Тирич Мир
Харагдац
| Тирич Мир | |
|---|---|
Тирич Мирийн оргил шөнө | |
| Хамгийн өндөр цэг | |
| Өндөр | 7,708 м (25,289 фут) 33-р байр |
| Үнэмлэхүй өндөр | 3,908 м (12,822 фут)[1] 30-р байр |
| Жагсаалт | Ультра |
| Солбицол | 36°15′15″N 71°50′36″E / 36.25417°N 71.84333°EСолбицол: 36°15′15″N 71°50′36″E / 36.25417°N 71.84333°E[1] |
| Нэршил | |
| Төрөлх нэр | ترچ میر (Ховар) |
| Газар зүй | |
| Нуруу | Хиндүкүшийн нуруу |
| Авиралт | |
| Анхны авиралт | 1950 онд А. Несс, П. Квернберг, Х. Берг, Т. Стредер |
| Хамгийн хялбар зам | мөсөн гол/цас/мөс |

Тирич Мир нь Пакистаны хойд хэсэгт орших Хиндүкүшийн уулсын ноён оргил юм. Далайн түвшнээс дээш 7708 м өндөртэй бөгөөд дэлхийд 33-т орно. Харин бэлээс нь дээш хэмжвэл 3098 м өндөр (дэлхийд 30-д) юм. Хэдийгээр Пакистаны хяналтад байдаг Кашмирт түүнээс өндөр оргилууд байдаг боловч Энэтхэгийн талтай маргаантай тул албан ёсоор Пакистаны хамгийн өндөр цэгт тооцогддог.
Тус оргилд анх 1950 онд Норвегийн уулчдын баг авиран гарчээ. Нутгийнхны домгоор бол Тирич Мирт Жин, чөтгөр, шулам, сүнснүүд амьдардаг тул авиран гарч болдоггүй ажээ. Бараг жил болгон уулчид, аялагчид гүн хавцал уруу унаж амь насаа алддаг.
Тирич Мир гэдэг үг нь Вахи хэлээр "Харанхуйн хаан", "Сүүдрийн хаан" гэсэн утгатай. Учир нь Тирич Мирийн сүүдэр ваханы талыг бүрхдэг ажээ.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Keay, John, "The Gilgit Game": The Explorers of the Western Himalayas, 1865-95, Oxford University Press, 1985, ISBN 0-19-577466-3
- Robertson, Sir George Scott, The Kafirs of the Hindukush, Oxford University Press, (1896, OUP edition 1986), ISBN 0-19-577127-3
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Afghanistan and Pakistan Ultra-Prominence". peaklist.org. Татаж авсан: 2014-01-03.