Аргентин

Бүгд Найрамдах Аргентин Улс
República Argentina
Flag of
Аргентины төрийн далбаа
Аргентины төрийн сүлд of
Аргентины төрийн сүлд
Уриа: En Unión y Libertad
(испаниар, „Эв нэгдэл ба эрх чөлөөнд“)
Төрийн дуулал: Аргентины төрийн дуулал
Argentina on the globe (South America centered).svg
НийслэлБуэнос Айрес
Албан ёсны хэлИспани Орон нутгийн бусад хэл: герман, итали, уэльс, кечуа, гуарани
Төр засагХолбооны Бүгд Найрамдах
Ерөнхийлөгчийн ардчилсан дэглэм
• Төрийн тэргүүн
Ерөнхийлөгч
Маурисио Макри
Байгуулагдсан
• Үйл
1816-07-09 (Испаниас)
Газар нутаг
• Нийт
2.780.400[1] км2
Хүн ам
• Тооцоо
44.293.293[1] (Ойролцоогоор 2017 оны 7-р сар)
• Өсөлт
+0,93 %[2]
• Нягтаршил
16[4]/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нийт
  • Нийт (нэрлэсэн)
  • Нийт (ХАЧХ)
  • ДНБ/Хүн ам (нэрл.)
  • ДНБ/Хүн ам (ХАЧХ)
ДНБ (нэрлэсэн)тооцоо
• Нийт
2017[5]
  • 637,7 тэрбум $ (21.)
  • 911,5 тэрбум $ (28.)
  • 14.467 $ (58.)
  • 20.876 $ (66.)
ХХИ 0,827 (45.) (2016)[6]
Error: Invalid HDI value
Мөнгөний нэгжПесо (ARS)
Цагийн бүсUTC−3 (ART)
Утасны томьёо+54
ISO 3166 кодAR, ARG, 032
Домэйн нэр.ar


Аргентин, албан ёсоор Бүгд Найрамдах Аргентин Улс (исп. República Argentina) нь Өмнөд Америкийн өмнөд хэсэгт орших, хорин гурван муж болон нэг автономи хотоос бүрдэх холбооны улс юм. Газар нутгаараа өмнөд америкт Бразилын дараа хоёрт, дэлхийд наймд жагсана. Баруун талаараа Андын нуруу, зүүн ба өмнөд талаараа өмнөд Атлантын далайгаар хүрээлэгддэг. Хойд талаараа Парагвай, Боливи, зүүн хойд талаараа Бразил, Уругвай, өмнөд ба баруун талаараа Чили улсуудтай хиллэнэ. Аргентин нь Британийн удирдлага доор байдаг Фолклендийн арлууд, Өмнөд Жоржиа, Өмнөд Сендвичийн арлуудыг өөрийн нутаг хэмээдэг. Мөн Аргентинийн Антарктид хэмээх Антарктидийн 969,464 км² газрыг өөрийн нутаг хэмээдэг бөгөөд энэ нь Чили, Нэгдсэн Хант Улсын (Британийн Антарктид дахь нутаг дэвсгэр) нэхэмжлэлүүдтэй давхцаж байна.

Албан ёсны хэл нь -испани. Нийслэл Буэнос-Айрес хот.

Аргентин улс нь Латин Америкийн орнууд дотроо Хүний Хөгжлийн Индекст нэгд, худалдан авах чадварын паритетаар тооцсон нэг хүнд оногдох Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээгээр хоёрт орно. Нийт ҮНБ нь дэлхийд 23-т (номинал ҮНБ-р 31-т) жагсдаг. Дэлхийн Банк нь Аргентин улсыг дээд-дунд орлоготой орон буюу хоёрдогч хөгжиж буй зах зээл хэмээн тодорхойлдог байна.

Газар зүй, уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Аргентин улсын нутаг дэвсгэр нь 2,766,890 хавтгай дөрвөлжин км талбай эзлэх бөгөөд дэлхийд 8-д орно. Өмнөөс хойд цэг хүртэл 3900 км, баруунаас зүүн хүртэлх өргөн нь 1400 км байдаг. Далайтай хиллэх эргийн урт 4665 км юм. Хамгийн өндөр цэг нь Мендоса мужид орших Аконкагуа уул 6962 м бөгөөд энэ нь мөн Дэлхийн бөмбөрцгийн өмнөд ба баруун тал хагасын хамгийн өндөр цэгт тооцогдоно. Хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош -105 м юм. Томоохон гол мөрөн нь Парана (3998 км), Пилкомаёо, Парагвай (2549 км), Бермежо, Колорадо, Саладо (1500 км), Уругвай (1500 км) гэх мэт болно. Мөн хэд хэдэн том нуур бий. Эдгээр нь Аргентино (1466 км²), Виэдма, Нахуэл Хуапи зэрэг.

Газрын бүсээсээ шалтгаалан халуун орны, чийглэг, хуурай, сэрүүн гэсэн ерөнхий 4 бүсэд хуваагдана. Нутгийн умард хэсэг нь зундаа нилээд бүгчим халуун, өвөл нь тогтуун хуурай бол төвийн нутгаар аадар бороо шаагисан халуун зун, сэрүүн өвөл болно. Өмнөд хэсгээр зун нь дулаахан ч, уулархаг хэсгээр их хэмжээний цастай хүйтэн өвөл болдог байна. Аргентин улсад 1920 оны 1 сард хамгийн халуун 49.1℃ бүртгэгдэж байсан ба 1972 онд хамгийн хүйтэн -39℃ болж байжээ.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Аргентины хүн ам 2010 оны байдлаар 40 412 000 байсан бөгөөд үүний 85% нь европ гаралтай, 15% нь Индиан буюу Америк тивийн уугуул оршин суугчдаас гаралтай аж. Европ гаралтай аргентин хүний эзлэх хувь 89.7%-97% гэгдэн зарим бичиг баримтад зөрүүтэй байдаг байна. Мөн ойрын жилүүдийн судалгаагаар, үнэндээ Аргентины хүн ардын 56% нь уугуул оршин суугчдын цустай болох нь тогтоогдоод байгаа. Өөрөөр хэлбэл өөрсдийгээ цагаан арьстан гэж бодож байсан аргентинчуудын талаас илүүд нь Индиан гаралын цус гүйж байна гэсэн үг юм. Европ гаралтай аргентин хүмүүсийн дотор итали болон испани гаралтай иргэд давамгайлдаг байна.

Аргентин нь олон улс орон, ард түмний уламжлалыг өөртөө шингээсэн бөгөөд энэ нь Аргентинчуудын соёл, амьдрал, зан заншилд ул мөр үлдээжээ. Төрийн бодлого нь цагаачдыг хурдан уусгахад нөлөөлсөн байна. АНУ, Канадаас ялгаатай нь Аргентинд үндэстэн ястны нягтаршилтай газар нутаг байдаггүй бөгөөд тооллогод "гарал үүслийн улс" гэсэн асуулт байдаггүй. Тус улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүрийг Аргентин хүн гэж үздэг байна.

Томоохон хотууд (2020 kys dga;lggj)[засварлах | кодоор засварлах]

  1. Буэнос-Айрес (хүн ам 10.400.000)
  2. Кордова (хүн ам 1.345.090)
  3. Росарио (хүн ам 1.251.597)
  4. Мендоса (хүн ам 885.434)
  5. Сан-Мигель-де-Тукуман ( хүн ам 789.525)
  6. Ла Плата (хүн ам 732.505)
  7. Мар-дель-Плата (хүн ам 604.524)
  8. Санта-Фе (хүн ам 493.574)
  9. Сальта (хүн ам 464.642)
  10. Сан-Хуан (хүн ам 453.229)
  11. Сантьяго-дэль-Эстеро (хүн ам 327.945)


Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 CIA World Factbook, abgerufen am 11. Februar 2015
  2. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ar.html[]
  3. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/ar.html[]
  4. бүхэлтгэв, нарийвчилсан утга нь 15,78
  5. [1] des Internationalen Währungsfonds.
  6. [2] United Nations Development Programme (UNDP),