of Economic and Social Affairs Population Division. "World Population Prospects, Table A.1" (.PDF). 2008 revision. United Nations. Retrieved on 2009-03-12.
  2. Whitfield, Teresa. Friends Indeed?: The United Nations, Groups of Friends, and the Resolution of Conflict. 2007, page 191.
  3. Baehr, Peter R. The United Nations at the End of the 1990s. 1999, page 129.
  4. Arab League supports Morocco's Territorial Integrity, Arabic News, Morocco-Regional, Politics, January 8, 1999. Retrieved August 24, 2006.
  5. Arab League Withdraws Inaccurate Moroccan maps, Arabic News, Regional-Morocco, Politics, December 17, 1998. Retrieved August 24, 2006.