Jump to content

Аконкагуа уул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Аконкагуа уул
Өмнөдөөс харагдах Аконкагуа уул
Хамгийн өндөр цэг
Өндөр6,967.15 м (22,858.1 фут)[1][2]
189-р байр
Үнэмлэхүй өндөр6,967.15 м (22,858.1 фут)[1]
2-р байр
Эцэг оргилБайхгүйАмерик тивийн хамгийн өндөр оргил
Тусгаарлагдсан зай16,533.4 км (10,273.4 бээр)
Жагсаалт
Солбицол32°39′11″S 70°00′42″W / 32.65306°S 70.01167°W / -32.65306; -70.01167Солбицол: 32°39′11″S 70°00′42″W / 32.65306°S 70.01167°W / -32.65306; -70.01167
Газар зүй
Аконкагуа уул, Аргентин
Аконкагуа уул
Аконкагуа уул
Аргентин
УлсАргентин
Муж|Мендоса
НурууГол Кордильера, Андын нуруу
Авиралт
Анхны авиралт1897 онд
Маттиас Цурбригген (анхны бүртгэгдсэн авиралт)[3]
Хамгийн хялбар замАвиралт (Баруун хойд)

Аконкагуа уул (Испани: Cerro Aconcagua) нь Аргентин дахь Андын нуруунд орших 6961 м[4] өндөртэй Америк тив дэх хамгийн өндөр (мөн Ази тивээс гаднах хамгийн өндөрт ууланд тооцогддог) уул юм. Үүнээс гадна Жомолунгма уултай харьцуулсан бэлийн өндрөөрөө дэлхийд хоёрт, харин тус уулаас тусгаарлагдсан зай буюу давамгай байдлаараа (дэлхийн дээврээс 16.536 км алслагдсан) дэлхийд тэргүүлдэг.

Аконкагуа уул нь Чилийн хилийн ойролцоо Мендоса мужид оршдог. Энэ уул нь мөсөн гол бүхий таван амтай бөгөөд эдгээр нь 10 километр хүртэл урттай. Удаах оргил нь (6928 м) үндсэн оргилын өмнө талд байрлана. Энэ уул нь галт уул биш боловч удаан хугацаанд Жомолунгматай адил үүлээр бүрхэгддэгээс нь шалтгаалан галт уул хэмээн андуурдаг байсан аж.

Аконкагуа гэх нэрийн утга нь тодорхой биш. Гэхдээ мапуче хэлний Aconca-Hue эсвэл кечуан хэлний Ackon Cahuak гэх үгнүүдээс үүссэн байх магадлалтай гэж үздэг ба эдгээр үгнүүд «Чулуун харуул» гэсэн утгатай аж. Өөр нэг хувилбар нь аймара хэлний Janq'u Q'awa гэсэн үгнээс гаралтай гэх ба энэ нь «Цаст уул» гэсэн үг ажээ.

 Commons: Аконкагуа уул – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 "Informe científico que estudia el Aconcagua: el Coloso de América mide 6.960,8 metros" [Scientific Report on Aconcagua, the Colossus of America measures 6960,8 m] (Испани хэлээр). Universidad Nacional de Cuyo. 2012-09-04. Эх хувилбараас архивласан: 2012-09-08. Татаж авсан: 2025-10-18.
  2. Загвар:Cite opentopomap
  3. Секор, Р.Х. (1994). Aconcagua: A Climbing Guide. The Mountaineers. х. 13. ISBN 978-0-89886-406-9. Эртний Инкүүд үнэхээр Аконкагуад авирсан гэсэн тодорхой нотолгоо байхгүй ч тэд ууланд маш өндөр авирсан гэсэн нэлээд нотолгоо бий. Атакама муж дахь Чили-Аргентины хилийн дагуу 6,739-метр (22,110 фут) өндөртэй Ллуляйякогийн оргилд орших хамгийн өндөр уул болох Андын нурууны оргилуудаас Инка авирсан шинж тэмдэг олдсон байна. Аконкагуа; 1947 онд Хойд оргилыг Өмнөд оргилтой холбосон нурууны дагуу гуанакогийн араг яс олджээ. Гуанако тэр өндөр ууланд ганцаараа авирсан гэдэг эргэлзээтэй. Цаашилбал, Серро Пирамидалын ойролцоох Аконкагуагийн баруун өмнөд нуруунаас 5,400 м (17,700 фут) өндөрт Инкийн занданшуулсан шарил олджээ
  4. Se dio a conocer la nueva altura oficial del Cerro Aconcagua: 6.960,8 metros Instituto Geográfico Nacional