Мендоза (хот)
Мендо́за (испани. Mendoza, Mendoza del Nuevo Valle de La Rioja — Ла Риоха шинэ хөндий дахь Мендоза) — Аргентин улсын хот бөгөөд мөн ижил нэртэй аймгийн нийслэл юм.
2015 оны байдлаар тус хот 1 сая 115 мянган хүн амтай байсан. Мендоза хот дагуул хоттой нийлээд Их Мендоза гэгдэх бөгөөд 1 сая 400 мянга орчим хүн амтай ажээ. Тааламжтай цаг агаар, дарс үйлдвэрлэл хөгжсөн тул энэ хотыг: «Нартай бөгөөд сайахан дарстай хот» — испани. «la tierra del sol y buen vino» гэж нэрэлдэг байна.
Мендоза хот нь Аргентины баруун хэсэгт, Андын урт нурууны гол хэсгийн бэлд байрладаг. Хотоос баруун тийш 112 км-т Өмнөд Америкийн хамгийн өндөр уул - Аконкагуа оргил (6962 м) оршдог байна.
Энэ хотыг 1561 оны 3-р сарын 2-нд ахмад Педро дель Кастильо үүсгэн байгуулж, өөрийн залуу дарга Гарсиа Хуртадо де Мендозагийн нэрээр нэрлэжээ.